Discovery сувгаас илүүтэй сонирхолтой зүйлсийг танд толилуулах дэлхийн улс орнуудын музейн 17 ховор үзмэр

0

Музей – уйтгартай гэсэн буруу ойлголт олны дунд байдаг. Түүхэн үзмэр дэлгэж тавьсан аливаа арга хэмжээнд үзэгчдийн анхаарлыг татахын тулд зохион байгуулагчид багагүй авхаалж самбаа гаргахад хүрнэ. Өнөөдөр маргаангүй өндөр үр дүнд хүргэх аргыг бид ашиглахаар шийдлээ – сошиал хэрэглэгчдийн сонирхуулсан музейн үзмэрүүдийн гэрэл зургуудыг сонордуулна. Энэ аргыг амжилттай гэж хэлэхэд хэн ч эргэлзэхгүй. Иймэрхүү үзмэрийн хажуугаар хэн ч зүгээр өнгөрч чадахгүй шүү, яагаад гэвэл нүд салгахын аргагүй үзмэрүүд байгаа юм. Иймэрхүү онлайн үзмэрүүдийн дараа музей үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгддэг ажээ.

1585 онд урласан Сэр Кристофер Хаттоны дуулга,  Виндзорын шилтгээн (хатан хааны цуглуулгаас)

GaGator43

 

“Texas Chainsaw Massacre” анхны кинонд ашиглаж байсан баг, Америкийн түүхийн үндэсний музей

The Museum of Ridiculously Interesting Things

1974 онд киноны зураг авалтад ашиглаж байсан энэ баг азаар мэргэжилтнүүдийн гарт очиж муудахаас аврагджээ. Уг багийг шингэн латексаар зуурсан шилэн хөвөнгөөр хийсэн байна. Цаг хугацааны эрхэнд латексийн уян чанар алдагдаж гар хүрэв үү юугүй л хугарах аюултай болжээ. Музейн ажилтнууд багийг аль болох байгаагаар нь хадгалахын тулд тусгай тавиур бүтээсэн байна.

 

Муурын дүрстэй хатуу баг, Сан-Антониогийн урлагийн музей

The Museum of Ridiculously Interesting Things

Уг бүтээлийг Боливын үл мэдэгдэх нэгэн зураач 1950-1960-аад он үед бүтээжээ.

 

“White Pongo” кинонд гардаг гориллын механик ажиллагаатай шүд болон толгой, Лос-Анжелесийн шинжлэх ухааны музей

The Museum of Ridiculously Interesting Things / The Museum of Ridiculously Interesting Things

Харахад тaмлалын хэрэгсэл гэмээр энэ гавлын ясыг мод, төмөр, зааны ясаар хийжээ. “White Pongo” киноны гориллын дүрийг гаргахын тулд уг хиймэл толгойд резинэн өмсгөл угласан гэдэг. Уг төхөөрөмжийг жүжигчний толгойд углаад арааны тусламжтайгаар эрүүг хөдөлгөнө. Жүжигчин гориллын эрүүг хөдөлгөж амыг нь ангайлгана, дуу авиа гаргана, архирна.

 

4248 ширхэг хаш чулуугаар хийсэн оpшуулгын хаш чулуун өмсгөл, Сюжоун музей

sythy
sythy

Оpшуулгын хаш чулуун өмсгөл – Хань эзэнт гүрний үеийн ёс болно. Ойролцоогоор МЭӨ 206 оноос МЭ 8 жилийн хооронд. Уг өмсгөлийг эзэн хааны гэр бүл болон дээд цол хэргэмийн ноёдын гэр бүлийн оpшуулгад ашигладаг байжээ.

 

Улаан нүдтэй хүний толгой, Мексик дэх антропологийн үндэсний музей

MunakataSennin

Уг баримал пулькад xордсон эр хүнийг дүрсэлсэн байж болно гэж судлаачид дүгнэсэн. Пулька – агава жимсний шүүсийг нэрж хийсэн мексикийн нэрмэл арxи. Уг олдворыг МЭ 1325-1521 онд хамруулжээ.

 

1500 жилийн настай оймс, Лондон дахь Альберт болон Викториягийн музей

Hawes & Curtis South Africa: Tailor-made clothing for men and women

Египетийн ноосон нэхмэл оймсыг хуруутай сандалтай өмсдөг байжээ, 19 дүгээр зуунд олдсон олдвор.

 

Германы aрмийн аврагч нохойны хийн угаараас хамгаалах баг, Австралийн дaйны дурсгалд зориулсан музей

The Museum of Ridiculously Interesting Things

Энэ этгээд багийг 20 дугаар зууны эхэнд олжээ. Уг баг хийн баллонгүй, тийм учраас эрдэмтэд үүнийг нохойг xорт хийнээс хамгаалах химийн бодис шингээсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

 

Хавч хэлбэртэй ваар, Нью-Йорк дахь Метрополитен музей

The Museum of Ridiculously Interesting Things

Хавч хэлбэртэй ваарыг ойролцоогоор МЭС 450-400 онуудад Грект хийжээ. Унд уух зориулалттай иймэрхүү сонин хэлбэртэй өөр 9 ваар олдсон юм.

 

Хиймэл толгой, Манчестер дахь шинжлэх ухаан, аж ахуйн музей

The Museum of Ridiculously Interesting Things

Ийм хачин зүйлийг багш нар эсвэл шинжлэх ухааны ажилтнууд цахилгаанжилтын үйл явцыг харуулахын тулд ашигладаг. Цэнэг бий болгохын тулд доод талын төмөр бариулыг үрэхэд цахилгаан үүсч хиймэл толгойны үс босдог.

 

Манжингаар хийсэн ирландын уламжлалт дэнлүү, Ирланд дахь хөдөө аж ахуйн амьдралын музей

The Museum of Ridiculously Interesting Things

 

Александра Фёдоровнагийн нөмрөг, даашинз, Москвагийн Кремлийн музей

ting-en

1896 онд Николай II-ыг хаан ширээнд залах ёслолын үеэр Оросын эзэнт гүрний хатан хаан өмсөж байжээ.

 

Модон саванд хийсэн намгийн тос, Хойд Ирланд дахь Ольстерсийн музей

Fuckoff555

Ойролцоогоор 15 дугаар зуунд хийсэн цөцгийн тос. Уг олдвор намгийн хөрсөнд булагдсан байсан тул хүчилтөрөгч, халууны нөлөөнд оролгүй шинээрээ шахуу хадгалагдан үлдэж чаджээ.

Хөдөө тосгоны ард иргэд цөцгийн тосоо зориуд намгийн хөрсөнд хадгалж байсан хэмээн эрдэмтэд таамаглах болсон юм. Энэ нь нэг талаасаа тухайн хүнсийг удаан хадгалж чадна, мөн нөгөө талаасаа үнэт хүнсийг хулгайчдаас хамгаалахад тусалдаг байв.

 

1525 онд урласан Самурайн дуулга, Иерусалим дахь Изралийн музей

HamFistedSurgeon

Самурайн дуулгыг японы алдартай дархан Мёчин Нобуи урласан. Тэрээр төмөр, арьс, лак, торго ашиглажээ.

 

Неолитын эрин үеийн цахиур чинжaал, Данийн үндэсний музей

GaGator43

1 сантиметр орчим зузаан иртэй Хиндсгавлийн чинжaал – чулуун зэвcгийн үед цахиураар хүйтэн зэвcэг хийж байсныг нотлох хамгийн сайхан жишээ.

 

Ромын эзэнт гүрний эзэн хааны хуяг бээлий, Метрополитений музей

That_Weird_Coworker

Энэ төмөр бээлийг Максимилиан I өмсдөг байжээ, тэрээр Ромын эзэнт гүрнийг 1508 оноос насан эцэс хүртлээ удирдаж байв.

 

Компедиум, Адлерийн планетари

KatyaRomici00

Ойролцоогоор 1557 оны үед урласан сансар огторгуй судлалын төхөөрөмж. Нарны хоёр төрлийн цагтай, дэлхийн шөнө болон сарны карттай. Астроном, астрологийн хүснэгт бүхий 9 хуудас, 7 дан хуудас, цахилгаан луужинтай.

9
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *