Түнтийсэн хэтэвчтэй болоход туслах тэрбумтнуудын өгч буй 3 зөвлөгөө

4

Мөнгө бол гарын салаагаар урсдаг зүйл бас олон юмыг өөрчилж чадна: Мөнгийг олох гэж зовно, үрэхэд маш богино хугацаа зарцуулна, үр дүнд нь нэг л мэдэхэд мөнгө хэтэвчнээс алга болсон байна. Хэдэн төгрөг олох нь ямар ч хамаагүй: тэр тусмаа бага мөнгө олдог, хүмүүсээс мөнгө зээлдэг хүмүүсийн хувьд хэтэвчинд нь мөнгө тогтоно гэдэг үлгэрийн далай л гэсэн үг.

Энэ мэдээний хүрээнд бид мөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн амьдралын зөв зорилго болгон тодорхойлох, эд баялагтай болох, хэтэвчээ түнтийлгэх талаар ярилцах болно.

Мөнгөнд хэмнэлттэй хандаж, зөв зарцуулахын тулд та ердөө ухаалаг байх хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй гэж?

Хүүхэлдэйн киноны дууг санах гээд хичээе:

Зөгийн бал бол хамгийн амттай зүйл

Бүх зүйл зөгийн бал шиг амттай биш

Зөгийн балны амт нь юундаа байгааг би мэдэхгүй

Зөгийн бал саяхан байсан ч гэнэт дуусчихлаа…

Мөнгөний хувьд яг энэ хүүхэлдэйн киноны дуутай адилхан. Хэтэвчинд байсан мөнгө нэг л мэдэхэд алга болчихсон байна. Чухам хаашаа, яагаад алга болсон нь зөгийн бал шиг гэж ойлгож болно. Олон хүмүүс мөнгөнд хяналтгүй хандсанаас болж ийм нөхцөл байдалтай нүүр тулгарах нь бий.

 

Мөнгийг салхинд хийсгэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Бид та бүхэнд мөнгийг салхинд хийсгэхээс сэргийлээд зогсохгүй, давхар хэтэвчээ түнтийлгэхэд туслах үнэтэй 3 зөвлөгөөг хүргэж байна:

1. Урам зориг өгөхүйц зорилготой бол

Мөнгийг олохынхоо хэрээр үрэхийн оронд хуримтлал үүсгэ, хадгаламж нээлгэ. Мөнгийг зүгээр байлгаад байх нь үрэхгүй гэсэн үг биш. Өмнөө алсын зорилго тавь. Тэгээд мөнгөө хадгал. Ингэж чадвал та нүд ирмэхийн зуур хэтэвчин дэх мөнгөө салхинд хийсгэхгүй байж чадна.

Анхаарах ёстой зүйл: Юу хийхийг хүсэж байна, тэр зүйлээ хий. Тэгвэл ажлын цаг үр бүтээлтэй өнгөрч, илүү хурдан амжилтад хүрнэ. Үр дүнд нь таны эд хөрөнгө нэмэгдэнэ.

2. Өнөөдрөөрөө амьдрахаа боль

Эрт дээр үед амьдарч байсан хүмүүс хамгийн ихдээ 20-30 жил л амьдардаг байв. Түүнчлэн хүмүүс тархиа ашигладаггүй байсан учир ирээдүйд тархины чадамж ийм өндөр болно гэж бодоогүй биз. Орчин үеийн амьдрал хатуу шаардлага тавьдаг болсон. Өнөөдөр ирээдүйд сайхан амьдрахыг хүсэж байгаа хэн бүхэн тархиа ажиллуулж, сайтар төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болсон. Санхүүгийн боломж бололцоог судалж, олж мэдэх зөн совингоо дага. Үүний дараа удаан амьдрахад санаа зовох хэрэггүй.

3. Эмч нар хүн төрөлхтөн удахгүй 100 наслах боломжтой гэж үзсэн

Хэрэв та 100 нас хүрвэл яаж амьдрах бол?

Зөв хариулт: Хадгалж, хуримтлуулсан мөнгөө зарцуулна.

Буруу хариулт: Төр засгаас өгөх мөнгөөр амьдарна (тэтгэвэр, шагнал урамшууллын мөнгө гэх мэт)

Анхаарах ёстой зүйл: Санхүүгийн хараат бус байдлыг бий болгох нь чухал. Хуулийн дагуу олгох мөнгөнд найдах биш, өөрийн бий болгосон хөрөнгөд итгэхээс өөр аргагүй.

Сахилга баттай байх ёстой. Гэхдээ урагшгүй байгаа бизнесийг тэр дор нь хаяж, өөр бизнест хүч үзэх бас нэг боломж бий.

Онлайн банкинд данс нээлгүүлж, орлого зарлагаа байнга тооцоолж бай. Учир нь техник технологи хүмүүсээс илүү өндөр хэмжээнд тооцоолол гаргана. Өөртөө хөрөнгө оруулалт хий, санхүүгийн эрх чөлөөг мэдэр, хуримтлал үүсгэ, ингэвэл таны хэтэвч тун удахгүй түнтийх болно.

30
БахархмаарБахархмаар
13
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Nasanjargal Sodnompel

    Nasanjargal Sodnompel

    2019/03/17 at 22:54

    За ингээд баяцацгаад байждээ

  2. Tulga Buffett

    Tulga Buffett

    2019/03/17 at 23:50

    Burheg mdeelel bn oilgomjgui

  3. Nandin-Erdene Miko

    Nandin-Erdene Miko

    2019/03/18 at 10:42

    Bolorerdene Batkhuyag chamd mash heregtei medeell bn saitar bugdiig ni.unshaarai

  4. Uranchimeg Namshir

    Uranchimeg Namshir

    2019/03/18 at 15:40

    Э. Э. ЭкуЭ. Эку

  5. Рэнцэн Адилбиш

    Рэнцэн Адилбиш

    2019/03/18 at 22:56

    12

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *