Аялалд явахдаа хэрэгжүүлэх 16 ашигтай санаа

1

Зуны дэлгэр цагт бид аялал зугаалгаар явж, майхнаа босгож, гал асааж, хээрийн хоолыг амтархан идэж амьдралыг илүү таашаалтай, өөр өнцгөөс харж сурдаг бөгөөд нейлон хөнжлөөр биеэ хучин хээр хонох үнэхээр гайхалтай мэдрэмж байдаг. Ингээд таны аяллыг илүү гайхалтай болгох 18 аргыг санал болгож байна.

1. Пивоны лаазыг зуух болгон ашигла

Хутга, бага зэргийн архи болон хүчин чармайлт байхад та пивоны лаазыг зуух болгож чадах ба 6 минутын дотор л аягатай усаа буцалгах боломжтой.

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 1

2. Шүршүүрийн хуучин хөшгөө нэг удаагийн шал болгон ашиглаарай

Доороосоо чийгтэхгүйн тулд үүнийг ашиглаад үзэхэд гэмгүй.

3. 00-ийн цаасны голыг мяндасаар дүүргээд гал асааж болдог

Хэн энэ санааг сэдсэнийг сайн мэдэхгүй байгаа ч гал асаахдаа үнэхээр гарамгай шүү.

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 2

4. 4л усыг хөлдөөн хоол хүнсээ шинээр нь хадгалаарай

Ундааны сав шиг том хөлдсөн мөс нь жижиг мөснүүдээс хамаагүй удаан хүйтнээ барьдаг.

5. Майхнаа гэрэлтүүлэхийн тулд усны савандаа толгойн гэрлээ бэхэл

Толгойн гэрэлтэй байхад майханд гэрэл хангалттай, дээр нь сайхан уур амьсгалыг бэлэглэнэ

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 3

6. Кофены хуучин лаазыг ус нэвтэрдэггүй сав болгоё

00-ийн цаасаа дотор нь хийчихвэл янзтай. Ганц 00-ийн цаас ч гэлтгүй норгохыг хүсэхгүй байгаа юм бүхнээ дотор нь хийгээд тавьчихаж болох юм.

7. Салхинд өртөхөөр газар майхнаа босгосны хэрэггүй

Таны майхнаас бас таниас түүдэг үнэртэх болно шүү. Тиймээс тохиромжтой газар хоноглоорой.

8. Майхан руу ус нэвтрэхээс сэргийлээрэй

Майхан руугаа битүүмжлэх бодис цацаарай. Бороо нэвтрэхгүй учраас таатайгаар унтаж чадах болно.

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 4

9. Халбага сэрээтэй хутга авч яваарай

Нэг сумаар 3 туулай буудаж байгаа нь танд хэрэгтэй. Зөндөө аялсаныхаа эцэст үр ачдаа өвлүүлбэл хичнээн сайхан байх бол?
Аялалд явахдаа хэрэгжүүлэх 18 ашигтай санаа 1

10. Ус болон цайны модны тосоор хачигыг зайлуулж болно

Цайны модны тосноос 40 дуслыг аван 300 гр устай хольж майхан руугаа цацна. Хачиг майхан руу орохгүйгээс гадна сайхан үнэр ханхлах болно.

11. Гал асаах 9 аргаас ядаж хоёрыг нь мэдэж аваарай

Мод босгож байгаад гал асаах арга хамгийн түгээмэл байдаг ч галын наадам хийх, хоол хийхдээ галаа яаж асаахыг сурсан байхад илүүдэхгүй.

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 5

12. Саванд халуун ус дүүргээд мишокондоо хийвэл шөнө даарахгүй

Гал дээр ус буцалгах юмуу аль эсвэл устай саваа таглачихаад галын дэргэд хэсэг хугацаанд байлган халааж болох юм.

13. Цахилгаан хэрэгслээ нараар цэнэглээрэй

Нарны гэрлээр эрчим хүч хуримтлуулах зүйлтэй бол бүр догь байх болно. Утас болон бусад зүйлсээ цэнэглэхийн тулд цаг гарздах шаардлагагүй, ердөө л үүргэвчин дээрээ тавьчих.

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 6

14. Виматин C авч яваарай

Бүгд хэрэгтэйг нь мэддэг хэрнээ авч явахаа мартчихдаг. Замд өдөржингөө явж, 90-ээд оны дууг шөнөжингөө дуулж хоноод ядарсан үедээ витамин С уухад тамир тэнхээг сэргээгээд л ирдэг. Үнэ нь ч боломжийн байдаг.

15. Кофегоо пакетал

Аялалын үеийн алжаалыг тайлахад танд кофе зайлшгүй хэрэгтэй. Кофег гэртээ пакетлаж бэлдсэнээр ядарсан үедээ хялбарханаар өөрийгөө сэргээнэ гэсэн үг юм.

Аялалд явахад хэрэг болох 15 ашигтай санаа 7

16. Брезент, олсыг ашиглаж бүхнийг хийж болдог

Ихэнх хүмүүс олсоор зөвхөн нойтон хувцасаа өлгөж, брезентээр шалаа бүтээдэг гэж ойлгодог. Гэхдээ яг амь тулсан үед та хуурай, дулаан оромж ч барьж болох юм.

 

17
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/19 at 14:05

    xopom server asakhiimuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *