Нүдний хараа болон ой санамжийг сайжруулж, ясыг улам бэхжүүлэх үйлчилгээтэй 15 хүнсний бүтээгдэхүүн

2

Үнэхээр гайхалтай!

Бид та бүхэндээ ой санамжийг сайжруулаад зогсохгүй, таны тархийг илүү хурдан ажиллуулах болон ясыг улам бэхжилттэй болоход туслах 15 хүнсний бүтээгдэхүүнийг хүргэхээр бэлтгэлээ.

Таны нүдний харааг давхар сайжруулна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийн найрлага нь бүгд байгалийн гаралтай бөгөөд ихэнх нь айлуудын хөргөгчинд байдаг тул та хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхэд ямар ч асуудалгүй.

Нүдний хараа болон тархины үйл ажиллагааг сайжруулах 15 хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн орц найрлагын ач тус

1. Розмарин: Хамгийн хүчтэй орцуудын нэг бөгөөд таны ой санамж болон анхаарал төвлөрөлтөд сайн нөлөөтэй. Эрүүл мэндэд хор хөнөөлгүй химийн бодис агуулдаг ба энэ нь маш сайхан үнэрийг гаргадаг. Розмарины хандыг гэртээ тавих эсвэл розмарины тосоор иллэг хийх, мөн хоол хүнсэнд ашиглаж болно.

2. Хүрэн манжин: Бие организм болон тархины цусны урсгалыг сайжруулна.

fresh sliced beetroot on wooden surface

3. Өндөг: Ой санамжийг хурц болгоно.

4. Загасны мах: Найрлагандаа омега-3 тослог хүчил агуулдаг ба энэ нь тархины эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

5. Авокадо: Тархи руу чиглэсэн цусны урсгалыг нэмэгдүүлнэ.

6. Нэрс: Энэ жимс их хэмжээний антиоксидант агуулдаг ба энэ нь тархины хөгшрөлтөөс сэргийлнэ.

7. Ногоон сонгино: Ой санамжийг сайжруулна. Түүхийгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй.

8. Бүтэн үр: Найрлагандаа Омега-3 тослог хүчил, ширхэглэг болон бүрэн боловсорсон нүүрс ус агуулдаг ба эдгээр нь тархины үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг.

9. Улаан лооль: Найрлагандаа ликопен агуулдаг ба энэ нь чөлөөт радикалуудаас болж тархины эсүүд гэмтэхээс сэргийлдэг.

10. Ногоон цай: Ой санамж болон тархины багтаамжийг сайжруулна. Та өдөрт 2-3 аяга ногоон цай уух хэрэгтэй. Ингэснээр анхаарал төвлөрөлт болон тархины үйл ажиллагаа эрс сайжирна.

11. Хар шоколад: Энэ тослог хүнсний найрлаганд антиоксидант болон кафейн агуулагддаг, эдгээр нь ой санамж болон анхаарал төвлөрөлтөд сайн нөлөөтэй.

12. Эрдэнэ шиш: Ой санамжийг сайжруулна яагаад гэвэл витамин B12 амин дэм болон фолийн хүчлээр баялаг, эдгээр нь тархийг гэмтэхээс сэргийлдэг байна.

13. Хушга: Хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлж, бие организмыг олон төрлийн шим тэжээлээр хангаад зогсохгүй, омега-3 тослог хүчлээр баялаг тул тархины цусны судаснуудыг бэхжүүлнэ.

14. Куркума: Куркумин агуулдаг тул ой санамжийг сайжруулж, үрэвслээс сэргийлнэ.

15. Алим: Эрүүл мэндэд олон ач тустай учир тогтмол идэж байх хэрэгтэй.

Таны нүдний харааг сайжруулж, ясыг бэхжүүлж, дээрээс нь ой санамжийг эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд сайжруулах болно. Тиймээс өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *