Хүн өөрт заяасан бие галбир, гадаад төрхөөсөө ичих ёсгүй гэж бодож явдаг 18 алдартай эмэгтэйчүүд

0

Өнөөдөр гадаад төрхийн талаар ихэд ширүүн ярилцах болжээ, гэхдээ өөрийн дутагдлаасаа ичихгүй байх ёстой гэдэг үүднээс ярьж байгаа нь сайшаалтай. Алдартай эмэгтэйчүүд өөрийн үлгэр жишээгээр үүнийг баталж байна: нүүрэн дээр гарсан батга, целлюлит эсвэл нүүрний будаггүй явахыг тэд юмны чинээд тоосонгүй. Өөгүй төгс хүн гэж хаана ч байхгүй, одод ч мөн адил.

Хээнцэр сэтгүүлийн нүүрэн дээр гарсан шигээ өөгүй биш гэдгийг олны өмнө ямар ч айдасгүйгээр харуулсан алдартай бүсгүйчүүдийг танд сонирхуулж байна.

Сальма Хайек ямар ч ичих зүйлгүй хөлийн үс хуссаны дараа үлдсэн улаан цэгээ нуулгүй харж иржээ. Энэ цэг олон эмэгтэйчүүдийн хувьд дотно танил харагдах биз ээ

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News, © Mary Evans / Allstar / Izumi Hasegawa / East News

 

Блейк Лайвли целлюлиттэй гээд санаагаар унасангүй. Тэр бодож санах зүйлгүй богино даашинз өмсөнө, тэр иймэрхүү жижиг сажиг зүйлд санаагаа зовоох хэрэггүй гэж үздэг нэгэн

© Mike Pont / WireImage / Getty Images

 

Супер загвар өмсөгч Наталья Водянова эмэгтэйчүүдийн сарын тэмдгээс ичиж зовохгүй байхыг уриалж байна. Энэ бол физиологийн байгалийн жам ёсны үйл явц шүү дээ

 

Харин Кендалл Женнер амьдралынхаа турш нүүрэн дээр гарах батгатайгаа тэмцэж байна

© Jordan Strauss / Invision / AP / East News

 

Сара Жессика Паркер нугаларсан гэдсэндээ огт санаа зовдоггүй, богинохон топ өмсөхөөсөө ч ичдэггүй

© Kristin Callahan / Everett Collection / East News

 

Кира Найтлигийн уруулын үрчлээсийг харахад тэр гоо сайхны элдэв тaриа хийлгэх талаар огт толгойгоо өвтгөдөггүй нь ойлгогдоно. Энэ нь ч зөв, хөгшрөлтийн жам ёсны өөрчлөлтөөс ичих ямар хэрэг байна вэ?

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News

 

Приянка Чопра энэ асуудлаар бусадтайгаа зуун хувь санал нэг явдаг бөгөөд хүзүүн дээрх үрчлээгээ зөнд нь орхижээ

© Frederick Taylor / Broadimage / East News

 

Ким Кардашьян ч гэсэн суганы үрчлээстэйгээ зөрчилдсөнгүй. Байгалиараа байна аа гэдэг чинь өөрөө гоо үзэсгэлэн юм

© Valerie Macon / Getty Images

 

Хөxний өөр хэмжээ, язралт Леди Гагаг алдартай болоход огт саад болоогүй. Тэрээр орчин цагийн хамгийн алдартай дуучдын нэг мөнөөс мөн

© Invision / Invision / East News

 

Сонирхуулж хэлэхэд, Алисса Милано ч гэсэн хөxнийхөө язралтад огт санаа зовдоггүй

© Frazer Harrison / Getty Images Entertainment / Getty Images

 

Зои Салдана хумсаа будах нэг их дуртай биш. Жүжигчин улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ ч хөл, гарын хумсаа буддаггүй

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Kirwin / PacificCoastNews / East News

 

Стандарт бус гадаад төрх – том чих, өргөн эрүүтэй гээд Румер Уиллис сэтгэлээр унаж өөрийгөө дарсангүй. Түүний жүжиглэлт үзэгч биднийгээ баясгасаар л…

© Mike Coppola / FilmMagic / Getty Images

 

Руни Марагийн нуруу ч гэсэн төгс гэдэг ойлголтоос хол, гэхдээ кино салбарт тэр өөрийнхөө нэр төрийг мартагдахгүйгээр үлдээж чадсан нэгэн

© Sienna Conwell / Broadimage / Broad Image / East News, © DDNY / Broadimage / East News

 

Жессика Честейний арьс цонхигор, гэхдээ соляри ашиглах гэж огт яардаггүй. Тэр нь ч зөв

© Invision / Invision / East News

 

Кейт Босуорт дэлдэн чих, гетерохромоороо алдартай. Гэхдээ түүний хөл өв тэгш биш гэдгийг тэр болгон анзаараагүй өнгөрчээ

© Evan Agostini / Invision / AP / East News, © dpa / picture-alliance / East News

 

Эмилия Кларкын хацар дээрх мэнгэ түүний хүүхэлдэйн царайг улам ч чимсэн юм шиг

© DDNY / Broadimage / Broad Image / East News

 

Лили-Роуз Депп гэдсэн дээрх сорвио бараг л чимэг болгон гайхуулах дуртай. Үүгээрээ өөрийн дутагдалтай тэрсэлдээд хэрэггүй гэдгийг ч батлахыг хичээдэг

© ANGELA WEISS / AFP / East News

 

Үзэсгэлэнт Хелена Бонем Картер өдөр болгон илүүдэл үсээ хусах ёстой гэдэг ойлголтын эсрэг хүн. Бид түүнийг сайн ойлгож байна

© TOE / bauergriffinonline.com / East News

Та гоо сайхны тогтсон стандартад нийцэхийн тулд өөрийгөө золионд гаргаж үзсэн үү? Яагаад?

142
ГоёГоё
22
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Тэгшээ Сэрээнэн

    Тэгшээ Сэрээнэн

    2022/04/28 at 14:56

    Бүх юм өөрийнхөөрөө байх сайхан шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *