
Ирэх 2014 оны 2-р сард Оросын Сочи хотод болох спортын том үйл явдал Сочигийн өвлийн Олимпийн наадамд зориулсан хуанли зураач Андрей Тарусовын бүтээснээр гарчээ. Хамгийн онцгой нь энэхүү шинэ хуанли 50-иад оны Америкийн пин-ап /pin-up/ хэв маягийг ЗХУ-ын зурагт хуудасны урлагтай хослуулсан өвөрмөц чимэглэл зурагнуудтай болсон байна. Дүн өвлийн тасхийм жавар дунд байгаа өвлийн спортын хувцас хэрэглэл бүхий дур булаам бүсгүйчүүдийн зураг бүхий тус хуанлийн зургуудыг сонирхон үзээрэй.




















