Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ

1

Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх нь асар их хортой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин хоолны үеэр хундага дарс уухыг хэтрүүлэн хэрэглэх гэж нэрлэхгүй гэдэгт маргаан алга. Тэр тусмаа олон янзын судалгаа шинжилгээгээр өдөрт 1 хундага дарс хүний бие организмд ид шидийн юм шиг нөлөөтэй гэж үзсэн байдаг. Хамгийн гол нь хэмжээгээ барих явдал юм. Хундага дарс ямар ид шидтэй тухай цааш нь үргэлжлүүлэн хүргэе.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 9

1. Нэг хундага дарс жингээ хасахад тань тусална

Journal of Physiology сэтгүүлд хэвлэгдсэн саяханы судалгаагаар бол хундага дарс уух нь бүтэн цаг дасгал хийсэнтэй тэнцэх юм байна. Судалгааны удирдагч Жейсэн Дейкийн тогтоосноор улаан дарсанд байдаг ресвератрол хэмээх бодис биеийн тамирын дасгалын үр нөлөөг дээшлүүлж, турах процессийг түргэсгэдэг байна.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 2

2. Амьсгал цэвэршүүлнэ

Бохь, гаа болон бусад төрлийн амны хөндий цэвэрлэгчийн оронд дарс хэрэглэх нь илүү үр дүнтэй. Мэргэжлийн хоол судлаач Лия Кауфманы нотолж байгаагаар: Улаан дарс нь бага калоритой төдийгүй түүний бүтцэд багтах флаванол нь амны хөндий дэх олон төрлийн хортой бактерыг устгаж цэвэрлэх чадвартай гэнэ.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 1

3. Дарс харшилд эерэгээр нөлөөлнө

Цагаан дарс сонирхогч нарт нэгэн нууц дэлгэхэд: Зарим төрлийн дарс харшилтай тэмцэхэд өндөр үр дүнтэй билээ. Харшил хурцдах үед бид гистаминий эсрэг эм хэрэглэдэг бол Лора Фостер эмчийн саяхан нээснээр зарим дарс, жишээ нь цагаан, хуурай дарс нь бараг гистамингүй байдаг ба энэ дарсыг хэрэглэх явцад харшлын илэрц буурдаг байна.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 3

4. Зүрхний ажиллагааг сайжруулна

Лия Кауфман цааш хэлэхдээ дарсанд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх шинж чанартай антиоксидантууд ихээр байдаг гэнэ. Хундага дарс нь цусан дахь “муу” холестирины хэмжээг багасгаснаар зүрхний шигдээс болох магадлалыг эрс бууруулдаг гэжээ. Мөн дарсны зөв зохистой хэрэглээ цус бүлэгнэхээс сэргийлдэг. Хамгийн гол анхаарах зүйл бол өдөрт 1 л хундага дарс хэрэглэх ёстой бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь хортой билээ.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 5

5. “Сайн” холестерины хэмжээг нэмэгдүүлнэ

Сайн холестерин буюу ЛПВП, зүрхний эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой юм. Судалгааны дүнгээр өдөрт дарсыг бага хэмжээгээр хэрэглэх нь ЛПВП-ийн хэмжээг 5-10% нэмэгдүүлнэ. Өмнөх хэсэгт дурьдсан антиоксидантууд “муу” холестерин буюу ЛПНП-ийг багасгадаг гэхээр хэмжээ нь таарсан дарс 2 дахин хэрэгтэй эд гэдэг нь тодорхой болно.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 4

6. Ой тогтоомжид сайн нөлөөтэй

Дарс нь цусны бүлэгнэлтийг багасгадаг учир судасны хана нарийсахаас хамгаалах ба ингэснээрээ таны тархины ажиллагаа, ой тогтоолтод чинь тустай. Аризонагийн Анагаахын Их Сургуулийн судалгаагаар 70 насны, дарс тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүд ой тогтоолтын тестэнд дарс хааяа эсвэл огт хэрэглэдэггүй өөрийн үеийнхнээс илүү дүн үзүүлсэн байна.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 6

7. Дархлаа сайжруулна

Британийн эрдэмтдийн судалгаагаар өдөр болгон дарс хэрэглэх нь халдварт өвчин тусах боломжийг 11%-иар бууруулдаг гэнэ. Үүний шалтгаан нь ходоодны шарх, үрэвсэл, хавдар үүсгэгч Helicobacter pylori-гаас хамгаалдаг дээр дурьдсан флаванол юм байна. Харин Испанийн эрдэмтдийн үзэж байгаагаар тал хундага дарс сальмонез зэрэг бактериас үүдэлтэй хоолны хордлогоос сэргийлдэг гэнэ.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 7

8. Яс бэхжүүлнэ

Дарс тааруулж хэрэглэдэг эмэгтэйчүүдийн ясны жин бусдынхаас илүү байдаг юм байна. Учир нь алкоголь эстрогенийн хэмжээг огцом нэмэгдүүлэх ба ингэснээр ясны сийрэгжих процессыг удаашруулна. Мөн ясны бүтцэд сайнаар нөлөөлдөг фитохимикат гэгч бодис дарсанд ихээр байдаг.

Хундага дарс таны биед сайнаар нөлөөлөх 8 жишээ 8

8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bogs

    2016/05/24 at 16:11

    Tgeel kinon deer hundaga dars uugaad bdin bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *