Хятадад 103 настай нэгэн эмээ коронавирусын халдвар авсан боловч, 7 хоног хүрэхгүй хугацаанд эмчлүүлээд бүрэн эдгэрчээ

0

103 настай Хятад эмээ коронавирусын халдвар авсан нь батлагдсаны дараа 6 хоногийн хугацаатай Ухань хотод эмчлүүлээд бүрэн эдгэрсэн байна.

Хотын оршин суугч Zhang Guangfen өчигдөр өдөр эмнэлгээсээ гарчээ.

Тэр Хятадад уг вирусын халдвараар өвчилсөн ч, бүрэн эмчлэгдсэн хамгийн өндөр настнаар тодорчээ. Өмнөх хүн нь 101 настай өндөр настан байв.

“Хатагтай Zhang 7 хүрэхгүй хоногийн хугацаанд бүрэн эмчлэгдлээ. Яагаад гэвэл түүнд ямар нэгэн хууч өвчин байгаагүй.” хэмээн эмч Zeng Yulan орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Өндөр настай эмээ 3-р сарын 1-ний өдөр Хятадын төв муж болох Хубэй, Уханьд орших Тонжи Анагаах Ухааны Их сургуулийн Лиюан эмнэлэгт шинжилгээ өгөхөд вирусын халдвар авсан нь батлагдаж, хэвтэн эмчлүүлжээ.

Тухайн үед түүний биеийн байдал хүнд байсан учраас эмч нарт бараг үг ч дуугарч чадахгүй байсан гэнэ.

Сувилагч нар түүний аманд хоол халбагадаж өгч, живхийг сольж байсан талаар эмнэлгийн ажилтан Liao Zhenhui орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Хатагтай Zhang аажим аажмаар сэргэж байсан бөгөөд бид түүнд өдрийн цагаар хоол тэжээл өгч, эмчилгээ хийсэн. Эмч, сувилагч нар эмээг маш сайн асарч тойлсон. Би түүнд та хөөрхөн харагдаж байна гэж хэлэх бүрт тэр дандаа инээж байсан.” хэмээн Liao нэмж хэлсэн байна.

Харин энэ эмээгийн өмнө эмчлүүлээд бүрэн эдгэрсэн өндөр настан Dai-гийн хувьд хэдэн 7 хоногийн турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд өөрийнхөө 101 насны төрсөн өдрөөр эмнэлгээс гарсан аж.

 

 

Ноён Dai эмнэлгээс гарахдаа үнэхээр цоглог, бүрэн тэнхээтэй байгаа нь харагдаж байсан талаар Уханийн 3-р эмнэлгийн эмч, сувилагч нар хэлж байв.

Хятадад шинээр коронавирусын халдвар авч буй хүний тоо өдөр ирэх тусам буурч байгаа сайн мэдээ байна.

Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин өчигдөр вирусын тархалт дэгдсэнээс хойш анх удаагаа Уханьд зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

Одоогийн байдлаар үхлийн аюултай коронавирус дэлхий даяар тархаж, нийт халдвар авсан хүний 120,000 хэдийнээ даваад байгаа билээ. Үүний дотор Итали, Иран болон Өмнөд Солонгос улсуудад ноцтой аюул нүүрлээд байна.

Их Британид 382 хүн вирусын халдвар авч, 6 хүн нас баржээ. Үүнтэй холбоотойгоор Английн Премьер Лигийн тоглолтууд түр хугацаагаар хойшлогдоход хүрээд байгаа аж. Мөн Эрүүл Мэндийн Сайд Nadine Dorries-ын ажилтнуудынх нь нэг коронавирусын халдвар авсан тул өөрийгөө тусгаарлаж байгаа талаараа мөн мэдэгджээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар 120,000 гаруй хүн вирусын халдвар авч, 4325 хүн нас баржээ

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

45 Сэтгэгдэл

  1. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/03/14 at 08:11

    Бурхан ивээсэн буурай байна.

  2. Хятад улс ч италийг бодвол хүнлэг юм аа.

  3. Bolormaa Tseveljav

    Bolormaa Tseveljav

    2020/03/14 at 08:34

    Маш хүнд хүмүүсээ хөгшин ч бай ядуу ч бай эмчлээл авардаг хүмүүс бна лээ. Анагаахын хувьд үнэхээр сайн даатгалын систем нь маш хүртээмжтэй бх юм бналээ. Мундаг аа.

  4. Marna Marina Marina Marina

    Marna Marina Marina Marina

    2020/03/14 at 08:51

    Gaixaltai👍🇨🇳🌹

  5. Tsegii TseGi

    Tsegii TseGi

    2020/03/14 at 08:58

    Ямар мундаг юм бэ.

  6. Гэрэлмаа Гэрлээ

    Гэрэлмаа Гэрлээ

    2020/03/14 at 08:59

    Tsag ni bologui bol bj l bna..

  7. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/03/14 at 09:02

    👍

  8. Dvgersvren Myagmar

    Dvgersvren Myagmar

    2020/03/14 at 09:17

    Сайхан буурай байна. Зуу насалж зургаадай таяг тултлаа хууч өвчингүй байна гэдэг бурхнаас өгсөн бэлэг байхаа.

  9. Bolormaa Baatar

    Bolormaa Baatar

    2020/03/14 at 09:28

    Манай Анх-Отгон хурдан эдгээсэй дээ

  10. Хар Цагаан

    Хар Цагаан

    2020/03/14 at 10:51

    👏👏👏

  11. Bulagmaa Chultem

    Bulagmaa Chultem

    2020/03/14 at 10:58

    Эвий дээ Италийн өндөр настнуудыг эмчлээсэй билээдээ

  12. Urtnasan Damdinsuren

    Urtnasan Damdinsuren

    2020/03/14 at 11:51

    manai yrd hursh mini hugshin gej yalgahgui emchilej baigaad bayarlalaa mundag buurai daa eruul enhiig husei

  13. Эрка Бүрнээ

    Эрка Бүрнээ

    2020/03/14 at 13:41

    Эмчилгээний арга барил бүрэн сайжирчээ.

  14. Enkhtuya Damdin

    Enkhtuya Damdin

    2020/03/14 at 14:11

    Сайхан буурай б.аа

  15. Sarantuya Tsanjid

    Sarantuya Tsanjid

    2020/03/14 at 15:37

    Гайхалтай

  16. Gerlee Gelree

    Gerlee Gelree

    2020/03/14 at 16:34

    Mundag💪 iog 👏hudulguun ih hiideg bas l aihtar biedee archaatai humuus shuu dee

  17. Оюунаа Дүгэржав

    Оюунаа Дүгэржав

    2020/03/14 at 16:42

    Буянтай юм өө. Хөгшин хүн эдгэрдэг л юм байна .

  18. Guamaral Narankhuu

    Guamaral Narankhuu

    2020/03/14 at 17:06

    ymar saihan medee ve ger buliinh ni sonsood ih bayrlasan baihdaa😊

  19. Otgonbayar Sengee

    Otgonbayar Sengee

    2020/03/14 at 17:22

    Xuurxiidu us uux xuwitai l buuraibna 👍👍👍

  20. Гантулга Бямба

    Гантулга Бямба

    2020/03/14 at 17:26

    Эмээ мундаг уу? Эмч нар мундаг уу?

  21. Ariunaa Batjargal

    Ariunaa Batjargal

    2020/03/14 at 17:52

    Гэтэл Италид яасан , шинэ вирусын халдвар авсан настай улсууд нь шууд амьд дээрээ хүний тооноос хасагдчихсан 😢

  22. Dashzeveg Unurchimeg

    Dashzeveg Unurchimeg

    2020/03/14 at 18:51

    итали шиг биш юм байна.

  23. Enkhtuya Shagdar

    Enkhtuya Shagdar

    2020/03/14 at 19:46

    Emee ch sain bietei emch nar ch sain ajiljee mundag yumaa

  24. Mygmar Delgermaa

    Mygmar Delgermaa

    2020/03/14 at 20:00

    👏👏👏

  25. Naraa Byambaa

    Naraa Byambaa

    2020/03/14 at 21:18

    gaihaltai yumaa..Getel Itali uls yajiin nastai humuusiig emchlehgui gej bdag muuhai humuus shuu

  26. Чулуунзагд Батсүх

    Чулуунзагд Батсүх

    2020/03/14 at 21:24

    Баяр хүргэе! Азтай эмээ вэ?

  27. Narsar Narsar

    Narsar Narsar

    2020/03/14 at 22:56

    Суурь өвчингүй байж дээ

  28. Oyunchimeg Surenkhuu

    Oyunchimeg Surenkhuu

    2020/03/14 at 23:10

    сайн байна

  29. Amaraa Avid

    Amaraa Avid

    2020/03/15 at 02:44

    Хятад социалист улс, Итали капиталист улс хөгжлийн чиг бодлого ялгаа нь энэ дээ.

  30. Jamiyan Duuya

    Jamiyan Duuya

    2020/03/15 at 08:43

    Сайхан мэдээ бнаа.Баяр хүргье.Хүн нь сэтгэлийн амьтан учраас бие биенээ ура маар тэтгэж ерөөж амьрацгаая.Аюулт өвчин ард үлдэх цаг мөч ойрхон байгаасай,хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй.Эвтэй байхдаа хүчтэй бид чаднаа.Амжилт .

  31. Enkhmaa Natsagmaa

    Enkhmaa Natsagmaa

    2020/03/15 at 10:34

    Тэгэхэд Италид өндөр настан аа ангилж эмчлэхгүй орхиж бна. Азид хөгшдөө дээдэлдэг уламжлалтай. Сайхан буурай эрүүл энхийг хүсье

  32. Aagii Altaa

    Aagii Altaa

    2020/03/15 at 10:45

    Evii de ashgui de urt naslaarai

  33. Тоня З.

    Тоня З.

    2020/03/15 at 12:10

    Mundag emgen eruul enhiig husie

  34. Ganchimeg Lochin

    Ganchimeg Lochin

    2020/03/15 at 12:13

    Gaihaltai saihan buurai bnaa..az jargal hvsii

  35. Doomaa Doko

    Doomaa Doko

    2020/03/15 at 13:56

  36. Myagmar Semjid

    Myagmar Semjid

    2020/03/15 at 14:05

    Яс сайн бна, суурь өвчингүй эрүүл хүн юм байна!

  37. Ирэхбаяр Дулмаа

    Ирэхбаяр Дулмаа

    2020/03/15 at 17:29

    sn bn shuu

  38. Altanchimeg Banzragch

    Altanchimeg Banzragch

    2020/03/15 at 18:29

    Xoorxiidee us us tawilantai buurai bna

  39. Gf Dg

    Gf Dg

    2020/03/15 at 19:44

    Ene humuus tgd emeer edgered bga gesen ug uu

  40. P Mungunuu Silver

    P Mungunuu Silver

    2020/03/15 at 20:38

    👏👏👏👍😲Ene ovchin emchilgeegui gd bgaaguim vv

  41. Oyundelger Sambuu

    Oyundelger Sambuu

    2020/03/15 at 21:03

    Bayr hvrgee ervvl enhiig hvsee

  42. Mandah Naran

    Mandah Naran

    2020/03/15 at 21:54

  43. Lotus Minje

    Lotus Minje

    2020/03/16 at 14:23

    энэ ямар мундаг эмч вэ ямар азтай эмээ вэ урт удаан насалж яваарай

  44. Д. Нараа

    Д. Нараа

    2020/03/16 at 20:22

    Сайхан буурай байна.Урт удаан наслаарай.Эмч сувилагч нар болон буурайд амжилт .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *