Сонирхолтой судалгаа: Та хэдэн цагт төрснөөс шалтгаалж “Эртэч шувуухай” эсвэл “Шөнийн шар шувуу” хоёрын аль нь болох нь тодорхойлогдоно!

1

Эртэч шувуухай болон шөнийн шар шувуу тус бүртээ өөр өөр амьдралын хэв маяг, дадал зуршил, ашиг сонирхолтойгоос гадна, хоорондоо харилцан адилгүй орчинд байдаг болохыг судлаачид олж тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй, зарим судалгааны үр дүнд таны хэдэн цагт төрсөн чинь үүнд хамааралтай гэнэ. Өглөө эсвэл шөнө төрсөн гэдгээ санах гээд үзээрэй – олон зүйлийг тайлбарлаж өгөх болно.

Бид та бүхэнд яагаад зарим хүмүүс өглөө эрт сэрдэг тухай болон 18:00 цагаас хойш таны хамгийн бүтээмж өндөртэй цагууд байдаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Өглөөний сорилтод өглөө төрсөн хүмүүс илүү өндөр оноо авсан

Бид аль хэдийнээ бидний төрөх мөчийг програмжуулсан. Дүгнэлтийг нь томоохон бүлэг оюутнуудаас сорил авсан сэтгэлзүйч гаргажээ. Орой төрсөн хүмүүс үдээс хойших сорилтод сайн үр дүнд хүрсэн бөгөөд “эртэч шувуухай” нартай ажлын бүтээмжийн хувьд адилхан паралель огтлолцолд хүрч очсон байна.

© 0000001/Reporter

Таны төрсөн цаг биологийн цагийг чинь тохируулдаг байх магадлалтай. Төрөх үед таны харах байгалийн гэрэл бүхий л амьдралд чинь нөлөөлнө. Энгийнээр тайлбарлавал, хэрэв та ямар ч гэрэлгүй, шөнө төрсөн бол энэ нь таныг тухайн цаг үед илүү идэвхтэй байхыг илтгэж байгаа юм. Иймд та энэ мэтчилэн програмчлагдсан гэж ойлгож болно.

© Wiese/FaceToFace/REPORTER

 

Дутуу төрсөн хүмүүст төрсөн мөч нь хүнд хэлбэрээр нөлөөлдөг

Өглөө хэтэрхий эрт сэрэх хандлагатай хүмүүс ч бас байдаг. Судалгаагаар эдгээр насанд хүрэгчдийг дутуу төрсөн болохыг баталжээ. Түүгээр ч зогсохгүй бусад сонирхолтой баримтууд олдсон байна. Дутуу төрсөн хэсэг бүлэг хүүхдүүдийг шөнө унтаж байх үед нь судалж үзжээ. Тэд дутуу төрөөгүй хүүхдүүдтэй харьцуулахад, ойролцоогоор 45 минут унтаж, үлдсэн хугацаанд хангалттай сайн унтаж, амарч чадахгүй байсан гэнэ.

 

 

Мөн судлаачид дутуу төрсөн хүүхдүүд бусадтай харьцуулахад харьцангуй эрт буюу 40 минутын өмнө сэрдэг болохыг олж анзаарчээ.

© FaceToFace/REPORTER

 

Өөр өөр цагт унтдаг хүмүүст өөрийн гэсэн идэвхтэй чанар байдаг

Өглөөний хүмүүс илүү эрүүл байдаг нь ерөнхийдөө батлагдсан. Тэгвэл “шөнийн шар шувуунууд” ааш зангийн асуудалтай, депресстэх хандлагатай байдаг ажээ. Учир нь үүнд нойрны зөрүү нөлөөлж байгаа гэнэ. Гэхдээ орой болон шөнийн хүмүүс илүү бүтээлч байх хандлагатай байдаг. Хэдийгээр нойргүйдэл маш том сул талыг бий болгож байгаа ч, зарим судалгаагаар хэтэрхий идэвхтэй хүмүүс байдгийг олж тогтоосон байна.

© Instagram/Sipa USA/East News

“Эртэч шувуухайнууд” цочмог биш, илүү гүйцэтгэл сайтайн дээр, оройноос өмнөх ажлуудыг чанартай хийдэг болох нь батлагджээ – жишээ нь оффисын ажил. Хэрэв та өглөөний хүн бол бизнесийн уулзалт товлоход таны тархи илүү хурдан ажиллах боломжтой байдаг болохыг хэлэх нь зүйтэй болов уу.

© Allpix Press/East News © face to face/FaceToFace/REPORTER

Та эртэч шувуухай юу эсвэл шөнийн шар шувуу юу? Танд өглөө эсвэл оройны аль үед сэрэх нь амархан, бүтээлч байхад тусалдаг вэ? Бидэнтэй санал бодлоо солилцоно уу.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *