Шөнө унтахаасаа өмнө зөгийн бал хэрэглэж байгаарай. Элгийг эрүүлжүүлнэ, өөх шатаана, дархлаа дэмжинэ гээд маш олон талын ач тустай

0

Шөнө унтахаас өмнө амттан идэх муу л гэдэг, цагаан сахарын тухайд бол бүр дурдаад ч хэрэггүй. Гэхдээ зөгийн бал бол өөр шүү. Зөгийн бал – анагаах чадалтай, багахан хэмжээгээр зөв хэрэглэж чадвал бие махбодыг илааршуулах чадалтай ажээ.

Зөгийн балыг амттай, шингэн алт гэдэг, эрүүл мэндийн элексир гэх нь ч бий. Өөр бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй хослуулж хэрэглэхэд бие махбодод сайнаар нөлөөлнө. Энэ удаад оройн цагаар зөгийн балыг хэрхэн зөв хэрэглэх талаар танилцуулахаар бэлдлээ.

© Depositphotos

 

Шөнө унтахаасаа өмнө зөгийн бал хэрэглэснээр:

1. Унтахад тусална

Зөгийн балыг байгалийн гаралтай тайвшруулагч гэдэг. Уг бүтээгдэхүүн мелатонин ялгаруулахад нөлөөлдөг. Энэ нь эрүүл нойрыг хариуцсан даавар, мэдрэлийн систем, эд эсийг сэргээдэг аж. Унтахаасаа өмнө халбага зөгийн бал уувал сайхан амрах үндэс тавигдлаа л гэсэн үг. Ялангуяа араас нь балжингарамтай цай уувал бүр ч сайхан амарна.

© Depositphotos

Лактозод тэсвэртэй бол унтахаасаа өмнө зөгийн балтай сүү уугаарай. Сүүгээ бага зэрэг бүлээсгэнэ. Уг ундаа нь стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

© Depositphotos

 

2. Өөх шатаана

Чухам шөнийн цагаар өөх шатаах үйл явц идэвхтэй явагддаг ажээ. Зөгийн балны өөх шатаах нөлөө нь бодисын солилцоо идэвхэжсэнтэй холбоотойгоор явагддаг. Илүүдэл калори шатаах үйл явцад орексин гэх даавар маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зөгийн бал нь өөр бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол орексинээр хамгийн баялаг ажээ.

© Depositphotos

 

3. Элгийг эрүүлжүүлнэ

Элэгний эд эс шөнийн цагаар хамгийн идэвхтэйгээр нөхөн төлждөг. Зөгийн балаар амталсан хулууны шүүс шим тэжээлтэй, элэгнээс хорт бодисыг хөөдөг байна.

© Depositphotos

 

4. Дархлаа дэмжинэ

Тус жорыг ханиад, томууны эмчилгээний үед мөн вирус, нянгийн гаралтай өвчлөлийн үед хэрэглэнэ. Сармисаа цэвэрлээд жижиглэж хэрчинэ, дээрээс нь зөгийн бал хийнэ. Унтахаасаа өмнө нэг цайны халбага хэрэглээд байгаарай. Энэ нь дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлдэг байна.

© Depositphotos

 

5. Эрч хүчээр сэлбэнэ

Өглөө ямар ч хүчгүй босож ирээд байна уу? Унтаж амарсан л юмсан, хүнд зодуулчихсан юм шиг босох үе бий. Унтахаасаа өмнө зөгийн балтай ус уугаад үзээрэй. Өглөө хамаагүй цовоо сэргэлэн босдог болно.

© Depositphotos

Бонуст нь өглөөний нэгэн сайхан ундааны жорыг танилцуулъя. 1 литр буцалсан усанд (тасалгааны хэмтэй шүү) нимгэн хэрчсэн нимбэг нэг хэрчим, үрж жижиглэсэн нимбэгийн хальс, бага зэрэг цагаан гаа болон 1 хоолны халбага зөгийн бал хийж хутгана. Өглөө нь хагас аягыг, бусдыг нь өдрийн турш уугаарай. Энергийн ундаа л гэсэн үг. Бие сульдаж ядарч байгаа үед анхны тусламж болдог.

© Depositphotos
12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Amgalan Oyuntuya

    Amgalan Oyuntuya

    2020/11/16 at 09:14

    Зөгийн үхсэн биеийг подмор гэдэг. Эмчилгээний маш үнэт бодисуудтай. Жишээ нь цус шингэлэгч гепарин нь түүний хитин гадаргууд их байна. Мөн мелатонин байдаг.

  2. Alem Alem

    Alem Alem

    2020/11/16 at 16:11

    Харин орой хэрэглэж нойр сайн болж байгаа монгол зөгийн бал сайн дандаа авч хэрэглэж бна.

  3. Б. Базарханд

    Б. Базарханд

    2020/11/16 at 16:37

    Alem Alem Яаж хэрэглэж байна вэ?

  4. Alem Alem

    Alem Alem

    2020/11/16 at 17:54

    Б. Базарханд аа өглөө орой нэг аяга бүлээн усанд нэг жижиг халбага зб хийж ууж байгаа.

  5. Б. Базарханд

    Б. Базарханд

    2020/11/16 at 18:51

    Alem Alem Баярлалаа👍👍👍

  6. Nandia Nandia

    Nandia Nandia

    2020/11/17 at 00:55

    Сүрэн Отгон ээжээ уншаарай хэрэгтэй байх ❤️😇

  7. Нандиа Дүгэрээ

    Нандиа Дүгэрээ

    2020/11/17 at 03:02

    Зөгийн балыг элэгний хатуурлын үе шатанд орсон хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг юм байналээ шүү. Сайн асууж бгаад хэрэглэвэл зүгээр юм байналээ.

  8. Naraa Naruushka

    Naraa Naruushka

    2020/11/17 at 07:33

    Zogin bal ideheer saahartai hvni saahar ihdeed bnash de

  9. Mongolia Mining

    Mongolia Mining

    2020/11/17 at 11:30

    Naraa Naruushka тэгэлгүй яах вэ нил саахар шүү дээ Энэ мэдээлэл бол бизнэсиин мэдээ

  10. Mongolia Mining

    Mongolia Mining

    2020/11/17 at 11:31

    Нандиа Дүгэрээ тэр чигээрээ саахар учраас жин хасна тураана гэдэг бол шал худлаа шүү эсрэгээрээ нэмнэ итгэхгүй бол идээд үз

  11. Otgoo Namhai

    Otgoo Namhai

    2020/11/17 at 11:49

    zogin bal elgend muu geed baisan da

  12. Нандиа Дүгэрээ

    Нандиа Дүгэрээ

    2020/11/17 at 16:13

    Mongolia Mining би харин тэрийг чинь л хэлээд байна гадуур болохоор элгэнд болдог гээд сурталчилаад бгааг ойлгохгүй бнаа

  13. Bud Bymbatsetseg

    Bud Bymbatsetseg

    2020/11/17 at 17:33

    Oogii Oogii

  14. Д. Янжиндулам

    Д. Янжиндулам

    2020/11/18 at 01:31

    Л. Гүнжилхам ууж үзээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *