Хэзээ ч хөгшрөхгүй, үргэлж залуугаараа байх зурхайн 4 орд

4

Та өөрийгөө байгалийн жам ёсоор хөгширсөн гэж боддог уу? Хэдийгээр нас ахисан ч гэсэн, цог жавхаатай бас залуухан харагддаг, оюун ухаан нь сийрэг хүмүүс байдаг байна. Ийм байх эсэх нь зан ааш, эрүүл мэндийн байдал болон бусад хүчин зүйлсээс шууд хамаарна.

Дээр асуусан асуултад өөрөөр хариулах ч хүмүүс бий. Тэдний зарим нь 40, 50 эсвэл 80 настай боловч зүрх сэтгэлээрээ залуу хэвээрээ байдаг. Хөдөлгөөнтэй, эрх чөлөөтэй бас хөгжилтэй байж чадна!

Хэн мэдлээ, магадгүй од эрхэс тэдэнд нөлөөлдөг ч юм билүү?

 

Өнөөдөр бид дотоод ертөнц нь хэзээ ч хөгшрөхгүй зурхайн 4 ордыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Арслан

Арслангуудыг биширч, тэдэнд талархаж бас өхөөрдөхгүй байхын аргагүй. Тэд бусдыг гайхшруулдаг хүмүүс ба нас ахисан ч гэсэн энэ зангаа гээдэггүй. Хэдий тийм ч гэлээ бусад хүмүүсийг ялахын тулд хоёр алхамын урд байх ёстой. Түүнчлэн арслангууд өөрийгөө хөгжүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарч, дан ганц гадаад төрхөндөө ач холбогдол өгөлгүй, дотоод ертөнцдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Тэд үргэлж шинэ зүйл сурч мэдэх ба цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэхээ сайн мэддэг. Тийм ч учраас залуучууд нас ахисан арслангуудад дуртай байдаг.

Kudla/ Shutterstock.com

 

2. Ихэр

Ихрийн ордыг Буд гараг ивээлдээ багтаадаг ба энэ нь тэдэнд олон зүйлийг бэлэг болгож өгсөн гэсэн үг: эд хөрөнгө, оюун ухаан болон сонирхол. Ихрүүд бага балчир наснаасаа эхлэн амьдралыг хайрладаг ба хожим хойно энэ хайрынхаа хариуг хүртдэг. Энэ ордод төрсөн хүмүүс эцсийн амьсгалаа хураах хүртлээ зүрх сэтгэлээрээ залуу хэвээрээ байх болно!

wavebreakmedia/Shutterstock.com

 

3. Охин

Мөн Буд гараг охины ордыг ивээлдээ багтаадаг, гэхдээ бага зэрэг ялгаатай. Энэ зурхайн орд гараг ертөнцөөс сайхан гадаад төрхтэй байхаар заяагдсан. Охины ордод төрсөн хүмүүс залуу төрх, гоо сайхан болон эрүүл мэндээ хэвээр нь хадгалж үлдэхийн тулд асар их энерги зарцуулдаг. Тэд дотор хүнээ сонсож, оюун ухаанаа цэгцэлж байхыг эрхэмлэдэг.

Tyler Olson / Shutterstock.com

 

4. Мэлхий

Мэлхийнүүдэд хөгшрөх хангалттай цаг хугацаа байхгүй. Эхлээд тэд хүүхдүүддээ анхаарал халамж тавина, дараа нь ач нартаа, сүүлд нь гуч нартаа цаг заваа зориулна. Үр хүүхдүүдэд нь тэдний сургааль, оюун ухаан хэрэгтэй. Мэлхийнүүд цаг тутамд өөрийгөө хөгжүүлж, авьяас чадвараа хадгалж үлдэхийг хүсдэг. Энэ байгалиас заяасан сэтгэл татам байдал нь тэдний дотоод ертөнцийг үргэлж залуу хэвээр нь байлгана.

Mladen Zivkovic / Shutterstock.com

Та энэ жагсаалтаас өөрийгөө олж харсан уу? Эсвэл найзыгаа ч юм уу?

80
ГоёГоё
19
БурууБуруу
16
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Neegii Nergui

    Neegii Nergui

    2019/02/10 at 12:53

    АРАЙ АЙМААР УУ ААН АРСЛАН ЮМ ЮМАН ДЭЭРЭЛ ЯЬЖ БАЙХ ЮМАА КЕКЕ

  2. Munguu Munguu

    Munguu Munguu

    2019/02/10 at 13:17

    melxii bas l……

  3. Зочин

    2019/02/10 at 13:24

    ene chin hudlaa arslan ym yman deer yvij baihiin

  4. Sairagul Khanan

    Sairagul Khanan

    2019/02/10 at 14:40

  5. Enkhbayar Send

    Enkhbayar Send

    2019/02/10 at 14:50

    Nas nambandaa l bhiin bn

  6. Oyundari Oyuka

    Oyundari Oyuka

    2019/02/10 at 15:36

    Gegeen Sondor

  7. Д. Отгоо

    Д. Отгоо

    2019/02/10 at 16:10

    zuni 4 ord bna. zun turvul munhiin zaluu bhiin bnooo☺

  8. Burnee Buugii

    Burnee Buugii

    2019/02/10 at 17:06

    Bi ashuì orchij

  9. Luvsandorj Tsuurai

    Luvsandorj Tsuurai

    2019/02/10 at 17:10

    ashguidee.bayarlahaas uur yahawdee

  10. Tsooj Narantsetseg

    Tsooj Narantsetseg

    2019/02/10 at 18:59

    hogshrohgui gne shuu

  11. Tuul Bavuu

    Tuul Bavuu

    2019/02/11 at 06:08

    Arslan,kk.

  12. Narantuya Batsukh

    Narantuya Batsukh

    2019/02/11 at 20:21

    Unen shuu

  13. Jugder Naraa

    Jugder Naraa

    2019/02/13 at 17:24

    Тийм шүү мэлхий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *