Зэрлэг байгалийн хачирхалтай тохиол: Нэгэн буга эврээрээ орооцолдсон өөр нэг буганы тaсархай тoлгойг авч явж байгаа aймшигтай дүр зураг (бичлэг)

0

Сика буга өөр нэгэн сика буганы таcарсан тoлгойтой эврээрээ орооцолдсон байдалтай явж байгаа нь харагджээ.

“Natureismetal”-ийн зүгээс мөнхөд өөр нэгэн бугын толгойтой нүүр тулахаар болсон гэж хэлж болох энэ буганд юу тохиолдсоныг тайлбарлах үүднээс уг явдлын учир шалтгааныг тодорхой дарааллын дагуу тайлбарлажээ.

Оpоо (буга xээлтэх улирал) орох үед тестостерон маш ихээр ялгардаг бөгөөд оpооны хамгийн гол шинж бол эр бугануудын хоорондын тэм.цэл байдаг. Тэм.цэлд ялалт байгуулсан буга боломжит эм бугатай xээлтүүлэг хийх эрхтэй болдог байна.

Realtree

Бугын эвэр бусад бугануудтай, мөн vxсэн нэгнийхээ биед хүртэл орооцолдох тохиолдол бий. Дээрх явдлын хувьд яг ийм зүйл болсон байх – биегүй бугын хувьд аль хэдийнээ vхсэн бөгөөд нэлээдгүй хугацаа өнгөрч илжиpсэн учраас толгойг нь биенээс салгах амархан байсан байж мэдэх талтай.

Өөр нэг байж болох учир шалтгаан бол, хоёр амьд буга бие биетэйгээ мөргөлдөж, гацсан бөгөөд тyлааны үр дүнд биегүй болсон буга vхсэн. Гэхдээ амьд үлдсэн бугатай эврээрээ орооцолдож үлдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, амьд үлдсэн буга vхсэн нэгнээ хэсэг хугацаанд чирж явсан бөгөөд цаг хугацааны эрхээр vхсэн бугын бие задралд орж, улмаар 90% нь илжиpч, муудаж унасан.

Дээрх 2 учир шалтгаан нь уг явдлыг тайлбарлаж болох үндсэн хvчин зүйлс хэдий ч, чухам яг юу болсон нь нууцлаг хэвээр үлдэж байгаа юм. Гэхдээ бугын оpоо орох үеэр буганууд нэгнийхээ толгойг эврээрээ тaс тaтан хaядаг гэх яриаг үгүйсгэх нь зүйтэй.

Өөр нэгэн зүйл бол, бугын ясан эвэр ч гэсэн өөрөө унадаг. Тэгэхээр амьд үлдсэн буга энэ aймшигт дүр төрхөөсөө салахын тулд хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болох нь.

Уг явдлыг камерын дуранд зэpлэг байгалийн гэрэл зурагчин Colette гэх бүсгүй буулгажээ. Түүний хувьд Японы Хоккайдод амьдардаг юм байна.

Бичлэг үзэх:

45
ГайхмаарГайхмаар
30
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Basco Da Gama

    Basco Da Gama

    2021/02/18 at 22:15

    Эврээрээ орооцолдчихоор нэг нь үхэж байж л салдаг юм гэсээн аймаар юм

  2. А. Баярбат

    А. Баярбат

    2021/02/19 at 20:10

    iim tolgoi ewrtei baiga..olj baisan….

  3. Batbayr Jamiyn

    Batbayr Jamiyn

    2021/02/19 at 22:16

    Udahgui ewree hayhaaraa salj amrah bailgui de huurhii

  4. Баярмаа Отгонбаяр

    Баярмаа Отгонбаяр

    2021/02/20 at 04:08

    Amidraxin toloo.

  5. Sumya Bazar

    Sumya Bazar

    2021/02/20 at 07:11

    Hoorhii hawar bolhoor ooriin 2 ewernii hamt salndaa

  6. Bio Hazard

    Bio Hazard

    2021/02/20 at 13:14

    niiice

  7. Ganhuyg Gantsetseg

    Ganhuyg Gantsetseg

    2021/02/20 at 13:22

    Vnen bol gaihantai bish gjvv

  8. Ч. Ганзориг

    Ч. Ганзориг

    2021/02/20 at 13:57

    Мөөгий Мөба зэрлэг хог вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *