
Коронавирусын цар тахлын улмаас тогтоогдсон хөл хорионоос болоод дэлхийн эдийн засаг хаа сайгүй л тогтворгүй байна. Үүнээс улбаалан ирээдүйд ямар аюул заналхийлж болохыг хүн болгон өөр өөрийнхөөрөө таамаглах ажээ. Хүмүүсийн таамаг ч дуусашгүй. Муу болгон биднээс холуур байг л гэж хүсье…
1919-1923 оны гиперинфляц, Герман

Дaйнд оролцсон Герман улс цаасан мөнгөн дэвсгэртээ алтаар сольсноос болоод мөнгө үнэгүйдэж байжээ

Инфляци ч өөрийгөө удаан хүлээлгэсэнгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ эхлээд 5 дахин, дараа нь 40, дараа нь 90 дахин нэмэгдэв. Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр болгон 21% хувиар нэмэгдэж байв.

1922 оны 6 дугаар сараас 10 дугаар саруудад мөнгөний нийлүүлэлт 132,000 дахин нэмэгдсэн, харин бараа бүтээгдэхүүний үнэ 854,000 дахин нэмэгджээ. 1923 оны 10 дугаар сарын төгсгөл гэхэд 1 доллар авахын тулд 5 их наяд марк өгөхөөр ханштай байв. Нэг талх 430 тэрбум маркын үнэтэй болжээ.


Мөнгөн дэвсгэртээ ханын цаас болгон нааж байлаа

Тэр ч бүү хэл зүгээр л шатааж байв, бас түлээ байдлаар ч ашиглаж байсан юм

Гиперинфляцийг шинэ валют болох рентен марк болон валют арилжааны нарийн зохицуулалтын тусламжтайгаар зогсоожээ. Хуучин маркыг шинэ рентен маркаар солих ханш – 1,000,000,000,000 : 1
Югославын гиперинфляци – үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах явц нь нэг сард 5 квинтиллион/Их Ингүмэл (1 000 000 000 000 000 000) хувьтай байв. 16 цаг тутамд л бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж байсан бол инфляци хоногт 65%-тай болж байжээ.
Югославын гиперинфяци 1994 оны 1 дүгээр сард дээд цэгтээ тулсан юм. 313,000,000 хувь болж бараа бүтээгдэхүүний үнэ 34 цагт хоёр дахин өссөн байна.
Зимбабве – бараа бүтээгдэхүүний үнэ өдөрт 98 хувиар нэмэгдсэн юм

Инфляцийн дээд оргил болох 2008, 2009 онуудын гиперинфляцийг тодорхойлох амаргүй, яагаад гэвэл Зимбабве улсын засгийн газар инфляцийн албан ёсны статистик тоо баримтыг нийтлэхээ энэ үед бүрмөсөн зогсоожээ. 2008 оны 10 дугаар сарын дунджаар гиперинфляци дээд оргилдоо хүрсэн гэж үздэг – 79,6 тэрбум хувь.
2008 оны 10 дугаар сард инфляци 79 тэрбум хувьд хүрчээ, бараа бүтээгдэхүүний үнэ 25 цаг тутам 2 дахин өсөж байв. Ширхэг талх тус улсын нийслэлд 200 тэрбум зимбабве долларын үнэтэй болж байсан үе бий.



Хятадын гиперинфляци 1974 оноос эхлээд 1949 оны 4 дүгээр сард дээд цэгтээ хүрсэн гэж үздэг. Бараа бүтээгдэхүүний үнэ сард 5070% -иар нэмэгдсэн гэсэн тооцоо бий. 1949 онд бараа бүтээгдэхүүний үнэ хоногт 14%-иар өсөж байжээ

Мөнгө хэрэггүй цаас болж хувирсан бөгөөд цагаан будаа нь төлбөрийн хэрэгсэл болсон байв. Юань бий болж ханшийг хяналтандаа авч чадсанаар инфляцийг зогсоосон юм.
Дэлхийн 2 дугаар дaйн. Грект бараа бүтээгдэхүүний үнэ хоногт 18%-иар өсөж байлаа, хамгийн өндөр гиперинфляцийн сарын үзүүлэлт – 1944 оны 10 дугаар сард 23,800%-тай гарчээ


Гиперинфляцийн хамгийн муу жишээ 1946 онд Унгарт тохиосон. Энэ үед тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ хоногт 207%-иар өсөж байв.

Гиперинфляцийн дээд оргилын үеэр бараа бүтээгдэхүүний үнэ 15 цаг тутамд хоёр дахин нэмэгдэж байсан бөгөөд 1946 оны 7 дугаар сард дээд цэгтээ хүрсэн юм – 41,9 квадриллион/тунамал (1 000 000 000 000 000) хувьтай тэнцжээ.

Форинт бий болж валютын тогтвортой ханшийг бий болгож чадсанаар гиперинфляцийг зогсоов. Хамгийн сонирхолтой нь, Унгарын бүх цаасан дэвсгэрт нэг мянга ам.доллартай тэнцэж байжээ.

Бонус: ЗХУ-ын цаасан тэмдэгт хог дээр хаягдсан байгаа нь












Bayar Mandakh
2020/12/14 at 10:39
Бэлэн мөнгөөр сая төгрөг тараасан бол мөнгөний ханш навс унах байсан байх даа
Oodko Zurg
2020/12/14 at 13:27
50000 in dewsgert garwal bas l adilhan tsaas bloh bh daa
Altantsog Meeleebaatar
2020/12/14 at 21:46
Одоо манай улс мөнгөн тэмдэгтээ сольж MGLD ч юмуу гаргах хэрэгтэй. 1MGLD=1USD 1MGLD=6.54CNY ингэвэл сүртэй байгаа биз дээ. ердөө 50000MGL dollaraar цоо шинэ авто машин авна. тэгээд гадаад гүйлгээг зөвхөн MGL ээр хийнэ. Оюу толгой ядаж монгол дахь бүх гүйлгээг МGL ээр хийх, гааль татвар бүгд . Хятад гээд бүгд л мөнгөн тэмдэгтээ солиод одоо ханш нь сайн байна.
Monhjargal Anhzaya
2020/12/14 at 22:39
ene iyd ochson bol mongiig ni tsunh duurtel avaad yvku yu 🤣🤣
Budtsetseg
2020/12/15 at 12:05
Саруул Ццг Enkhjin Enkhsaikhan
Uugaa Uuganaa
2020/12/15 at 12:07
5,6 boodol 10 tugruguur gants hairtsag parlamient awna.
Lkhagva Lkh
2020/12/15 at 18:32
Altantsog Meeleebaatar sonirholtoi l sanaa bn.