Энэтхэгийн цагдаагийн ажилтан гэртээ тогтдоггүй хүмүүсийг айлгахын тулд толгойдоо коронавирусыг дүрсэлсэн малгай өмсжээ

0
0
7,319

Хүмүүсийг гэртээ байх хэрэгтэйг анхааруулах зорилгоор өвөрмөц арга хэрэглэсэн Энэтхэгийн цагдаагийн ажилтан сошиал медиад олон хүний анхаарлын төвд оржээ.

Коронавирусыг дүрсэлсэн хамгаалалтын малгай өмссөн цагдаагийн ажилтан Rajesh Babu өөрийг нь хараад хүмүүс айж эмээнэ гэж бодсон байна. Тэрээр хэд хэдэн мотоциклийн жолоочийг зам дээр зогсоож, гэртээ байх нь ямар чухал болохыг анхааруулжээ.

“Asian News International” эх сурвалжид өгсөн ярилцлагынхаа үеэр Rajesh “Энэ бол цар тахлын үед хүмүүсийг гэрт нь байлгахын тулд авч хэрэгжүүлсэн арга юм.” гэжээ. Түүнчлэн түүнийг харсан хүүхдүүд тэр даруйдаа айж, гэртээ харьцгааж байсан гэнэ.

“Бид бүхий л арга хэмжээг авч байгаа боловч хүмүүс гэрээсээ гарч явсаар байна. Цагдаагийн ажилтан энэхүү коронавирусыг дүрсэлсэн хамгаалалтын малгайг өмссөнөөр хэр зэрэг ач холбогдол өгч, ажиллаж байгааг харж болно. Жирийн хамгаалалтын малгай биш. Намайг үүнийг өмсөх үед хүмүүсийн толгойд коронавирус ирж явна гэсэн бодол төрөх учиртай. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Нэн ялангуяа хүүхдүүд намайг хармагцаа шуудхан гэр гэртээ харьцгаасан.”

 

ТА ХЭРЭВ ОРОЛЦОХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ

 

 

 

 

Бичлэг үзэх:

Та энэ цагдаагийн ажилтны авч хэрэгжүүлсэн аргыг юу гэж бодож байна?

9
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.