Видео засварлахад хамгийн тохиромжтой 6 программ

0

Хэрвээ та видео монтаж хийх эсвэл шинэ арга хэрэгсэл эрэлхийлж байгаа бол эдгээр программуудад анхаарлаа хандуулна уу.

1. Lightworks

  • Платформ: Windows, macOS, Linux
  • Үнэ: үнэгүй эсвэл сард 25 доллар

Уг программыг боловсруулагчид хэн бүхэнд хүртээмжтэй мэргэжлийн түвшний видео редактор болсон гэж үзэж байгаа. Программыг үнэгүй ашиглаж болно, гэхдээ форматын тоо болон видео хадгалах тоо нь хязгаартай. Бүтэн хувилбарыг ашиглахыг хүсвэл сард 25 доллар төлнө.

Lightworks маш олон төрлийн эффектүүдтэй, видео болон аудио таслах багаж хэрэгсэл арвин, хэмжээ бага, хэрэглэхэд ойлгомжтой интерфейс бүхий программ. Хэрвээ та англи хэлтэй бол хэрэглэгчдийн форум, сургалтын материал зэрэг нь программыг ашиглахад тус болно.

Lightworks →

 

2. Shotcut

  • Платформ: Windows, macOS, Linux
  • Үнэ: үнэгүй

Бүгдэд нээлттэй үнэгүй программ. Сонирхогчийн хүрээнд видео монтаж хийхэд хэрэгтэй бүх зүйл бий. Үүнээс гадна төрөл бүрийн форматыг дэмжинэ.

Shotcut-ын интерфейсийг энгийн гэж хэлж болохгүй. Гэхдээ өөрийн хэрэгцээндээ тааруулж тохируулах бүрэн боломжтой.

Үзүүлэлт муутай компьютер дээр ч гэсэн асуудалгүй ажиллана. Программыг заавал суулгахгүйгээр ашиглах боломжийг ч хэрэглэгчдэд олгосон.

Shotcut →

 

3. Corel VideoStudio Pro X10

  • Платформ: Windows
  • Үнэ: туршилтын үнэгүй хувилбартай, бүтэн хувилбар төлбөртэй

VideoStudio Pro X10 – мэргэжлийн видео монтаж хийхэд нэн тохиромжтой. Уг программаас та 1500 төрлийн эффект, шүүлтүүр, хэд хэдэн камераас авсан нэг видеог нэгтгэх горимыг ажиллуулж болно. Мөн stop motion, motion tracking-ийг ашиглаж үнэгүй дуу авианы сангаас ашиглах боломжтой.

Ойлгомжтой интерфейстэй тул анхлан суралцагчид ч бүрэн ашиглах боломжийг олгожээ. Уг программ 30 хоногийн туршилтын хувилбартай, өөрийгөө редактор гэдгийг үнэгүйгээр мэдэрч үзээрэй.

Corel VideoStudio Pro X10 →

 

4. CyberLink PowerDirector 16 Ultra

  • Платформ: Windows
  • Үнэ: туршилтын үнэгүй хувилбартай, 99 доллар

Уг программ VideoStudio-гоос дутахааргүй, мэргэжлийнхэнд ч тэр сонирхогч нарт ч тэр ашиглах бүрэн боломжийг олгосон. Эффектийн сонголт ихтэй, видео редакторлоход хэрэгтэй бүхий л хэрэгслийг багтааж чадсан. Жишээ нь гэрлийн тусгалыг засах горим бий, мөн 360 градусаар зургийг монтаж хийх ч боломжтой.

Энэ программын тусламжтайгаар олон роликуудыг  нийлүүлж видеоколлаж хийж болно. Storyboard Mode горимыг идэвхжүүлснээр найз нөхдөдөө богино хэмжээний кино хийж өгөөрэй.

Сарын турш программыг үнэгүй ашиглаж болно.

CyberLink PowerDirector 16 Ultra →

 

5. VEGAS Movie Studio

  • Платформ: Windows
  • Үнэ: туршилтын үнэгүй хувилбартай, 50 доллар

Sony Vegas-аар олноо танигдсан программын шинэчилсэн хувилбар юм. Сонирхогч төдийгүй мэргэжлийнхэн ч ажиллах бүрэн боломжтой. Эффектийн өргөн сонголттой, төрөл бүрийн форматтай аудио болон видео дээр ажиллах хүчтэй хэрэгсэл гэж үзнэ.

Өрсөлдөгчид болох PowerDirector,  Corel VideoStudio зэргээс зарим нэг талаараа багахан хоцорч байгаа. Жишээ нь 360 градусын ролик засах горим, хөдөлгөөн дагах горим зэрэг байхгүй. Гэхдээ үнийн хувьд хямд, сарын хугацаанд туршилтаар үнэгүй ашиглаж болно.

VEGAS Movie Studio →

 

6. Adobe Premiere Elements

  • Платформ: Windows, macOS
  • Үнэ: туршилтын үнэгүй хувилбартай, бүтэн хувилбар төлбөртэй

Мэргэжлийнхэнд төдийлөн тохиромжтой гэж хэлж чадахгүй. Гэхдээ богино хугацаанд видео монтаж хийх боломжийг программ хөгжүүлэгч нар өгөхийг зорьжээ. Программ хэрэглэгчдэд гарын авлага санал болгож байгаа нь видео контенттой ажиллах нууцыг дэлгэж өгч байгаа юм.

Premiere Elements-д ролик хийх гурван ч горим бий. Эхнийх нь маш хялбаршуулсан: та анхны видео файлаа сонгож аваад зааврын дагуу энгийн үйлдлүүд хийнэ. Программ таны өмнөөс олон зүйлийг хийж өгнө. Хоёр дахь горим илүү төвөгтэй үйлдлийг гүйцэтгэнэ. Гурав дахь нь – зааваргүйгээр өөрийн хүссэнээр видео монтаж хийнэ.

Хэрвээ та программын сургалтын материалтай танилцах хүсэлгүй ч гэсэн танд бараг мэргэжлийн түвшинд видео монтаж хийх боломжийг олгоно. Үнэгүй 30 хоногийн хувилбар бий.

Илүү ахисан түвшний хувилбарыг та мөн худалдан авах боломжтой.

Adobe Premiere Elements →

20
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Otgonbaatar Orosoo

    Otgonbaatar Orosoo

    2017/10/26 at 15:24

    Lightworks crack inter ne garsan ymu?

  2. Otgonbaatar Orosoo

    Otgonbaatar Orosoo

    2017/10/26 at 15:24

    Lightworks crack inter ne garsan ymu?

  3. camer chinguun

    2020/06/19 at 22:36

    маш гоё апп татах юмшиг байна одоо маш гоё байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *