Таарамж муутай эцэг эхийн харилцаа дуусгавар болж гэр бүл салснаар хүүхдэд тохиолдож болох 7 сайн нөлөө

0

Ихэнх хүмүүс гэр бүл салалт нь хүүхдийн амьдралд эмх замбараагүй байдал, сэтгэлийн зовиур авчирдаг гэж итгэдэг. Гэвч аливаа зүйл хоёр талтай гэдгийг мартаж болохгүй. Учир нь ихэнх хүмүүс салалтын талаар сөрөг бодолтой байдаг учраас цаашид гарах бүх үр дагаврыг муу байх юм шиг ойлгодог. Гэхдээ салалтын эерэг талыг ойлгож, хүлээж авснаар үймээн самуунтай гэр бүл цаашид оршин тогтнохоо больж, эргээд тэрхүү амар амгалан байдал хүүхдэд давуу тал болох боломжтой юм.

1. Тэдэнд эцэг, эхийнхээ маргааныг тэвчих дарамт ирэхгүй

Стресстэй нөхцөл байдлаас ангижирсан хүүхэд сэтгэл зүйн хувьд маш олон давуу талуудыг олж авна. Мэдээж тэд аав, ээжтэйгээ хамт байх үеийг санах нь дамжиггүй ч, хэрүүл, маргаангүй орчин тэдэнд илүү аз жаргалтай байх болно.

Учир нь хүүхдүүд насанд хүрэгчдийн маргаантай амьдралыг ойлгож хүлээж авдаггүй. Тиймээс салсан эцэг эхчүүд өнгөрсөн бүхнийг ардаа орхиж зөвхөн хүүхдээ гэсэн сэтгэлээр л холбогдож байх хэрэгтэй. Энэ тохиолдолд хүүхэд хосуудын харилцаа ор мөргүй алга болдоггүй төдийгүй тэд ямар нэг зүйл дээр ч болтугай нэг хүсэл зорилготой байж болдгийг ойлгох болно.

 

2. Салалт хүүхдийг илүү хариуцлагатай болгодог

© depositphotos.com

Энэ тохиолдолд доороо олон дүүтэй, том хүүхдүүдэд илүү хамааралтай. Учир нь эцэг эх нь салах үед дүү нараа хамгаалах үүрэг хамгийн том хүүхдэд ирдэг учраас тэд илүү хариуцлагатай, хэрсүү болж өсдөг. Мөн ийм нөхцөл байдал охин хүүхдэд бүр ч илүү нөлөөлөх хандлагатай бөгөөд аав, ээж нь дахин хамт байхгүй гэдгийг ухаарах тэр мөчөөс эхлэн илүү хариуцлагатай нэгэн болж хувирдаг байна.

 

3. Таны хүүхэд эрүүл гэр бүлийн харилцаа ямар байх ёстойг ойлгох болно

© Kramer vs. Kramer / Columbia Pictures

Харилцаагаа нураахгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Гэвч бүтэхгүй зүйлд цаг хугацаа, залуу насаа зориулж байгаа эсэхээ сайтар тунгаан бодож цаашид хичээсэн хэвээр байх уу гэдгээ шийдэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл нэгэнт болохгүй зүйлийн төлөө дахин шаналахаа боль гэсэн үг. Энэ тохиолдолд хүүхэд тань эрүүл бус, бүтэлгүй гэрлэлтийн улмаас зовж амьдарснаас, эртхэн нөхцөл байдалтай эвлэрсэн нь дээр гэдгийг ойлгох болно.

 

4. Тэд бусдын зовлонг ойлгож сурна

© depositphotos.com

Хүүхэд чухам хэдий үед бусдыг ойлгох чадвартай болох ёстой гэсэн тогтсон зүйл байхгүй. Учир нь хүн бүрийн амьдралын нөхцөл байдал өөр, өөр учраас. Гэсэн хэдий ч гэр бүлийн харилцаанд гарсан өөрчлөлт хүүхдийг илүү мэдрэмтгий болгодог бөгөөд ингэснээр хүүхэд бусдын зовлонг ойлгох чадварт өөрийн мэдэлгүй суралцаж байдаг байна. Ингэснээр тэд амьдралд тохиолдож болох ямар ч зүйлийг хүлээж авахад бэлтгэгдэж, илүү тусч, энэрэнгүй нэгэн болж өсдөг.

 

5. Хүүхэд илүү нийгэмшиж эхэлдэг

© depositphotos.com, © depositphotos.com

Хүүхэд хоёр тусдаа амьдралын хэмнэлд ороод ирэхээрээ харилцааны чадварт илүү сайн суралцдаг байна. Гэр бүл салсны дараа эцэг, эх нь хоорондоо хэрхэн харьцаж буйг хүүхдүүд харж байдаг. Ингэснээр хүүхэд ээж, аавдаа хэн хэнд нь өөрийн санааг ойлгуулах, асуудлаа шийдүүлэх, ярилцах чадварт суралцдаг. Гэхдээ энэ нь зөвхөн хүүхэдтэйгээ маш нээлттэй харилцдаг эцэг, эхийн жишээн дээр хэрэгжих боломжтой зүйл юм.

 

6. Хүүхэд илүү хүчтэй, амжилттай нэгэн болдог

© shutterstock.com, © shutterstock.com

Аав, ээж нь салсан хүүхдүүдийн 75-85 хувь нь аливаа нөхцөл байдалд амархан дасан зохицох чадвартай хүн болж хүмүүждэг. Энэ тохиолдолд тэд сурлага болоод карьерын тал дээр илүү амжилттай байдаг бөгөөд өөрийгөө хөгжүүлж, амжилттай нэгэн болсон байдаг.

 

7. Эцэг эхчүүд хүүхдэдээ илүү их цаг зарцуулдаг

© depositphotos.com, © depositphotos.com

Энгийн гэр бүлийн амьдралд эцэг, эхийн аль нэг нь хүүхдэдээ илүү цаг гаргаж, илүү хариуцлага хүлээх тохиолдол олон. Харин салалтын дараа эцэг, эхийн анхаарал ижил түвшинд очдог бөгөөд хүүхдэдээ илүү төвлөрч эхэлдэг байна. Ингэснээр хүүхэд аав, ээжийгээ тус тусдаа ч гэсэн ямар хүн бэ гэдгийг илүү сайн мэдэх боломжтой болдог.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jigjidsuren Lkhagvasure

    Jigjidsuren Lkhagvasure

    2020/08/18 at 16:13

    Uul n iim margaantai bol erthen salaad, dahin ter ulsuudtai holbogdohgui yvbal zov sht.Bainga heruul margaantai baih hen hendee hetsuu.Salsan n zov, amar taivan, dahiad sxn amidral bna.

  2. Tsetsen Chinzorig

    Tsetsen Chinzorig

    2020/08/18 at 20:30

    ok unen bol sallaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *