Бүтэн жилийн турш явган аялсан эр

0

Бүтэн жилийн турш явган аялсан эрХэрвээ та амьдралынхаа бүтэн 1 жилийг 3000 миль зам алхаж өнгөрүүлбэл энэхүү урт замынхаа төгсгөлд огтоос өөр хүн шиг харагдах нь гарцаагүй. Christoph Rehage 2007 оны 11-р сарын 9-нд алхаж эхлээд 2008 оны 10-р сард л сая нэг зогссон. Бээжингээс Хятадын баруун хойд зүгт орших Урумчи хүртэл 2796 миль замыг туулахдаа дандаа явган явсан байна. Залуу эр 20-30 миль тутамдаа өөрийнхөө зургийг авч, аялалаа баримтжуулж байжээ.Rehage өөрийн вэбсайтан дээр “Би замдаа хаана унтах вэ, хаана хооллох вэ гэж бодож явснаа санаж байна. Тэнд ямар ч метафизикийн асуултууд байхгүй, ямар ч том санаа зовох зүйлгүй, зөвхөн прагматик асуудлууд л байсан. Энэ үнэхээр утга учир дүүрэн, сайхан.” гэж бичсэн байна. Түүний явган аялалын замд ганцхан тохиолдол байсан нь ахынхаа мотоцикл дээр хэдхэн минут суусан явдал байсан гэнэ. 2008 оны 10-р сарын 25-нд аялалаа зогсоосон шалтгаан нь өөрийн амьдралаа эргүүлэн олж авах байсан хэмээжээ.

Түүний урт аялалын хамгийн сүүлийн дүр төрх
Харин энэ бол аялалынхаа дараа үсчинд очсоны дараах дүр төрх
 
Rehage 2008 онд явган аялалаа дуусгасны дараа өөрийн аялалын зургуудаар доорх видеог бүтээсэн байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *