Шүдний өнгөр, хорхой, бактериас ганцхан зүйлийн тусламжтайгаар салах арга

4

Амны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ.

Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь

Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай. Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно.

 

Хүнсний содын бусад давуу тал

Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно.

Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно.

Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.

44
БахархмаарБахархмаар
15
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Narantsetseg Jugder

    Narantsetseg Jugder

    2018/09/29 at 18:51

    Saihan zuvulguu ugsund bayrlalaa

  2. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  3. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  4. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  5. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  6. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  7. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  8. Tseweendulam Khandmaa

    Tseweendulam Khandmaa

    2018/09/30 at 16:06

  9. Chimgee Togtokh

    Chimgee Togtokh

    2018/10/02 at 12:25

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *