Өөрийгөө онцгой нэгэн болгохын тулд нүдэндээ цагаан алтан зүрх суулгуулжээ

0

Өөрийгөө онцгой нэгэн болгохын тулд нүдэндээ цагаан алтан зүрх суулгуулжээНью Йоркын иргэн Люси Лукаяанко /Lucy Luckayanco/ баруун нүднийхээ алимны цагаан хэсэг дээр 3000 долларын үнэтэй цагаан алтан зүрх суулгуулжээ. Харвард болон Нью Йоркын их сургуулийг дүүргэсэн эмч Чин /Chynn/ нэг минутын хугацаанд үргэлжилдэг энэхүү ажилбарыг гүйцэтгэсэн бөгөөд нүдэнд хийдэг энэ хачирхалтай косметик ажилбарыг 2004 онд Голландын эмч анх санаачилсан байна. Эмч Чиний хэлж байгаагаар энэ нь нүдэнд ямар ч аюулгүй бөгөөд маш өчүүхэн цагаан алтыг нүдний дээд давхаргад байрлуулж байгаа учир хараагүй болох болон бусад төрлийн ямар нэгэн аюул учруулахгүй гэнэ. Мөн бүсгүйн нүдэнд бага зэргийн цус хуралт үүссэн ч энэ нь хоёр хоног эсвэл хоёр долоо хоногийн дараа гэхэд арилчих аж. Люсигийн найзуудын 50% нь түүний шинэ гоёлыг үнэхээр гайхалтай хэмээн дуу алдан хүлээж авсан бол үлдсэн хувь нь энэ чамд ямар хэрэгтэй юм бэ, чи чинь галзуу юм уу гэж хэлсэн байна. Хэрвээ бүсгүй нүдэн дэх зүрхнээсээ уйдвал өөр ямар нэгэн зүйлээр солиулж болох бөгөөд нэг удаагийн солилт 1000 долларын үнэтэй юм байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/04 at 15:00

    xopom.com buur shaldaa buujee zaluustaa um um l belegledeg baisan odoo medeeleliin saituud aas budaa hurgedeg boljdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *