Алдартай кино болон ТВ шоунуудын зураг авалт хийгдсэн дараах 12 газрыг хүссэн үедээ түрээслэх боломжтой

0

Телевизийн шоу, алдартай кинонууд тэр болгон битүү студид зураг авалтаа хийдэггүй. Тэд энэ дэлхийн хаа нэгтээ орших бодит газарт зураг авалтаа хийж, олон долоо хоногоор байршиж ажилладаг. Харин бидний сайн мэдэх кино дэлгэцээс олж харж байсан, хэзээний танил болсон тэрхүү газруудыг та Airbnb сайт руу орж түрээслэх боломжтой ажээ. Манай сайт уншигч танд бидний хамгийн сайн мэдэх 12 киноны зураг авалт хийсэн, тус сайтаас яг одоо ч түрээслэх боломжтой 12 газрыг танилцуулж байна.

1. “Twilight” цувралын Swan-ы гэр бүлийн байшин

© Airbnb.com, © Twilight / Lionsgate

Байршил: АНУ-ын Орегон муж, Гэгээн Хелений гудамж.

Хоногийн түрээс: 350$

1930-аад оны энэхүү байшинг одоогийн эзэд нь 2018 онд 363,000 доллараар худалдаж авсан бөгөөд тэр үеэс хойш тэд байшингаа түрээсийн зорилгоор ашиглаж эхэлсэн ажээ. Ингэх болсон шалтгаан нь ч ойлгомжтой биз ээ. Энэ чинь алдарт Twilight цувралын Swan-ы гэр бүлийн байшин шүү дээ.

 

2. “Harry Potter”-ын хүүхэд насаа өнгөрүүлсэн The De Vere

© Airbnb.com, © Harry Potter / Warner Bros

Байршил: Их Британи, Лавенхэм

Хоногийн түрээс: 234$

The De Vere нь Harry Potter цувралд Godric’s Hollow нэрээрээ алдартай хэмээн гардаг билээ. Харамсалтай нь уг байшинг 2017 оноос хойш зарахаар зар байршуулсан хэдий ч хэн ч худалдан аваагүй байсаар л байгаа аж. Учир нь тус байшинд уг киноны гол дүрүүдийн хэн нь ч өөрийн биеэр очиж зураг авалтанд орж байгаагүй бөгөөд тус байшинд хийсэн зураг авалтад компьютер график ашиглан тэс өөр орчин бүрдүүлсэн ажээ.

 

3. “Big Little Lies” цувралын Reese Witherspoon-ы эдлэн

© Malibu Luxury Vacation Homes, © Big Little Lies / HBO

Байршил: АНУ-ын Лос Анжелес, Малибу эрэг

Түрээсийн төлбөр: 3000-5000$

Тус цувралын зураг авалт ихэвчлэн Калифорнийн Монтерейд хийгдсэн боловч Reese Witherspoon-ы эдлэн Лос Анжелес хотын Малибу эрэгт байрладаг аж. 7 унтлагын өрөөтэй тус байшинд нийт 12 хүртэл хүн байрших боломжтой бөгөөд маш тансаг уур амьсгалыг танд мэдрүүлэх нь лавтай. Түрээслэгчдийн хэн нэг нь мастер унтлагын өрөөнд амарч байхад нөгөө нэг нь гадна байрлах ил зуухны дэргэд тухална гэж бодохоор гайхалтай биш гэж үү?

 

4. “Avengers: Endgame” киноны Tony Stark-ын байшин

© Airbnb.com, © Avengers: Endgame / Marvel

Байршил: АНУ-ын Жоржиа муж, Фэйрбурн

Түрээсийн төлбөр: 800$

Төмөр хүний амьдарч байсан газарт очиж үзэхийг та хүсдэг бол таны мөрөөдлийн газар энэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тус байшин нь нийт 3 унтлагын өрөөтэй бөгөөд 6 хүртэл хүн нэгэн зэрэг түрээслэх боломжтой ажээ. Энэхүү байшинг анх 300 доллараар түрээслэж байсан хэдий ч эрэлт нэмэгдэж эхэлсэн тул 800 доллар болгон түрээсийн төлбөрөө нэмээд байгаа гэнэ.

 

5. “Blue Lagoon” кино зураг авалт хийгдсэн Turtle арал

© Turtle Island Fiji / Facebook, © Blue Lagoon / Sony Pictures

Байршил: Фижи улс, Turtle арал

Түрээсийн төлбөр: 1000$

Blue Lagoon кино зураг авалт хийгдсэн бүхэл бүтэн арлыг тэр чигт нь түрээслэж болно гэхээр гайхалтай биш гэж үү? Эсвэл санхүүгийн боломжиндоо тааруулан зүгээр л тус арал дээрх далайн эрэг дагуу байрших 14 хотхоны аль нэгийг нь сонгож түрээсэлсэн ч боломжтой ажээ. Харин түрээсийн төлбөр нь хүний тооноос хамааран хэлбэлзэж байдаг байна.

 

6. “American Horror Story: Coven” киноны зураг авалт хийгдсэн Vitry нэртэй байшин

© Airbnb.com, © American Horror Story: Coven / FX Networks

Байршил: АНУ, Шинэ Орлеанс

Түрээсийн төлбөр: 395$

Уг байшинг хамгийн багадаа 3 шөнийн хугацаатайгаар түрээслэх нөхцөлтэйгөөр Airbnb сайтад бүртгүүлжээ. Хэрэв та хүсвэл ганц унтлагын өрөөг ч түрээслэх бүрэн боломжтой. Тус байшин нь дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн фото зурагчдыг өөртөө татсаар буй байшин гэдгээрээ алдартай.

 

7. “Dirty Dancing” киноны зураг авалт хийгдсэн Mountain Lake Lodge

© thewalkablelife / Instagram, © Dirty Dancing / Lionsgate

Байршил: АНУ-ын Виржиниа муж, Пемброке

Түрээсийн төлбөр: 124-316$

Mountain Lake Lodge нь нэгэн зэрэг 11 гэр бүлийг хүлээн авах боломжтой бөгөөд түрээслэгчид нь хамгийн ихдээ 8 хүнтэй байхыг шаарддаг ажээ. Dirty Dancing кинонд уг байшинд Johnny Castle болон Baby нар анх танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болдог гэдгийг та тодхон санаж буй биз ээ. Мөн түүнчлэн түрээслэгчдийн зүгээс үйлчлүүлэгчиддээ Dirty Dancing киноноос сэдэвлэсэн бүжгийн хичээлийг ч заадаг гэнэ.

 

8. “Girls” цувралын Shoshanna-ын Токио дахь байр

© Airbnb.com, © Girls / HBO

Байршил: Япон улсын Токио хот, Митака

Түрээсийн төлбөр: 190$

Тус байр нь 2005 онд баригдсан бөгөөд нэг сууц нь 4 хүртэл хүний багтаамжтай ажээ. Хүссэн хэн бүхэн хамгийн багадаа 3 шөнийн хугацаатайгаар түрээслэх боломжтой ба нарны туяа тусах үед өрөөнүүд нь тун чамин шаргал өнгөөр гэрэлтэн харагддаг гэдгээрээ тус байр онцлогтой байдаг.

 

9. “Murder, She Wrote” киноны Albion Cottage

© Airbnb.com, © Murder, She Wrote / NBC

Байршил: АНУ-ын Калифорниа муж, Албион

Түрээсийн төлбөр: 158-208$

Уг байшинг Jessica Fletcher-ийн зуслангийн байшин байсан гэдгийг кино үзэгч та сайн мэдэх биз ээ. Өдгөө уг байшинг түрээслэгчдийн тооноос хамааран үнэ хөлсөө тохирон түрээслэх болжээ. Уг кино дэлгэцнээ гарч байх үед энэхүү байшинг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсээс олсон ашиг 2 сая доллар болж байсан гэдэг яриа ч байдаг ажээ.

 

10. “Breaking Bad” цувралын байшин

© Airbnb.com, © Airbnb.com

Байршил: АНУ-ын Шинэ Мексик муж, Албукерке

Түрээсийн төлбөр: 195$

Хэдийгээр энэ байшин тус цувралын гол дүр Walter White-ын гэр биш боловч 5-р бүлгийн нийт 3 ангийг тус байшинд зураг авалт хийжээ. Тус байшин тансаг бөгөөд маш том зай талбайтай тул 17 хүртэлх хүнийг хүлээн авах боломжтой. Түрээсийн үнэлгээг түрээслэгчдийн тооноос хамааруулан тооцдог аж.

 

11. “The Golden Girls”-ын байшин

© Airbnb.com, © The Golden Girls / NBC

Байршил: АНУ-ын Оклахома муж, Ардморе

Түрээсийн төлбөр: 215$

Тус цувралын зураг авалтыг хэдийгээр студийн тайзанд хийсэн боловч тэнд ашиглагдаж байсан тавилга хэрэгслүүдээр АНУ-ын Оклахома мужийн Ардморед тэдний сууцийг сэргээн хийжээ.

 

12. “The Bachelorette” цувралын хуучны салхин тээрэм

© Airbnb.com, © The Bachelorette / ABC

Байршил: Грек улс, Крит арлын Никитианос

Түрээсийн төлбөр: 70$

The Bachelorette цувралын төгсгөлийн 15 дахь бүлгийн зураг авалтыг энэ газар хийжээ. Тус салхин тээрэм нь 1 унтлагын өрөөтэй бөгөөд 4 хүртэлх хүнийг хүлээн авах боломжтой. Энэхүү газрыг ихэвчлэн залуу хосууд сонгож түрээсэлдэг байна.

 

Бонус: “Downton Abbey” цувралын The Highclere Castle

© pixabay.com, © Downton Abbey / ITV

Байршил: Их Британи, Хэмпшир

Түрээсийн төлбөр: 150$

Цайзыг түрээслэхээ больсон боловч 2019 онд нэгэн азтай хос тус цайзад нэг өдрийг өнгөрүүлэх боломжийн эзэн болж байсан түүхтэй. Тухайн үед тус цайзын эзэд болох Earl болон хатагтай Carnarvon нар сонгогдсон хосыг цайзад урьж, хааны гэр бүлийнхэний амьдралыг мэдрэх боломжийг олгож байжээ.

Өөр ямар киноны зураг авалт хийсэн газрыг түрээслэх боломжтой байдаг бол? Хэрэв танд аль нэг киноны зураг авалт хийгдсэн газарт очих боломж олдсон бол хаана очих байсан тухайгаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

4
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *