Монгол улс ирэх 10 жилд аялал жуулчлал өндөр хэмжээнд хүрэх орнуудын нэг болжээ

0

Парис, Нью Йорк зэрэг аялал жуулчлалын шилдэг газруудад жил бүр маш олон тооны жуулчид зочилдог ч дэндүү ихээр цугларсан жуулчид, өндөр үнэтэй зочид буудал, үйлчилгээ муутай зоогийн газруудаас үүдэн аялалын сэтгэгдэл тааруухан байх болжээ. Үүнээс улбаалаад жуулчид дараагийн аялах газраа сонгохдоо хүмүүсийн тэр бүр мэддэггүй газруудыг сонгох нь их болсон байна. World Travel and Tourism Council (WTTC)-ээс гаргасан тоо баримт дээр тулгуурлан аялал жуулчлал өсөж байгаа 50 улс орны жагсаалт гарсан ба энэхүү жагсаалтын 13-р байранд Монгол улс бичигджээ. Жагсаалтыг гаргахдаа улс орон тус бүрээр нь дүгнэлт хийж, тухайн улс орны ДНБ-д аялал жуулчлалын жил бүр оруулж байгаа хувь нэмрийг тооцсон байна. Намиб тэргүүтэй Африкийн улсууд эхний эгнээнд бичигдэж байгаа энэ жагсаалтанд Африкийн 16 орон багтжээ. Жагсаалтанд бичигдсэн Азийн хэд хэдэн орнуудын нэг нь Монгол улс юм. Эдгээр газар нутгууд, улс орнуудын заримд нь дэд бүтэц хараахан хангалттай хэмжээнд хүртэл хөгжөөгүй байгаа ч гадны жуулчдад зориулсан зочид буудал, зоогийн газар, дэлгүүрүүд баригдсаар байгаа аж. Жагсаалтанд бичигдсэн тайлбараар манай Монгол улсыг “Монгол бол хуучин коммунист улс байсан ба хэдэн арван жилийн турш жуулчдын хөл тавигдаагүй орон байсан. Харин 1990 онд ардчилсан хувьсгал өрнөснөөр засгийн газар нь зочид буудлын барилгын ажилд татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг ихээр хийх болсон.” гэж бичсэн байна.

Үхлийн тухай таны мэдэхгүй ч байж болох 8 зүйл 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Номин Н.

    Номин Н.

    2014/06/16 at 14:19

    МАНИААХАН УУЧЛАРАЙ ИХ ТӨВӨГ БОЛЖ БАЙГАА БАЙХ 1 ХОНОГИН ДАРА ХУГАЦАА Нь ДУУСАХ ГЭЖ БАЙГАМААА ОРОД ДЭМЖЭЭД ЛАЯК ШАЙРЭ ХИЙГЭД ӨГӨРЭЙ ДАХИЖ ЗОВООХГҮЙ УУЧЛААРАЙ ХҮМҮҮСЭЭЭ https://www.facebook.com/photo.php?fbid=247344555462455&set=ms.247336878796556.247338378796406.247344555462455.bps.a.247020378828206&type=1&theater

  2. Enkhbat Batjargal

    Enkhbat Batjargal

    2014/06/16 at 14:30

    Яг харагдаач юу байгаа юм бэ Монголд хэлээдхээч

  3. Зочин

    2014/06/16 at 15:18

    za boltugai boltugai

  4. Зочин

    2014/06/16 at 20:36

    mongold ireh juulchid tsuurnu uu gehees ihsehguiee. unen shuu

  5. Enkhbat Batjargald

    2014/06/17 at 13:32

    Mongol ornoo sain medehgui bjij tegej helj bolohgui. 4uuliin dundaas uur gazar yawj, vzeegui hvnii heldeg vg naadah chin. Mongol uls bol gaihamshigtai unagan baigaltai uls shvv.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *