Остеохондроз буюу хүзүүний шохойжилт таны биед ямар сөрөг нөлөөтэй вэ? Уг таагүй өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

3

Нугасны хүзүү хэсгийн шохойжилтийг таньж мэдэхэд их амархан. Ийм өвчин бий болж байгааг танд:

Эхний шатанд яс болон зөөлөн холбоосууд өөрчлөгдөж эхэлнэ. Остеохондроз бий болсон хэсэг үе үе өвдөх эсвэл тухайн хэсгийн мэдрэх чадвар муудах зэргээр бие организм энэ өвчний тухай мэдээ өгч эхэлдэг байна. Дараа нь янз бүрийн микро цууралт, нурууны дискний зузаан, өндөр нь өөрчлөгдөх, зэрэгцээ хоёр нурууны үений булчин шөрмөсний холбоос бэхэлгээний байдал өөрчлөгдөнө.

Ийм байдлаас болж булчин, холбоос нь унжих, хоорондын зай өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт гардаг байна. Нугасны дээд хэсэгт мэдрэлийн судлаас гадна тархины цусан хангамж болон тэнцвэрийн аппарат зэрэг олон чухал төвүүдийг хангах артерийн судас байрлах бөгөөд дээрх өөрчлөлт эдгээрт муу нөлөө үзүүлж эхэлнэ.

Дарагдсан нугас нь артерийн судсыг мөн дарж тархинд очих хүчилтөрөгчийн хангамжийг муутгаж улмаар толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих зэргээр илэрдэг. Мэдрэлийн судал дарагдах үед өөр бусад зовиур бий болдог. Энэ нь хуруу, бүр бүтэн гар хөшиж өвдөх болон гарны мэдрэх байдал муудах зэрэг юм.

Остеохондрозын ийм шатанд яаралтай арга хэмжээ авахгүй бол та удалгүй мэдрэлийн эмч нарын байнгын үйлчлүүлэгч болох аюултай. Тиймээс цаг тухайд нь остеохондрозын эсрэг арга хэмжээ авч өвчний шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлсэн үед нь таагүй байдлыг засаж залруулах нь зөв биш гэж үү?

Зураг дээр:

  1. Ийм нөхцөлд булчин зангирах болон ямар нэг өвчин огт мэдрэгдэхгүй.
  2. Үе үе толгой өвдөх, хүзүүний орчмын мэдрэхүй буурах шинж илэрнэ.
  3. Толгой өвдөх, чих шуугих, толгой эргэх
  4. Нугасны өөрчлөлтөөс болж ужиг өвчин бий болно

Хүзүү эрүүл байгааг шалгах

Нугасны хүзүү хэсгийн остеохондрозыг таньж мэдэхэд их амархан. Ийм өвчин бий болж байгааг танд дараах шинж тэмдгүүд илтгэнэ:

  • Хүзүүний орчимд өвчин бий болох
  • Хүзүү, толгой эргүүлэх үед дуу чимээ гарах
  • Хүзүүний булчин сулрах
  • Амархан ядардаг болох
  • Гарын мэдрэхүй буурч хөших
  • Нуруу далаар хөшиж өвдөх

Остеохондрозын эсрэг тосон түрхлэг

Эхлээд энэ нь түрхлэгийн бүтцэд ордог морозник хэмээх ургамлын үндэсний ханд (шарх угаах, жин тавихад хэрэглэдэг) бэлтгэнэ: морозникийн үндсийг жижиглэж бутлаад 10 мг-ыг авч хоёр аяга буцалсан усанд хийж 10 минут хандлаад шүүнэ.

Тос 1

1 хоолны халбага алтан цэгцүүхэйн навч, гааны нунтгийг холино. Дээрээс нь 1 аяга буцалсан ус хийж 10 минут хандлаад шүүнэ. 2 хоолны халбага вазелинийг усны ууранд хайлуулж өвсний хандтайгаа холиод дээрээс нь морозникийн хандаа нэмнэ. Остеохонроз болон радикулит бүхий хэсэгт тавина.

Тос 2

Хоолны халбага нялх алтан цэгцүүхэй, 2 хоолны халбага төлөгч өвсийг нунтаглаж холино. 2 хоолны халбага вазелинийг усны ууранд хайлуулж өвсний хандтайгаа холиод дээрээс нь 1 цайны халбага хэмжээтэй морозникийн хандаа нэмнэ. Радикулит болон остеохондроз бүхий нуруунд түрхэж шавшина.

Тос 3

Төлөгч өвс, алтан цэгцүүхэй, шалфея ургамлыг 1 цайны халбага хэмжээтэй авч нунтаглаад дээрээс нь 2 хоолны халбага вазелинийг усны ууранд хайлуулж өвсний хандтайгаа холиод дахиад 2 цайны халбага морозникийн хандаа нэмнэ. Үе мөчний өвчин бүхий газартаа түрхэж шавшина.

Тос 4

Нэг хоолны халбага алтан цэгцүүхэй, төлөгч өвсийг 1 аяга буцалсан усанд хийж хандлан шүүгээд дээрээс нь 1 цайны халбага морозникийн хандаа нэмнэ. Усны ууранд ланолин хайлуулж өвсний ханд дээрээ хийнэ. Радикулит болон остеохондроз бүхий хэсэгт түрхэж шавшина.

Тос 5

Хоёр хоолны халбага алтан цэгцүүхэй, 1 хоолны халбага шалфея, 1 хоолны халбага төлөгч өвсийг нунтаглаад дээрээс нь 1,5 хоолны халбага вазелин нэмж ахиад 2 цайны халбага морозникийн хандаа хийнэ.

Хүзүү орчмын өвчнөөс хэрхэн салах вэ: гайхамшиг бүтээх энгийн дасгалууд

  1. Хэлний үзүүрээ эрүүндээ 30 удаа хүргэ. Энэ дасгал таны хүзүүний булчинг чангалаад зогсохгүй мөн хурхирах зуршлаас салгана. Хүн хурхирах гол шалтгаан нь хэлний уг томорсноос болдог ба энэ дасгалыг хийснээр хэл хэвийн байдалд ордог.
  2. Доод эрүүгээ урагш болгоод буцаан үндсэн байрлалд нь оруулна. 15 удаа давтан хий.
  3. Алганы хажуугаар эрүү хүзүүний булчинг хоёр талаас нь зөөлөн цохино.
  4. Зүүн гараа атгаад үүнийгээ баруун гараараа барина. Энэ нударгаараа эрүүний доод хэсгийг түлхэх байдлаар булчинг дотогш оруулах хөдөлгөөн хийнэ.
  5. Хүзүү эрүүний орчмын булчинд гараараа иллэг хийх ба өвчтэй хэсэгт хуруугаараа чангахан дараарай.
  6. Хоёр хуруугаараа эрүү хүзүүний булчинд иллэг хийх ба арьсыг нилээд татах сунгах байдлаар хийнэ. Энэ дасгал нь цусны даралтыг багасгаж, толгойн өвчинг үгүй болгоно.

Эдгээр дасгалууд нь таныг тэр дор нь сэргээх билээ. Дэлгэцээс холдож дээрх дасгалын дурын гурвыг нь хийгээд үз. Дасгалын дараа ямар болж өөрчлөлт гарч байгааг мэдрэх гээд оролдоод үзээрэй.

20
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Baatarchuluun Altanbayar

    Baatarchuluun Altanbayar

    2019/06/22 at 08:56

    Unur TZ yariad bsan ym ni iimerhuu post uu?

  2. Dash Tsagaandari

    Dash Tsagaandari

    2019/06/22 at 18:40

    Dash Oyunbileg

  3. Danaajav Aldarmaa

    Danaajav Aldarmaa

    2019/06/22 at 19:50

    Zena Rasheed

  4. Batsukh Purevjav

    Batsukh Purevjav

    2019/06/24 at 18:50

  5. Natsagnym Nymaa Natsagnym

    Natsagnym Nymaa Natsagnym

    2019/06/25 at 08:27

    #Pray4Dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *