Лондоны нэгэн стартап компани үл үзэгдэгч бамбай зохион бүтээжээ, яг л “Харри Поттер”-ийн үл үзэгдэгч нөмрөг шиг

0

Шинжлэх ухааны уран зөгнөлт, мөн “Харри Поттер”кинонд гардаг шиг үл үзэгдэгч нөмрөг бодит болжээ. Лондоны стартап компани болох Invisibility Shield Co саяхан өөрсдийн “ид шидийн” мэт шинэ бүтээлээ танилцуулсан байна.

Лондоны стартап Invisibility Shield Co өөрсдийн бүтээлээ танилцууллаа – үл үзэгдэгч бамбай. Гэрлийн тусгалыг өөрчлөх тусгай линзийн ачаар бамбайн ард байгаа бүх объект болон хүн үл үзэгдэгч болно. Гэрлийн ихэнх хувь бамбайн арын хэсэгт тусаж фокус авсан цэг дээр хугаралд орно – дараа нь баруун, зүүн тийш тусгалтай болдог ажээ.

twimg.com

Гэрэл бамбайн арын хэсэгт нэвтрэхээр босоо байрлуулсан линзний тусламжтайгаар уусаж арилна. Гэхдээ нүүрэн хэсгээс ялгарах ихэнх гэрэл хугаралд орох юм байна. Ингээд нүүрэн гэрэл “уусах”-ын зэрэгцээ объект байгаа хэсгийг “далдлах” болно.

indiatimes.in

Стартапын баг одоогийн байдлаар 25 бамбай үйлдвэрлэж бэлэн болгоод байгаа бөгөөд худалдан борлуулахаар ажиллаж байна. Залуус Kickstarter платформын ажлаа эхлүүлэхийн тулд хөрөнгө босгохоор ийн ажлаа эхлүүлжээ. 30*20 сантиметрийн хэмжээтэй жижгэвтэр бамбай 49 фунт стерлинг бол арай том хувилбар нь 299 фунт стерлингээр зарагдаж байна.

twimg.com

Уг дэлгэцийг бүтээхийн тулд стартап багийнхан маш олон төрлийн линз туршиж үзжээ: “Бид тоо томшгүй олон удаагийн туршилт хийсэн, олон ч төрлийн материал туршиж үзсэн, олон ч удаа бүтэлгүйтсэн. Гэхдээ бид эцэст нь найдвартай аргыг олж үйлдвэрлэлээ эхлүүлж чадлаа. Бид хаана ч байхгүй үл үзэгдэгч бамбайг хийж чадсан” гэж багийн гишүүд бичсэн байна.

twimg.com
piri.net
sohucs.com
4
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *