Кетчуп, баяртай! Шарсан төмсөнд зориулсан, гэртээ хийж болох 6 амтат соус

3

Шарсан төмс олон жилийн турш хүн болгоны идэх дуртай хоол хэвээр байна, тиймээс энэ хоолноос хэн ч татгалзаж чадахгүй. Цагаан хоолтнуудад ч гэсэн хачир болж өгдөг. Гэхдээ шарсан төмсний хажууд нэг л зүйл байхгүй бол амтгүй мэт санагдана. Тэр нь юу вэ? Амттай соусгүйгээр.

Энэ удаад бид кетчуп эсвэл гичний тухай дурдах гэсэнгүй. Ямар нэгэн шинэ соус амтлах хэрэгтэй болоод байна. Бидний санал болгож байгаа соуснуудаас та нэгийг нь ч болов гэртээ хийж туршиж үзээрэй. Таны гэр бүлийнхэн, найз нөхөд баярлана шүү.

Эдгээр соус шарсан төмсийг бүр ч илүү амттай болгоно.

Барбекю соус

Адил хэмжээгээр (1 ц.х) ус, гич, кетчуп, уксус, сахар, паприка, вустерийн соус болон жижиглэн татсан сонгино холино. Ингээд л бэлэн боллоо.

 

Хүчиллэг-чихэрлэг соус

  • 3 х.х уксус
  • 4 х.х сахар
  • 4 х.х кетчуп
  • 3 ц.х эрдэнэ шишийн крахмал
  • 1 ц.х давс
  • 1 ц.х цуу

Бүгдийг холиод дараа нь зөөлөн гал дээр өтгөртөл нь бага зэрэг буцалгана. Хөргөөд л төмсөө дүрээд ид.

 

Зөгийн бал-гичтэй соус

Хийхэд маш амархан жоруудын нэг. Өөрийн амтандаа тааруулаад гич, чидун жимсний тос, зөгийн бал болон паприка холино. Хэрэглэх хүний тооноос шалтгаалаад хийх хэмжээг өөрөө тохируулаарай.

 

Сармисны соус

Энэ соусыг хийхийн тулд хүйтэн сүүнд 3 хумс сармис, зөөхий, нимбэг, орегано, давс, перец хийнэ. Бүгдийг блендерээр холиод амтархан идээрэй.

 

Хурц соус

Халуун чинжүүнд дуртай хүмүүст тохирсон соус. Танд хэрэгтэй орцууд: перец, уксус, давс, чидун жимсний тос, сармис бас лаврын навч. Бүгдийг сайтар холиод л бэлэн.

 

Ягаан соус

Салат зэргийг амталж болох хөнгөн соус юм, мөн шарсан төмсөнд ч тохиромжтой. Ягаан соусыг хийхэд маш амархан. Танд адил хэмжээгээр кетчуп, зөөхий, вустерийн соус бас багахан нимбэгийн шүүс хэрэгтэй. Бүгдийг блендерээр холиорой.

Ийм амттай соус хийхээр та гал тогоо руугаа яарч байгааг бид мэдэж байна. Эдгээр соусыг зөвхөн шарсан төмсөнд төдийгүй мөн өөр бусад хоолонд ч туршиж үзэхэд буруудахгүй.

4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *