Өвлийн улиралд танд ашиг тустай, сайхан харагдуулна гэхээсээ илүүтэй хор уршиг ихтэй хуучирсан 10 тренд

0

Охид бүсгүйчүүд өвлийн цагаар бариу бас богино хүрэм, нарийхан жинйсэн өмдтэй явдаг байж билээ. Харин өнөөдөр аварга том бүтээлэг шиг л юмнууд явцгааж байна. Бид моодыг захирч чадахгүй. Өвөл болгон л ямар нэгэн байдлаар шинэ загвар гарч ирэх бөгөөд тэдгээрийг нь охид бүсгүйчүүд хоцролгүй өмсөхийг хичээнэ. Өөрт нь зохиогүй байсан ч хамаагүй, моод дагаж юу ч хамаагүй өмсөх хүмүүс ч цөөнгүй.

Өнөөдөр та бүхэндээ хүмүүст тэр болгон зохиод байдаггүй өвлийн 10 загварыг танилцуулах гэж байна. Хамгийн сонирхолтой эдгээр загварын хувцаснууд худалдаанд гараад маш хурдан дуусдаг байжээ.

1. Хөвсгөр, зөөлөн үстэй шуб

© KCS / East News, © leoniehanne / Instagram

Хөвсгөр, зөөлөн үстэй шуб хиймэл үсний адил хэдэн улирал дамжин алдартай байлаа. Гэхдээ одоо моодны тавцангаас буух цаг нь болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ төрлийн шуб их хүйтэнд ч дулаахан байдаг учраас хүмүүс өмсөх дуртай байдаг болов уу.

Стилистүүд хөвсгөр шубыг ноосон пальтогоор солихыг зөвлөх болжээ. Хүйтний улиралд өмсөх бол шубыг дулаахан, биед чөлөөтэй хүрмээр сольж болох юм.

 

2. Нарийхан ботфорт

© PacificCoastNews/EAST NEWS, © Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News

Нарийхан, өндөр өсгийтэй бас бариу түрүүтэй гутал олон жил моод байлаа. Банзал, даашинз бас нарийхан жийнсэн өмдтэй ч өмсөнө. Өнөөдрийн загвар илүү чөлөөтэй болсон байна. Хөдөлгөөнд саад болохгүй бас бүхий л талараа зохимжтой. Үүнээс гадна өмсөхөд биед эвтэйхэн, хөл ч ядрахгүй.

 

3. Унжсан хувцас

© lissyroddyy / Instagram, © Photographer Group/MEGA/Mega Agency/East News

Оверсайз одоо ч моод хэвээр байгаа ч гэлээ хэлбэр галбир гаргахгүй унжсан хувцаснаас татгалзах цаг болсон гэж стилистүүд үзэх болжээ. Унжсан ноосон цамц харахад тийм ч сайхан биш, гэрийн хувцсыг санагдуулах тул эмэгтэй хүний галбирыг гутаадаг. Нэхмэл хувцас авах гэж байгаа бол чөлөөт загварыг сонгоорой, өөрөөр хэлбэл танд унжиж харагдахааргүй бас хэтэрхий бариагүй загвар сонговол илүү цэгцтэй харагдах болно.

 

4. Ботфорт гутал дээр өмссөн свитер-даашинз

© ariellecharnas / Instagram, © ariellecharnas / Instagram

Хэт богино свитер-даашинз бас хуучирсан загварын жагсаалтад багтаж байна. Энэ загварын даашинзыг өндөр ботфорт гуталтай өмсөж байсан цаг бий. Үнэндээ хүн болгонд зохидоггүй, багахан ч гэсэн илүүдэл жинтэй л бол бүр дордуулж мэднэ. Үүний оронд саяхнаас моодонд эргэж ороод байгаа нэхмэл костюм буюу хослол өмсвөл илүү зохимжтой харагдах ажээ.

 

5. Үстэй хүрэм

© arkusha / depositphotos, © LGjr-RG, PacificCoastNews/EAST NEWS

Саглагар үстэй хүрэм, тэр дундаа будагтай үстэй хүрэм бас л хуучирсан загварын жагсаалтад ороод байна. Оронд нь сонгодог загварын хүрэм иржээ. Үнэндээ энэ төрлийн хувцсыг намар эсвэл өвлийн улиралд л өмсөх байх.

 

6. Богиносгосон пальто

© 3kstudio / depositphotos, © Bauergriffin.com / MEGA/Mega Agency/East News

Зөвхөн богинохон хүрэм төдийгүй бас пальто ч моод байлаа. Мэргэжилтнүүд энэ загвараас татгалзаж галбир гаргасан пальто сонгохыг зөвлөх болжээ. Жишээ нь, урт сонгодог загварын пальто.

 

7. Нарийн утсаар нэхсэн малгай

© radub85 / depositphotos, © Dudaeva / depositphotos

Нарийн утсаар нэхсэн бариу малгай тэр болгон хүмүүст зохидоггүй, бас хүйтэнд дулаахан ч байж чаддаггүй. Үүнээс гадна нүүрний харьцааг алдагдуулдаг ажээ. Тиймээс хүйтний улиралд том нэхээстэй малгай олж өмсөхийг хичээгээрэй.

 

8. Мөрөө давуулж зүүдэг цүнх

© lissyroddyy / Instagram, © lissyroddyy / Instagram

Спорт цүнх тренд хэвээрээ, гэхдээ мөрөө давуулж биш бэлхүүсэндээ зүүнэ. Эсвэл бүр сонгодог загварын цүнх л барьж явах нь. Бэлхүүсэндээ зүүдэг цүнх нь спорт төрхийг илүү гаргаж өгдөг. Жишээлбэл, спорт зааланд явах, гүйх зэрэгт хэрэглэгдэх нь илүү их байдаг.

 

9. Хэтэрхий овор ихтэй сөдөн хүрэм

© MEGA/Mega Agency/East News, © BG004/Bauergriffin.com / MEGA/Mega Agency/East News

Өнөөдөр ч гэсэн охид бүсгүйчүүд өөртөө томдсон сөдөн хүрэм өмссөөр байгаа. Үнэндээ цаг үе өөрчлөгджээ, “том байх тусам зүгээр” гэсэн дүрэм буруу болоод байна. Та оддын гарч ирж байгаа төрхийг сайтар ажиглаарай, тэд том хүрмээсээ салаад өөрт таарсан хэмжээ, өнгөтэй хүрэм өмсөх болжээ. Одоо бусад моодны бүсгүйчүүд дагах л үлдлээ.

 

10. Гутлын түрийнд өмдөө чихэх буюу “гармошиглах”

© Edward Berthelot / Contributor / French Select / Getty Images, © Belrose Mila/ABACA/Abaca/East News

Урт өмдийг гутлын түрүүнд гармошиглаж хийхэд үнэндээ муухай харагддаг. Охид бүсгүйчүүд өөрсдийгөө илүү урт хөлтэй харагддаг гэж буруу боддог юм. Угаасаа буруу ойлголт, ямар ч нөхцөлд өөрийн биед таарсан хувцас өмсөх нь аль ч утгаараа зөв харагдана.

Ямар загварын өвлийн хувцас танд таалагдсангүй вэ?

21
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *