Шилдэг 10 антиутоп кинонууд

0

Антиутоп буюу эмгэнэлт, зөгнөлт жанр нь хүн төрөлхтөнд ирээдүйгээс сануулж буй сануулга гэхэд буруутахгүй байх. Бидний өмнө гэрэлт сайхан ирээдүй биш харин өвчин зовлон, дайн дажин өрнөсөн тийм л дэлхий харагдах мэт.

Шилдэг 10 антиутоп кинонууд 11

Бид зөв замаар явж байна уу, үгүй юу гэсэн эргэлзээ төрүүлэх, таны ирээдүйг харах үзлийг өөрчлөх 10 шилдэг антиутоп киног нэрлэж байна.

1. Blade runner

2019 он, Лос Анжелес хот. Үргэлжийн бороо орсон, нарны оронд неон гэрлээр гэрэлтсэн бүүдгэр ирээдүй. Харь гаригаас оргон манай дэлхийд орогносон киборгуудыг мөрдөн байцаагч Рик Декард олох ёстой. Гол бэрхшээл нь тэрхүү киборгууд яг л хүнтэй адил зүс царайтай.
Энгийн үйл явдалтай гэмээр боловч биднийг чухам юу хүн болгож байна вэ? гэдэг асуулт танд төрөх нь гарцаагүй.

Шилдэг 10 антиутоп кинонууд 1

2. 12 Monkeys

Терри Гиллиамын бас нэгэн давтагдашгүй бүтээл нь 12 Monkeys билээ. Терригийн кино танд таалагдахгүй байлаа ч үзэхгүй байж чаддаггүй гэж яригддаг бөгөөд 12 сармагчин хэмээх энэхүү сюрреалист кино чухам тийм киноны нэг юм.

Үлгэрийн кино гэж бодож болохгүй ч ирээдүй болон өнгөрсөн, одоо цаг руу шилжиж болдог энэ кино ертөнцөд солиотнууд нь агуу их суут ухаантнууд байх юм. Энд бидний үл тайлагдах нууц, хуйвалдаан гэж үзэж байсан зүйл хамгийн энгийн зүйл байх болно. Дэлхийн кино урлагт энэхүү өвөрмөц кино өөрийн байр сууриа зүй ёсоор эзэлдэг билээ.

Шилдэг 10 антиутоп кинонууд 2

3. The Matrix

1999 оны гол шуугиан тарьсан энэ кино одоо ч анхаарлын төвд байсаар байна. Энэхүү кинонд хүн, роботын гол ялгааг үзүүлсэн ба байдал хичнээн хүнд байлаа ч, амжилтад хүрэх боломж хамгийн бага байлаа ч, үнэний төлөө төлөх үнэ, хариуцлага нь хичнээн өндөр байлаа ч тэмцэх ёстой гэдгийг харуулна.

Шилдэг 10 антиутоп кинонууд 3

4. Brazil

Терри Гиллиамын бас нэгэн антиутоп бүтээл. Энэ кинонд хүнд суртал бүхий хийсвэр, тоталитар нийгэм гарах ба Сэм Лаури хэмээх олон мянган хүнээс юугаар ч үл ялгарах жирийн нэгэн санхүүчийн тухай гарна. Сэмийн бусдаас ялгарах нэг онцлог бол зүүдэлдэг явдал. Тэрхүү зүүд нь өөрийг нь тойрон хүрээлж байгаа бүх л зүйлээс “илүү агуу зүйл” байна. Тэрээр нэгэн удаа зүүдэндээ үргэлж уулзалддаг бүсгүйтэй бодитоор учрах ба дахиж уулзахын тулд ажлаа солих болно.

Шилдэг 10 антиутоп кинонууд 5

5. Gattaca

Ирээдүйн төгс ертөнц болох Гаттакад тавтай морил. Энэ ертөнцөд бүгд л генийн хэмжээнд програмчлагдсан байх ба лабораторт биш харин хайр дурлалаас “бий болсон” хүнийг хатуу хувь заяа хүлээж байдаг билээ. Төрөх үедээ “тохирохгүй” хэмээн тодорхойлогдсон Винсент Фриманыг яг л тийм ирээдүй угтана.

Хэзээ ч хуучиршгүй кинонуудын нэг болох энэ киноны жүжигчдийн тоглолт, кино зохиол найруулга, үйл явдалтай сайн тохирсон саунд-трек, гайхамшигтай операторын ажил бүгд л хамгийн өндрөөр үнэлэгддэг байна.

Шилдэг 10 антиутоп кинонууд 4

6. Minority report

2054 он. Энэ дэлхийд одоо аллага гэж байхгүй. Учир нь энэ цагт аллагыг урьдчилан харж, таслан сэргийлдэг болсон байх ба алуурчин үйлдэж амжаагүй аллагынхаа төлөө ял авч шоронд орно.
Жон Андертон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн удирдагч бөгөөд тэрээр гэмт хэрэгтнийг хэрэг хийхээс нь өмнө маш богино хугацаанд олж, аюулгүй болгодог нэгэн.

Гэтэл нэгэн удаа урьдчилан таамаглах аргагүй явдал болох ба дараагийн алуурчны нэрийг илрүүлэхэд Жон Андертон гэсэн нэр гарч ирнэ. Жонд зугтахаас өөр зам үгүй.

Шилдэг 10 антиутоп кинонууд 6

7. The Island

Линкольн бол өндөр харуул хамгаалалт, хяналт бүхий 21-р зууны нэгэн хотхоны оршин суугч билээ. Тэрээр эндхийн бүх л хүний адил арал руу явахыг мөрөөдөх бөгөөд тэрхүү арал нь энэ дэлхийн хамгийн сүүлчийн бохирдоогүй газар гэсэн ойлголт тархсан байна. Гэвч удалгүй Линкольн өөртэй нь холбоотой бүх л зүйлс хуурамч гэдгийг мэдэх болно.

Шилдэг 10 антиутоп кинонууд 7

8. Mad Max. Fury Road

Дэлхий ертөнцөд шатахууны хямрал гаарч, эргэн тойрон өрнөх хаос, энд тэндгүй хэсүүчлэн дусал шатахууны төлөө нэгнийгээ хэдэн хэсэг тасчихад бэлэн тэнүүлчдийн тухай хуучин түүхийн үргэлжлэл…

Та энэ киноны өмнөх хэсгүүдийг үзээгүй байсан ч хамаагүй энэ киног заавал үзэх хэрэгтэй ба киноны явцад дэлгэцэнд гарах толгой эргэм хурц хөдөлгөөн, үйл явдал, нартай болон шөнийн Намибийн цөлийн гайхамшгийг харах ба Шарлиз Тероны бага бус “шагналдаа” таарах мундаг тоглолтыг үзнэ.

Шилдэг 10 антиутоп кинонууд 8

9. V for Vendetta

Өөр нэгэн ирээдүй. Үл мэдэгдэх нэгэн аймшигт вирусээс үүдэлтэй тахлаас болж бий болсон хаосыг даран хатуу диктатур бүхий канцлер удирдагч болох бөгөөд тэрээр хөл хорих цаг, өөрийн намын гишүүдийг жирийн ардыг шүүх үнэмлэхүй эрхтэй болгож, мянга мянган ховлон матагчаар дүүрнэ. Удалгүй Лондонд алдагдсан эрх чөлөөг ард түмэнд эргүүлэн олохоор эрх баригчидтай партизаны дайн хийж эхлэх нэгэн тэмцэгч гарч ирэх бөгөөд түүнийг V гэж нэрлэх бөлгөө.

Шилдэг 10 антиутоп кинонууд 10

10. Equilibrium

Энэ дэлхийд дайн дажин нэгэнт дуусжээ. Эргэн тойрон бүгд л эмх замбараанд орсон байх боловч нэг л бүүдгэр.

Дайн дажингүй энх тайван байлгахын тулд хүний бүх л сэтгэл хөдлөлийг хориглосон байна. Хүмүүс ч уух ёстой эм тариаг ууж энх тайвнаар робот шиг амьдарцгаасаар. Энэ бүхний үр дүнд хүн төрөлхтөн хатуу ширүүн, дайнч чанараасаа салсан уу?

Курт Уиммерийн хамгийн шилдэг бүтээл болсон энэ кино нь тухайн жанрын шилдэг бүтээлүүдийн нэг юм.

Шилдэг 10 антиутоп кинонууд 9

2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/21 at 18:16

    Сэтгэгдэл *chaos, duudlaga ni чаус shdee, orchuulga ni emh zambraagui bdal, orchuulsiin bol ter chigt ni l orchuulaachde hudlaa mayaglaj ntr, bas mad max-n tailbar shal hudlaa bna, tsumiin dainii daraah emh zambraagui huchirhiilleer duursen yurtunziin tuhai kino, harin fury road-nh ni tuuh ter yurtunzud shatahuuunii homsdol garch bgaa talaar gardag yum

  2. Pocahontas

    2015/11/21 at 20:02

    Choas хэзээ ч Чаус гэж дуудагдахгүй. Каос юм уу Хаос гэх нь зөв.

  3. ЧАУС

    2015/11/23 at 11:55

    Яагаад ийм мэдэмхий болчихдог байнаа? Үхсэн ацны чинь чаос…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *