Булчингийн өөрчлөлт болж буйг илтгэх эхэн үеийн 8 шинж тэмдэг: эдгээрийг тоолгүй өнгөрч огтхон ч болохгүй

6

Булчингийн дистрофи бол генийн өөрчлөлт болон бие организм дахь булчингуудын эсүүд гэмтсэнээс үүдэж бий болно. 150 төрлийн булчингийн өөрчлөлт байх ба харилцан адилгүй арга замаар илэрдэг, гэвч тэдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн шинж тэмдгүүдтэй бөгөөд тоолгүй өнгөрвөл бага багаар өвчилдөг байна.

Тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй, булчингийн өөрчлөлт болох үед илрэх 8 түгээмэл шинж тэмдгийг хүргэхээр бэлтгэлээ.

8. Булчин өвдөх, хөших

Булчингуудын эс гэмтсэнээр булчин хүчгүй, сул дорой болсон юм шиг мэдрэгдэнэ. Иймд хэрэв та сандал өргөх, үсээ самнах, ямар нэгэн зүйл зөөх эсвэл газраас эд зүйл авах үед зовиур мэдэрч байвал энэ нь булчингийн дистрофи гэж ойлгож болно.

Мөн танд булчин агших, уян хатан биш мэдрэмж төрөх болон булчин өвдөх шинж тэмдгүүд илэрч болно. Үүгээр зогсохгүй шөрмөс сунах, татах болон хөших, гар болон хөлийн булчин чангарах шинж тэмдгүүд мэдрэгдэж болох ба энэ нь заавал ч үгүй эмчилгээ хийлгэхэд хүргэдэг мэдрэлийн судасны эмгэг болсны илрэл байдаг болохыг анхаарна уу.

 

7. Шилбэний булчин хэт томрох

Шилбэний булчин хэт томрох нь дюшен булчингийн дистрофийн үед илрэх шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ өвчин хөвгүүдийн эрт насанд ажиглагдаж болох ба маш хурдан өвчилдөг байна.

Хэрэв та энэ өвчнийг туссан бол таны шилбэний булчинд эхэлж нөлөөлөх ба энэ нь хөл их биеийн суурь болдогтой холбоотой юм. Энэ нөхцөлд энгийн булчин өөхөлж, язралт үүснэ.

 

6. Нуруу мурийх

Хэрэв таны булчингууд хангалттай хүчтэй биш бол нурууг тэгш байлгаж чадахгүй, таны нуруу бөгтийж, улмаар сколозийн мэс ажилбар хийлгэхэд хүргэх эрсдэлтэй. Энэ нөхцөлд нуруу зүүн эсвэл баруун талаар мурийж, биеийн байрлалыг алдагдуулна.

Сколозын мэс ажилбарыг ихэвчлэн өсвөр насныханд хийдэг ба эрчүүдээс илүү эмэгтэйчүүд энэ мэс ажилбарыг хийлгэдэг байна. Энэ өвчин толгой өвдөх, хөл өвдөх зэргээр эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй болохыг анхаарна уу.

 

5. Амьсгалахад хүндрэл үүсэх

Нуруу мурийснаар булчин сул дорой болж, улмаар цээжний булчинд нөлөөлөх ба үр дүнд нь амьсгалахад хүндрэл үүснэ. Таны амьсгал богино давтамжтай байвал энэ нь толгой өвдөх, төвлөрч чадахгүй байх, хар дарах шалтгаан болдог байна.

Сул дорой цээжний булчингууд ханиахад хүндрэл үүсгэх ба амьсгалын замын өвчин тусах үндэс болно. Иймд хэрэв та үүнийг сайн эмчилж чадахгүй байвал ханиад томуу, уушгины үрэвсэл болох аюултай.

 

4. Ярих, зажлах болон залгихад хүндрэл үүсэх

Юм идэх үеийн хүндрэлүүд болох хоол зажлах эсвэл залгихад төвөгтэй байх, ханиалгах, хахах эсвэл юм идсэний дараа хоолой сонин болох зэрэг нь “Кеннедигийн өвчин” байж болзошгүй. Энэ өвчин аль ч насны хүнд илэрч болох боловч ихэнх тохиолдолд дундаж насны насанд хүрсэн хүнд түлхүү илэрдэг байна.

Юм идэхэд хэцүү байх нь яриа, хамрын хөндийн дуу чимээ болон нүүрний хөдөлгөөн, эрүү, хэлний булчинд өөрчлөлт оруулдаг. Энэ нөхцөлд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

 

3. Зүрхний асуудал

Булчингийн дистрофийн үед зүрхний үйл ажиллагаанд доголдол үүсэж болно. Эдгээр өөрчлөлтүүдийг “кардиомиопати” гэж нэрлэдэг ба эхэндээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно, зарим хүний хувьд амьсгаа давчдах, ядрах эсвэл хөл хавагнах зэргээр шинж тэмдэг илрэх нь бий.

Хамгийн аюултай нь энэ өвчний үед зүрх хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг байна. Үр дүнд нь зүрхний хэм алдагдах, муужрах, толгой эргэдэг аж.

 

2. Нүдэнд цагаа буух

Нэмж хэлэхэд булчин өөрчлөлтөд орох үед хүмүүсийн нүдэнд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Үүнээс болж нүдний булчин сул дорой болж, нүднээс нулимс гарах, нүдний даралт багасах, нүдэнд цагаа буух зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Нүдэнд цагаа буух нь булчингийн дистрофийн үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Энэ нь нүдэн дотор цагаан юм бүрхэж, аливаа зүйл бүрэлзэж харахад хүргэхээс гадна хурц гэрэл харж чадахгүйгээр барахгүй шөнө юм харахад хүндрэлтэй болдог.

 

1. Эрчүүдийн хувьд үс халцрах, үргүйдэх

Зарим эрчүүдийн хувьд булчингийн өөрчлөлтөөс болж гормон нь давхар өөрчлөлтөд ордог. Гормоны тэнцвэржилт алдагдах нь урд хэсэг болон хуйх хэсгээрээ эрт халцрахад хүргэдэг ба энэ нь ихэвчлэн 20-иод эсвэл 30-аад насанд тохиолддог байна.

Эрчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл нь булчингийн сул дорой байдал болон хатингаршилтай холбоотой байдаг. Энэ нь үргүйдэх шалтгаан болох юм уу эсвэл хүүхэдтэй болж чадахгүйд хүргэдэг байна.

 

Бонус: Булчингийн дистрофийг хэрхэн анагаах вэ?

Булчингийн дистрофийн эсрэг эм бэлдмэл гэж байхгүй, харин та үүнээс сэргийлэх үүднээс дараах аргуудын тусламжтай булчингаа чангалж, эрүүл байлгах боломжтой:

  • Тогтмол дасгал хийх

Таны булчин сул дорой болж эхэлснээс хойш авч болох найдвартай арга хэмжээнүүдийн нэг бол өдөр тутам бага багаар дасгал хийх явдал юм. Бага багаар эрчимтэй дасгал хийснээр бие организм идэвхжиж, сунгалт нь таны бие организм болон булчинг идэвхжүүлэн хөгжүүлэх юм.

  • Витамин Е болон Д амин дэмээр баялаг хоол хүнс идэх

Хэрэв та булчингийн сулралаас болж зовж байгаа бол салмон загас, сардин загас, сам хорхой, бяслаг, өндөг, бүйлс самар, авокадо, брокколи болон оливын тосыг хэрэглээрэй.

  • Куркумагийн нунтгийг хоолондоо хэрэглэх

Энэхүү Энэтхэгийн уламжлалт амтлагчийн найрлагад хүний биед хэрэгтэй куркумин гэх бодис байдаг бөгөөд энэ нь булчингийн сулрал болохоос сэргийлнэ.

  • Бусад уух зүйлсийн оронд ногоон цай уух

Зарим судалгаагаар өдөрт 7 аяга ногоон цай уух нь булчингийн сулрал болох үйл явцыг удаашруулж, булчинг сулрахад хүргэж буй ядаргаа, стрессээс хамгаалдаг болох нь батлагдсан байна.

  • Ваннд хүнсний сод хийх

Байгалийн шүлтийг ашигласнаар таны булчинг хамгаалаад зогсохгүй батгыг эмчилж, өвдөлтийг намдааж, үрэвслийг дарах болно.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол мэргэжлийн эмчид хандах явдал гэдгийг анхаарна уу.

57
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *