2022 оны ФИФА-гийн дэлхийн цомын тэмцээний Катар дахь цэнгэлдэх хүрээлэн

0

2022 оны ФИФА-гийн дэлхийн цомын тэмцээний Катар дахь цэнгэлдэх хүрээлэнИрак-Британи гаралтай архитекторч Заха Хадид /Zaha Hadid/ болон дэлхийн инженерчлэлийн АЕСОМ пүүсийнхэн нэгэн төсөл дээр хамтран ажиллаж байгаа тухайгаа саяхан ил болгосон байна. Энэхүү төсөл нь 2022 онд Катар улсад зохион байгуулагдах Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA-ФИФА/-ны дэлхийн цомын төлөөх тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулах төсөл аж. Аль Вакрах /Al Wakrah/ хэмээх уг цэнгэлдэх хүрээлэнгийн загвар дхоу гэж нэрлэгддэг нутгийн загасчдын завины загвараас үндэстэй юм. 2022 оны дэлхийн цомын төлөөх тэмцээнд зориулагдан баригдах зургаан цэнгэлдэх хүрээлэнгийн анхдагч болох энэхүү цэнгэлдэх хүрээлэн Катарын хамгийн эртний хүн суурьшсан газруудын нэг болох Доха хотоос урагш 15 км-ийн зайд, түүхэн боомт хотод сүндэрлэн босох юм байна. 40,000 хүний суудалтай Аль Вакрах цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 2014 оны сүүлээр эхэлнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *