Томоохон арга хэмжээн дээр этгээд хачин загвартай даашинзаар гоёж, олны дунд багагүй шуугиан дэгдээж явсан 10+ алдартнууд

0

Нэгдүгээр зэргийн одод авьяас чадалтай байхын зэрэгцээ өөртөө бусдын анхаарлыг бүрэн хандуулах чадвар бас байдаг бололтой. Шунал хөдөлгөм чамин даашинз, сонирхол татам загвартай костюм, үнэтэй гоёл чимэглэл – алдартнуудын шилдэг анд нөхөр. Тийм ээ, хэтрүүлэх эрсдэл мэдээж бий, хэтрүүлснээсээ болоод шүүмжлэгчдийн бай болж орхино. Бидэнд энэ нь чухал юм гэж үү? Яагаад гэвэл бидний сэтгэлд тэр л төрхөөрөө үлдсэн байна шүү дээ. Ямартай ч уйтгартай, уламжлалт байдлаасаа тэд салж биднийг бага ч болов сэргээсэн юмдаг.

Оддын хамгийн их анхаарал татсан даашинзуудыг эргэн дурсахаар шийдлээ. Нийтлэлийн төгсгөлд таныг хоёр ч бонус хүлээж буй: нэг нь хатан хааны гэр бүлийн гишүүн олны өмнө гарч ирэхдээ дресс код зөpчсөн, нөгөө нь тамирчин бүсгүйн өмсгөл.

Деми Мур болон корсеттой унадаг дугуйчны өмсгөл

© Jim Smeal / Ron Galella Collection / Getty Images

Унадаг дугуйн тамирчны өмсгөл, торон корсет, ил гарсан цээж – 1989 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Деми Мур ийм гоёлтой иржээ. Түүний гоёлыг залхуу хүмүүс л шүүмжлэлгүй хоцорсон байх. Жүжигчин өөрөө бэлэн материалаар гоёлоо оёсон гэдэг, энэ нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан дэгдээж байлаа. Деми Мурын энэ гаралт загварын чиг хандлагад албан ёсоор өнөөдөр ороод байна – 1980-аад оны гоёл гэдэг утгаараа. Тэр үед гутамшиг хэмээгдэж байсан зүйл өнөөдөр моодны оргил болжээ.

 

Бьорк болон хунгийн хэлбэртэй даашинз

© Robert Hepler / Everett Collection / East News

Исландын дуучин бүсгүй Бьорк 2001 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр хунгийн хэлбэртэй даашинзаар гоёж иржээ. Дэрвэгэр хормой, хунгийн урт хүзүү нь Бьоркийн хүзүүг ороосон нь дэлхий даяараа шуугихад хүргэсэн юм. Дуучин бүсгүй ганц даашинзаар өөрийгөө илэрхийлэхийг хүссэнгүй, улаан хивсэн дээр 6 ширхэг өндөг бас тавьжээ.

 

Кэмерон Диаз болон торгон халат

© Robert Hepler / Everett Collection / East News, © Robert Hepler / Everett Collection / East News

2002 оны “Оскарт”-т ирэхдээ Кэмерон Диазийн өмссөн гоёл олон хүний санаанд тодхон үлдсэн байх. Зөөлөн цэцгэн хээтэй торгон халат, бэлхүүсээр унжих бүс, бас үсний засалт нь загварын шүүмжлэгчдэд огт таалагдаагүй юм.

 

Ума Турман болон олон давхар даашинз

© ASSOCIATED PRESS / East News, © ASSOCIATED PRESS / East News

Ума Турманы 2004 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн даашинз тухайн үед бусдаас онцгойрч байлаа. Олон давхар замбараагүй хормой, оруулгатай өргөн цамц, алтлаг өнгөтэй жилет маягийн оруулга нь бэлхүүс рүүгээ орж өнгөө өөрчилсөн бүс болж хувирчээ. Энэ бол дизайнер Кристиан Лакруагийн бүтээл. Хэвлэл мэдээлэл, олон нийт энэ гоёлыг төдийлөн нааштай хүлээж аваагүй юм, Ума ч өөрөө хэлэхдээ “хамгийн зохимжгүй” гэж тодорхойлсон байна.

 

Женнифер Лоуренс болон Dior-ийн даашинз

© East News, © East News

Женнифер Лоуренс 2013 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Christian Dior Couture-ийн дэрвэгэр даашинзтай ирээд тээгэлдэж унасан юм. Хэтэрхий өндөр өсгийтэй туфль, даашинзны хэтэрхий дэрвэгэр хормойноос л болж байгаа юм. Тэр үдэш 4 сая долларын үнэтэй цайвар ягаан өнгийн даашинзыг анзаараагүй өнгөрсөн хүн байхгүй болов уу.

 

Анжелина Жоли болон гүн ухлаадастай даашинз

© Retna / Photoshot / East News, © i-Images, PacificCoastNews.com / East News

2012 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн Анжелина Жолигийн дүр төрх Жолигоос өөрөөс нь болж хэзээ ч мартагдахааргүй болсон юм. Улаан хивсний ёслолд тэрээр хар өнгийн хамба хилэн даашинзтай ирсэн. Туяхан хөлөө гайхуулсан гүн ухлаадастай. Зорьсондоо хүрэхийн тулд жүжигчин бүсгүй хөлөө хэнд ч харагдахаар ил гаргаж тавьжээ. Тэрхүү байрлал нь нэг л хиймэл харагдаж байсан тул олон хүний доог тохуу болж байлаа.

 

Сара Жессика Паркер болон “галт” малгай

© Gilbert Flores / Broadimage / East News, © Gilbert Flores / Broadimage / East News

2015 онд зохион байгуулагдсан хятадын соёлын арга хэмжээн дээр Сара Жессика Паркер Их гүрнийг хүндэтгэн хурц дүр төрхтэй иржээ. Энэ удаагийн түүний гол зүйл нь галыг санагдуулам толгойн гоёл байсан юм.

 

Барбара Стрейзанд болон нэвт гэрэлтэх костюм

© Courtesy Everett Collection / East News, © ASSOCIATED PRESS / East News

1969 онд зохион байгуулагдсан “Оскар”-ын 41 дэх шагнал гардуулах ёслол дээр Барбара Стрейзанд торон, өмдтэй костюмтай иржээ. Костюмыг гялалздаг чимгээр гоёсон байв. Арга хэмжээний дараа жүжигчний гоёлын талаар хэвлэл мэдээллээр шуугиж өгсөн. Арга ч үгүй биз, тусгай гэрлийн доор костюмны цаанаас бүх зүйл нь нэвт гэрэлтэж байжээ. Энэ нь шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочдыг төдийгүй Стрейзандыг өөрийг нь ч багагүй сандаргасан юм.

 

Эмбер Херд болон усанд сэлэлтийн малгай

© Justin Ng / Photoshot / East News, © Justin Ng / Photoshot / East News

Эмбер Херд 2018 онд “Aquaman” киноны Лондонгийн нээлтэнд ирэхдээ Valentino-гийн гүн ухлаадастай даашинз өмссөн байсан. Жүжигчин даашинзыг маш этгээд хачин зүйлээр тодосгож өгсөн нь усанд сэлэлтийн мэт малгай байлаа.

 

Рианна болон цэцгэн гоёл

© Darla Khazei, PacificCoastNews / East News, © Anthony Behar / Sipa USA / East News

2017 онд зохион байгуулагдсан Met Gala-гийн хамгийн мартагдашгүй гоёлыг Рианна үзүүлсэн юм. Дуучин этгээд хачин дизайнтай Comme des Garçons-ийн даашинзыг сонгосон. Түүний даашинз мемийн гол сэдэв болсон төдийгүй Рианнагийн энэ удаагийн гаралт загварын түүхэнд мартагдахааргүйгээр тод үлдсэн байна.

 

Кристина Агилера болон өдтэй даашинз

© Stephen Smith / Sipa USA / East News, © Invision / Invision / East News

2018 онд Кристина Агилера BAZAAR ICONS-ийн үдэшлэг дээр цагаан өдөн даашинзтай иржээ. Vivienne Westwood-ийн хөвсгөр даашинз бүсгүйн шагайнаас чих хүртэл бүрэн хучсан байсан юм. Хөвсгөр өдний цаанаас үнэтэй гоёл чимэглэл нь арайхийж л анзаарагдаж байсан нь харамсалтай.

 

Бонус 1: Меган Маркл болон мөр нь ил гарсан даашинз

© Gustavo Valiente / i-Images / East News

2018 онд Меган Маркл бал сарынхаа дараа хатан хаан Элизабетийн төрсөн өдрийн арга хэмжээнд ирсэн нь түүний хувьд анхны албан ёсны арга хэмжээ нь байлаа. Carolina Herrera-гийн зөөлөн цайвар ягаан өнгийн, мөр нь ил гарсан даашинз – хатан хааны гэр бүлийн гишүүний хувьд маш зоригтой алхам хийжээ. Тэр өдөр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсныг олон хүн хүлээн зөвшөөрнө.

 

Бонус 2: Винус Уильямс болон дэрвэгэр хормой

© imago sportfotodienst / East News, © imago sportfotodienst / East News

Винус Уильямс 2010 онд Roland Garros талбай дээр улаан-хар өнгийн торон, бие барьсан, корсет маягийн хувцастай, дотуур нь биеийн өнгөтэй богино өмдтэй тоглосон удаатай. Түүний хувцаслалтыг өдөөн хaтгасан агуулгатай гэж үзсэн ч олон хүний санаанд тод үлджээ.

Та аль даашинзыг нь өмсөж үзмээр санагдав?

9
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *