Сургуульд байхад л ургамал нь нүүрсхүчлийн хийг сорж хүчилтөрөгч ялгаруулдаг гэж заалгаж байлаа. Ихэнх ургамал хүний бие мабходь болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Бид амьдралынхаа ихэнх цагийг битүү тасалгаанд өнгөрөөж байна: гэртээ эсвэл ажил дээрээ. Битүү тасалгааны агаар задгай агаарыг бодвол илүү бохир байдаг нь харамсалтай.
Бохирдсон агаар болон аливаа өвчнөөс өөрийгөө хамгаалах энгийн бөгөөд гоё арга бий – тасалгааны цэцэг худалдаж авах. Зарим нэг ургамлууд нарны гэрэл дутагдсанаас болж шөнийн цагаар бүрэн фотосинтезэд орохгүй буюу хүчилтөрөгчөө бага ялгаруулахад хүрдэг. Харин дараах 9 төрлийн ургамал зөвхөн таны гэр, ажлын байрыг чимэглээд зогсохгүй шөнийн цагаар ч гэсэн агаарыг тань цэвэршүүлж тав тухтай нойрсоход тусална.
1. Зуун наст
Зуун наст нь арьсны болон өөр бусад төрлийн өвчнийг анагаах чадалтай гайхалтай ургамал. Арчилгаа ч бага шаардана, таниас нэг их хөдөлмөр шаардахгүй. Зуун наст шөнийн цагаар их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг тул тайван нойрсох үндэс болно.
2. Мөнхрөө буюу Сансевиерия
Навчных нь хурц үзүүрээс нь болоод “хадмын хэл” гэж бас нэрлэдэг. Өдөр ч, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулдаг тул шилдэг агаар цэвэршүүлэгч хэмээгддэг. Мөнхрөө нь зуун настын адил арчилгаа багатай ургамал. Мөн таны гэрийг ч мөн чимэглэнэ.
3. Ним буюу энэтхэгийн азадирахта
Ним – бараг л цэвэр агаар гэдэгтэй утга нэг. Энэтхэг болон Азийн улс орнууд агаар цэвэршүүлэх зорилгоор өргөн ашигладаг. Уг ургамал нь зөвхөн агаар цэвэршүүлээд зогсохгүй мөн хүнд аюулгүй, байгалийн гаралтай псетицид ялгаруулдаг – ядаргаатай шумуултай тэмцэхэд тусална. Тасалгаанд ним тарих гэж байгаа бол таниас маш их арчилгаа бас тэвчээр шаардана. Сайн чанарын хөрс бас нарны гэрэл ихээр шаарддаг.
4. Туласи буюу нарийн базилик
Базиликийг хоол хүнсэнд өргөн ашиглаад олон жилийн нүүр үзэж байна, бас эрүүл мэндэд ч сайн. Навчны үнэр нь мэдрэлийн систем тайвшруулж түгшүүрийг багасгана. Завгүй гүйсэн ажлын өдрийн дараа базилик үнэрлэн амраарай – эмч танд ийм л эмчилгээ бичиж өгөх байсан болов уу.
5. Цахирмаа
Цахирмаа нь ямар ч тасалгааг чимнэ, чимэглэлээс гадна мөн хэд хэдэн давуу талтай ургамал юм. Их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулах тул унтлагын өрөөндөө тавиарай. Мөн агаар дахь ксилол (будганд агуулагдах бохирдуулагч бодис)-ын хортой үйлчилгээг багасгаж агаар цэвэрлэдэг. Нарны гэрлээр хангаж өгөх хэрэгтэй, тэгээд л агаар цэвэршүүлэх ажлаа сайн хийнэ дээ.
6. Хонин нүд
Гэртээ энэхүү гоёмсог цэцгийг ургуулж гэрэл нэмээрэй. Гэр чимэглэхийн зэрэгцээ агаар цэвэршүүлнэ, мөн эрүүл мэндэд хэд хэдэн ашиг тустай: ханиад эмчлэхээс авахуулаад хорт хавдартай хүртэл тэмцэнэ.
7. Удамбор
Хүчилтөрөгчийн арвин их эх сурвалжаас гадна удамборын навчийг чихрийн шижин, өтгөн хаталт болон гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэдэг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд уг ургамлыг тасалгаанд ургуулдаг уламжлалтай. Гэрийн эерэг энергийг тэтгэдэг гэж үздэг ажээ.
8. Угсаргана буюу шлумбергер
Бас нэг өөр нэр нь зул сарын мод хэмээгддэг, ер нь гацуур модыг мартвал яасан юм бэ – шинэ жилээ энэ цэцгээр чимье. Зөвхөн 12 дугаар сард л цэцэглэнэ, гоёмсог навч нь таны эрүүл мэндийг бүтэн жилийн турш дэмждэг. Нэг төрлийн кактус болох энэ цэцэг шөнийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг тул сайхан нойрсоход тусална. Гэрэлгүй харанхуй өрөөнд ч ургачихна – тэгэхээр унтлагын өрөөгөө чимээд хүчилтөрөгчөөр хангагдаарай.
9. Пальма төрлийн ургамал
Хорт хийг өөртөө шингээж агаар чийгшүүлдэг мундаг ургамалд тооцогдоно. Тийм учраас ажлын өрөө буюу өдөржингөө байдаг тасалгаандаа тавих боломжтой. Уг ургамлын үүсэл гарал нь халуун орны ширэнгэн ой тул нарны тусгал бага газар ч гэсэн ургадаг ажээ.
Erdenechuluun Chuka
2018/09/29 at 19:58
Uyanga Sunze
Ochirpurev Burneebaatar
2018/09/29 at 21:56
Batchuluun Batnasan
Tugs Tuguldur
2018/09/29 at 23:37
site chine ajilku bgn muu?
Tugsbileg Sukhbaatar
2018/09/29 at 23:46
Н.Сэлэнгэ
Nandin Erdene
2018/09/30 at 01:04
Nomin Firebird better to know! ?
Dashvaa Uyanga
2018/09/30 at 03:13
Bolorerdene Sukhbaatar ene tsetsegnuud baivak naiz ni aviy
Batjargal Baataryalalt
2018/09/30 at 09:01
hooh neeree yu 10 jild narnii gerliin noloogoor huchil torogch yalgaruuldag gej l uzej bsiishd
Oyun.
2018/09/30 at 12:54
Udam boriig ail gertee bailgadaggui gej haa negtee sonsson canagdah yum. Bi ajil deeree tarij ih tom bolson. Neg naiziindaa ochihod gertee tarisan baisan. Biergelzeed l ungurson.
Bayanmunkh Erdenebileg
2018/09/30 at 13:25
Sodnom Tseegii
Badamaa Jamiyanotgon
2018/10/01 at 09:53
Зочин
2020/02/01 at 19:51
Удамбор хортой шүү. Хортой болохоор нь хүүхэдтэй айл гэртээ байлгадаггүй. Навч нь ашигтай гэсэн байна, гэрийн нөхцөлд эмчилгээнд хэрэглэж чадахгүй л байх. Сайн судалж байж мэдээ нийтлэх хэрэгтэй байх даа.