Индүүг хувцас индүүдэхээс өөрөөр хэрэглэж болох санаанд багтамгүй 8 арга

0

Хувцасны индүү бол таны бодсоноос ч илүү ид шидтэй хэрэгсэл юм. Индүү нь дан ганц хувцсыг тань сайхан харагдуулаад зогсохгүй модон эд зүйлсийн сэвийг ч арилгаж чадна. Тэр ч байтугай хувцсандаа наалдсан бохио салгах гэж зовж байгаа бол индүү танд туслах болно.

1. Модон эдлэлийн сэв арилгах

© Gdgdggdgsu / reddit

Модон дээр гарсан шүдний ормыг арилгахад танд зөвхөн индүү, даавууны өөдөс, ус хэрэгтэй. Гарсан ором дээр ус цацаад, чийгтэй даавуугаар хучаад индүүднэ. Минут өнгөрөх тусам усаа дахин цацаж, уур гарган индүүдэх нь чухал. Энэ үйлдлээ ором арилтал давтан хийгээрэй.

 

2. Лааны тос арилгах

© NotApplicableMC / reddit

Хэрэв та хувцас, хивс, даавуунд лааны тосны толбо үүсгэсэн бол түүнийгээ индүүгээр арилгаж болно. Толбо байгаа хэсэгт цаасан алчуур тавиад бүлээн индүүгээр дарах хэрэгтэй /индүүний тохиргоог бага дээр тавина/. Ингээд лааны тос цаасан алчуурт шингэж таны хувцасны толбо арилах болно.

 

3. Хувцас дээр наалдсан бохь арилгах

© gkidd / reddit

Бохь наалдсан хэсэгт хатуу цаас наа, ингэвэл бохь цаасны гадаргууд наалдана. Ингээд цаасны нөгөө талыг индүүдэж эхэл. Энэ үед бохь зөөлөрч хувцаснаас салан хатуу цаасанд наалдах болно. Хэрэв индүү хэт халбал эсрэгээрээ бохь хайлан, улам наалдамтгай болж хувцаснаас салахаа болино.

 

4. Хоол хийж болно

honeybconfessions / instagram

Индүүн дээр хоол хийж болдог гэдгийг та мэддэг үү. Ингэхийн тулд та индүүн дээрээ тугалган цаас тавиад цөцгийн тос юм уу, тос дусаагаад хоолоо хийж болно. Эсвэл шууд хайруулын таваг тавиад ч хоол хийх боломжтой. Бүр өөр арга гэвэл хоёр тугалган цаасан дунд хоолоо хавчуулаад индүүгээрээ гаднаас нь индүүдэж болно. Та ийм аргаар гахайн утсан мах шарж болно! Ингэж хоол хийх үедээ аюулгүй байдлаа сайтар хангаарай.

 

 

5. Модон дээрх уурын толбыг арилгана

© Mg248975310 / reddit

Заримдаа модон эдлэл дээр халуун зүйл тавих үед ууранд нь толбо үлдэх боломжтой. Түүнийг арилгахын тулд толбо болсон хэсэгт алчуур тавиад индүүдэх хэрэгтэй.

 

6. Хивсэнд үүссэн тавилгын хэвийг арилгах

© c4x4bird / reddit

Удаан хугацаанд нэг байрандаа байсан тавилгыг хөдөлгөхөд хивсэн дээр гүн хэв үлдсэн байдаг. Үүнийг арилгахын тулд алчуураа норгоод гарсан хэвэн дээр тавих хэрэгтэй. Дараа нь ууран индүүгээр индүүднэ. Алчуураа үе үе авч хивснийхээ ширхгийг сэргээгээд үр дүн гартал үйлдлээ дахин давтана.

 

7. Дуртай цэцгээ хадгалж болно

© make-that-monet © goclimbarock2021 / reddit

Номын завсар хавчуулсан цэцэг хатаж хэвэнд ортлоо хэдэн долоо хоногийг зарцуулдаг. Харин индүүгээр энэ үйлдлийг хэдхэн минутад хийж болно. Цэцгээ хоёр цаасны завсар хавчуулаад хүнд зүйлээр дар. Индүүгээ бага тохиргоон дээр тавиад цаасны гадна талаас 15 секунд орчим дарж өгнө. Ингээд цаасаа 15 секунд хөргөөд цэцгээ хаттал үйлдлээ дахин давтана.

 

8. Цаасан дээр ламинат хийж болно

© WhiskeySodas / reddit

Та баримтаа ламинатжуулахын тулд заавал зориулалтын төхөөрөмж авах хэрэггүй. 2 ламинатан хуудасны хооронд цаасаа байрлуулж, дээр нь даавуу байрлуулж, индүүдэх хэрэгтэй. Индүү хэт халуун байж болохгүй, устай байж болохгүй.

Та эдгээр зүйлсээс хэдийг нь туршиж үзсэн бэ? Индүүгээр өөр юу хийж болох талаар туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.

10
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Lkhamsuren Damchaa

    Lkhamsuren Damchaa

    2020/03/31 at 20:05

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *