Бидний мэддэгээс огт өөр байж болох байсан 10 алдартай 10 кино. Гэвч ямар нэгэн шалтгаанаар гол дүрийн жүжигчид нь өөрчлөгджээ

2

Кино бүтээх – маш хүнд бөгөөд нүсэр ажил, олон үе шатаас бүрдсэн, тэр болгондоо өөрчлөгдөх магадлал өндөртэй. Энэ их хүч хөдөлмөрийн дараа кино амжилт олох эсэх нь ч бас эргэлзээ төрүүлсээр байдаг. Кино бүтээх олон үе шатад юу өөрчлөгддөгийг та бүхэндээ алдартай кинонуудаар жишээ татаж танилцуулахаар шийдлээ.

Le Fabuleux Destin d’Amélie Poulain

© pixabay, © Equilibrium / Miramax, © pxhere, © Le Fabuleux Destin d’Amélie Poulain / Miramax

Кино зохиол анхнаасаа Эмили Уотсонд зориулж бичсэн байсан гэдэг. Гол дүрдээ ч Амели гэдэг нэр өгсөн, түүний эцэг нь Лондонд амьдардаг. Гэсэн хэдий ч жүжигчний франц хэлний мэдлэг тун тааруухан байснаас гадна түүний тоглож байсан “Gosford Park” киноны зураг авалттай холбоотой үл ойлголцол гарчээ. Эдгээр шалтгааны улмаас киноны найруулагч Жан-Пьер Жёне “Venus Beauty” киноны зурагт хуудсаас харсан жүжигчин Одри Тотуд дүрийг өгчээ.

 

Interstellar

© Collateral Beauty / Warner Bros., © Interstellar / Warner Bros.

2006 онд Стивен Спилберг киноны бүтээхээр ажиллаж байхдаа Куперын дүрийг Уилл Смиттэд өгөх бодолтой байжээ. Найруулагчийн суудал Кристофер Ноланд шилжсэний дараа уг дүр Мэттью Макконахид ирсэн аж. Найруулагч Мэттьюгийн тоглосон “Mud” киног үзсний дараа уг шийдвэрээ гаргасан байдаг. Мөн “Interstellar” кино илүү уран зөгнөлт болох байсан гэдэг. Жишээ нь, сансрын нисгэгч, физикч Кип Торн найруулагч Ноланыг гэрлийн хурднаас хурдан аялдаг санаанаасаа татгалзахыг ятгахын тулд 2 долоо хоног зарцуулжээ.

 

Mad Max: Fury Road

© Payback / Paramount, © Mad Max: Fury Road / Warner Bros.

Киног Австралид авах, гол дүрд нь Максын дүрийг урьд нь 3 ч удаа бүтээгээд байсан Мел Гибсоныг урьж тоглуулах төлөвлөгөөтэй байсан. Киноны зураг авах газрыг Африк болгон өөрчилсөн, яагаад гэвэл Австралид усархаг бороо ихээр орж, хаа сайгүй зүлэг ногоо ургаж ногоорч эхэлсэн тул сүйрлийн дараах дүр зураг алга болжээ. Харин Гибсон элдэв хэрэгт холбогдож шуугиан тарьж эхэлсэн тул киноны нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үзэн найруулагч Жорж Миллер дээрх сонголтоосоо татгалзахаас өөр аргагүйд хүрчээ.

 

Ad Astra

© Ad Astra / Fox Movies

Уг кино илүү дуу багатай байж болох байлаа. Брэд Питтийн бүтээсэн дүрийн дотоод сэтгэлийн хүүрнэл яриаг кино бүтээж байх явцад хэзээ хойно нь нэмсэн байдаг юм. Угтаа кино зохиолд тийм хүүрнэл яриа байхгүй. Иймэрхүү шийдвэрийг санхүүжүүлэгчдийн хүслээр гаргадаг, тэд илүү их үзэгч татах, киног илүү ойлгомжтой болгох үүднээс өөрсдийн саналыг хэлэх эрхтэй ажээ. Мөн гол дүр аутист байх ёстой байжээ, гэхдээ кино бүтээгчид үүнээс татгалзсан юм. Тийм ээ, тэр гаднын хүмүүсээс жийрхдэг, гэхдээ энэ нь антропофобийн хөнгөн хэлбэртэй илүү төстэй.

 

Schindler’s List

© Clear and Present Danger / Paramount Pictures, © Schindler’s List / Universal Pictures

Киноны сэдэв маш хүнд учир кино бүтээгчид, жүжигчид амаргүй шийдвэр гаргахад хүрч байлаа. Найруулагчийн суудлаас Мартин Скорсезе уг киног еврей хүн найруулах ёстой гэсэн шалтгаанаар татгалзжээ. Роман Полански бас л татгалзжээ, яагаад гэвэл тэр бага насаа хорих лагерьт өнгөрөөсөн нэгэн тул тэр аймшигт үеийг эргэн дурсах хүсэл огт байсангүй. Ингээд найруулагчаар Стивен Спилберг ажилласан бөгөөд тэр ажлын хөлс, шагнал урамшуулал авахаас татгалзжээ.

Оскар Шиндлерийн дүрийг бүтээх жүжигчнийг сонгоход олон хүндрэлтэй тулгарсан юм. Харрисон Форд дүрээс татгалзсан. Яагаад гэвэл түүний дүр төрх хөгжилтэй, адал явдалтай орооцолдож явдаг Индиан Жонсыг санагдуулна, тэгэхээр киноны нухацтай дүр хүссэнээр үзэгчдэд хүрч чадахгүй гэж үзжээ. Дараа нь Брун Ганц татгалзсан байдаг, харин Кевин Костнер бүр эсрэгээрээ дүрийг үнэгүй бүтээж өгье гэж гуйж гувшсаар байв. Лиам Нисонд энэ дүрийг өгч болох саналыг Спилбергийн гэргий нөхөртөө тавьсан гэдэг. Спилбергийн хадам ээжийг Лиам Нисон тэвэрч байгааг гэргий нь анзаарсан бөгөөд Оскар Шиндлер л ингэх болов уу хэмээн нөхөртөө хэлсэн гэнэ.

 

The Prestige

© The Prestige / Warner Bros

Энэ алдартай киног Кристофер Пристийн “The Prestige” романаар сэдэвлэн бүтээсэн юм, гэхдээ Нолан өөрийнхөөрөө үйл явдлыг өөрчлөхөөр шийджээ. Эх зохиолдоо бол илбэчин залуучууд угаасаа найз нар биш, эртний өрсөлдөгчид байж. Мөн нэг гол дүрийг нь Жуд Лоуд өгөхөөр төлөвлөсөн байсан гэдэг. Магадгүй өрсөлдөгчид л амжилтын төлөө алалцаж байвал үйл явдал төдийлөн сонирхолтой байж чадахгүй байсан болов уу, харин зүү орох зайгүй нөхөрлөл цаг хугацааны шалгуурыг даалгүй дайсан болж эхлэх нь арай өөр сэдэв болоод ирнэ.

 

Limitless

© Georges Biard / Wikimedia, © Limitless / Relativity Media

Бүтэлгүй зохиолчийн дүрд Шайа Лабаф батлагдсан байсан юм, гэхдээ тэр авто осолд орж гараа гэмтээчихсэн тул төслөөс татгалзахад хүрчээ. Бэрдли Купер тэр хоёрын насны зөрүү 11 жил – дүрүүдийн хүсэл сонирхол, зорилго нь тэс өөр тул кино ч өөр байж болох л байлаа.

 

The Notebook

© Yukie tada / wikimedia, © The Notebook / Warner Bros.

Киноны зураг авалтад бэлтгэх явцад гол дүрд Том Круз яригдаж байлаа, харин түүний хайртай бүсгүйд Бритни Спирс. Бас нэгэн хувилбар нь Риз Уизерспун эсвэл Эшли Жадд. Киноны найруулагчаар Ник Кассаветис ажиллахаар болсон бөгөөд тэр залуу жүжигчдийг сонгохоор шийджээ. Ингээд Райан Гослинг болон Рейчел Макадамс нар гол дүрүүдэд сонгогдсон юм. Никийн арга барил Райаныг гайхшруулжээ: “Түүнтэй уулзахаар иртэл найруулагч надад ингэж хэлсэн юм: “Чи Холливудын бусад жүжигчидтэй адилгүй, өөр. Чи царайлаг биш, мундаг биш, байдаг л жирийн залуу, гэхдээ жоохон гажиг юм шиг””.

 

Gladiator

© Gladiator / Paramount

Найруулагч Ридли Скотт эртний ромын соёлыг яг таг үзүүлэхийг зорьж байсан тул зөвлөхөөрөө хэд хэдэн түүхчдийг хөлсөлсөн байдаг. Эртний Ром ихэнх урлагийн бүтээлд харуулж байдгаас өөр, түүхэн судар бичгүүдэд үлдсэн баримтууд нь бидний хувьд итгэмээргүй. Жишээ нь, гладиаторуудын тулааны үер гладиаторууд өөрсдөө төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн сурталчилж байсан ажээ. Түүхэнд яг ийм дүр зургийг кинонд оруулсан бол ганц ч үзэгч итгэхгүй байсан нь ойлгомжтой. Тиймээс энэ мэт үйл явдлыг киноноос хасжээ. Үүнд нь зөвлөхөөр ажиллаж байсан түүхчид нь гомдсон төдийгүй нэг нь бүр ажлаасаа халагдах өрөгдлөө өгсөн гэдэг.

 

The Lord of the Rings

© The Lord of the Rings: The Two Towers / Warner Bros.

Өөрчлөлтүүд кастын үеэр ч байсан, кино зохиол бичиж байхад ч байсан, гэхдээ нэг л чухал зүйлийг авч үзье – бид яагаад энэ киног дуустал нь үзэх болов? Уран зөгнөлт, адал явдалт кино хийх нь эрсдэл өндөртэй, кино студиуд үйл явдлыг нэг л ангид багтаах хүсэлтэй байв. Харин найруулагч Питер Жексон – хоёр анги кино хийх хүсэлтэй. Жагсаалтад ганцхан New Line студи үлдэхэд Питер “новширч” үзжээ. Уг төслийг өөр бусад олон компаниуд ихэд сонирхож эхэлсэн гэдэг нэрийдлээр уулзалтыг хойшлуулаад л яваад байв.

Уулзалт ч нэг юм болж, New Line студийн захирал Роберт Шэй ийн хэлжээ: “Яагаад 2 кино хийнэ гээд байгааг би ойлгохгүй юм” гэжээ. Энэ үгийг сонссон Жексоны баг санаагаар унаж тэр бас л бусдын адил нэг л кино хий гэх нь гэж боджээ. Харин, Роберт цааш үргэлжлүүлэн: “Та нар 2 кино хийж яах юм бэ, 3 ном байхад чинь яагаад 3 кино хийж болохгүй гэж?” гэж хэлсэн гэдэг. Ингээд Питер Жексоны башир арга бас Роберт Шэйн өөдрөг бодлын ачаар алдартай кино төрж үзэгч олныг баясгасан юм. Энэ шийдвэр ч зөв байсан нь ойлгомжтой: тэр сайхан түүхийг яаж 2-хон цагт багтааж болох вэ дээ?

Эдгээр кинонуудын ямар өөрчлөлт кинондоо сайн хэрэг болсон гэж та бодож байна?

12
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *