
Дэлхий дахинаа пиццагаараа алдартай Америкийн сүлжээ зоогийн газар Pizza Hut нь 1958 онд Канзаст үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. 2012 оны байдлаар зөвхөн Америктаа гэхэд 6,000 гаруй салбартай хэмээн тооцоологдсон тус компани дэлхийн 94 улс оронд 5,139 гаруй салбартай. Манай Монголд ч салбараа нээгээд амжсан энэ компаний тухай бидний мэдэхгүй ч байж магадгүй 19 баримтыг дэлгэж байна.
1. Pizza Hut Канзаст анх нээгдэх үед жижиг пицца 95 цент, том пицца 1,50 долларын үнэтэй байжээ.
2. Pizza Hut нэрийг үүсгэн байгуулагчдын эхнэрүүдийнх нэг компанийх нь барилга яг л жижигхэн урц шиг харагдаж байснаас үүдэн ингэж нэрлэснээр өгчээ.
3. Pizza Hut 1989 онд Barbara Bush-ын зохиосон пицца үдэшлэгт зориулж, Цагаан ордонд пицца хүргэж байсан.
4. 2012 онд Канадын Pizza Hut 110 шил Eau de Pizza Hut үнэртнийг гаргаж байсан.
Энэхүү сүрчгийг Facebook-ийн фенүүд нь 100,000-д хүрснийг тэмдэглэн гаргажээ.
5. Pizza Hut нь сансарт байгаа хүмүүст пицца хүргэсэн анхны компани болсон.
2001 онд Pizza Hut Олон улсын сансрын станцад сансрын хоол хэлбэрээр бэлтгэсэн пиццаг хүргэсэн ба энэхүү пиццаг Союз хөлгөөр хөөргөж, Юрий Усачев сансарт идсэн.
6. Шинэ Зеланд дахь Pizza Hut-аас та Marmite-stuffed crust захиалж болно.
Marmite гэдэг нь шар айраг нэрэхэд үүсдэг хөрөнгөний охиор хийдэг нэг зүйл хүнсний түрхлэг бөгөөд мах хэрэглэдэггүй, ногоон хоолтнуудын хувьд сайн мэдэх хүнс юм.
7. Pizza Hut-ын дундаж аягатай салат нь 160 ккал илчлэгтэй.
8. Pizza Hut жил бүр 300 сая гаруй фунт бяслаг хэрэглэдэг.
9. Энэ хэмжээний бяслагийг хийхийн тулд жил бүр 360 сая галлон сүү ашигладаг.
10. Энэ хэмжээний сүүг гаргаж авахад 170,000 сүүний чиглэлийн үнээ хэрэгтэй.
11. Америкийн Pizza Hut гэрлэх санал тавих багцыг санал болгодог.
10,010 доллараар та лимузин, бадмаараг чулуун шигтгээтэй сүйн бөгж, цэцэг, салют, мэргэжлийн гэрэл зурагчин, мэргэжлийн зураглаач түүнчлэн нэг төрлийн хачир бүхий дундаж хэмжээний пицца, маринара соус бүхий 5 гонзгой талх, амтат өтгөн дүрлэг бүхий 10 ширхэг шанцайтай гонзгой талхнаас бүрдэх 10 долларын өдрийн хоолны багц авах боломжтой аж.
12. Хамгийн амжилттай Pizza Hut нь Москва дахь салбар юм. Энэ салбар өдөрт 6,500 доллар олдог.
13. Pizza Hut-ыг ах дүү хоёр үүсгэн байгуулсан ба тэд ээжээсээ 600 доллар зээлэн бизнесээ эхлүүлж байжээ.
14. 1971 оноос хойш Pizza Hut худалдаа болон нэгжийнхээ тоогоор дэлхийн тэргүүлэх зэргийн пицца худалдаалагч болсон.
15. Jonathan Ross, Mikhail Gorbachev, Donald Trump, Ringo Starr нар бүгд Pizza Hut-ын сурталчилгаанд тоглосон байна.
16. Зөвхөн бяслаган бүрхүүлтэй 12 инчийн дундаж хэмжээний пицца нь 1,920 ккал илчлэгтэй.
17. Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд Pizza Hut бий.
18. Pizza Hut нь интернэтээр захиалга авч эхэлсэн анхны пицца худалдаалагч юм.
Amazon байгуулагдахаас жилийн өмнө буюу 1994 онд Pizza Hut-ын PizzaNet анхны захиалгаа авч байжээ. Энэхүү захиалга нь халуун ногоотой зайдас, мөөг, нэмэлт бяслагтай том пицца байв.
19. Өнгөрсөн хугацаанд Pizza Hut пиццаныхаа захад чизбургер, хот-дог, бяслагтай уутанцар, тахианы ясгүй мах, тахианы цул гурвалжин, бяслагтай тахианы махан зайдас зэргийг хийж иржээ.








mongol setgel
2015/03/11 at 09:45
Ta nar bol mongold baiga pizzani gazar olon bi buged mongol ezentei nar bol gadaad ezentei mongolin mongo gadaad garla zail
Зочин
2015/03/11 at 09:47
Сэтгэгдэл *yag tiim
Зочин
2015/03/11 at 17:06
tom pizza 1.5$ bdag bol goy l yum
Зочин
2016/07/04 at 00:04
Mongol setgel getsen nuhur yu hutsad bgan be? Hun oilgogdhoor ym bichih gj yun bj bas hun muulahtaigaa