Бодит мэт гайхалтай уран зургууд

0

Зарим нэг зураачдын ур чадварт хил хязгаар гэж байдаггүй бололтой. Юугаар ч хамаагүй зурж чадаж байна: тосоор, усан будгаар, нүүрсээр, тосон балаар, зүгээр л харандаагаар – гэхдээ тэдний зурсан зураг гэрэл зургаас ялгагдахгүй. Нөр их хөдөлмөр, дээрээс нь авьяасаараа зураач нар эдгээр зургийг зурж байгаа юм. Тэд зургаараа өөрийнхөө үзэл бодол, сэтгэл хөдлөл, бидний амьдарч буй дэлхийг илэрхийлж байна.

Яг л жинхэнэ юм шиг 15 зурмал зургийг танилцуулж байна.

Диего Фацио

Диего яг принтер шиг зурдаг буюу цаасны өнцгөөс эхлэн зурна. Зургаа жирийн харандаа, нүүрсээр зурна. Нэг зургийг ажлын 200 цагт зурдаг ажээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 1

Омар Ортиз

Өнгө будагны ялгарал нь онцгой тул түүний нэрийн хуудас болсон юм. Өчүүхэн зураас, үрчлээ болгоныг нарийн гаргаж төгс биеийн гоо сайхныг танд мэдрүүлж чадна.

Бодит мэт гайхалтай уран зургууд 2

Грегори Тилкер

Грегори Тилкер өөрийн “бороо”-г тосон болон усан будаг ашиглан бийрээр зурдаг. Грегоригийн зурсан энэ зургийг хараад бороотой сэрүүхэн өдөр машинаар яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 3

Руфь Тайсон

Британий эмэгтэй зураач Руфь Тайсон бусад нөхдийн адил зургийн мэргэжил эзэмшээгүй хэдий ч өөрийн уран бүтээлийг гайхалтай туурвидаг. Тэрээр акварель харандаа, графитаар зургаа зурах бөгөөд хэзээ ч будаг ашигладаггүй байна.

Бодит мэт гайхалтай уран зургууд 15

Роберто Бернарди

Роберто Бернардийн “амтат” натюрмортыг камераар аваагүй гэхэд гайхмаар. Натюрморт болгоныг нь харахад ширээний тавцанд гялалзан тусах сүүдэр зэрэг нь яг л гэрэл зураг шиг.

Бодит мэт гайхалтай уран зургууд 4

Робин Элэй

Лондонгийн зураач том хэмжээний реалист тосон зураг зурдаг бөгөөд зураачийн энэ зурганд гялгар цаасаар хүний биеийг хэрхэн “нуусан”-ыг гаргаж чадсан юм.

Бодит мэт гайхалтай уран зургууд 5

Готфрид Хельнвайн

Хельнвайн өөрийн зургаа усан будгаар зурдаг. Уран бүтээлээ хийхдээ зурагчин, барималч, жүжигчин, зураач гээд өөрийн байгаа бүхий л авьяасаа зориулдаг ажээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 6

Винсент Фатауззо

Австралийн алдарт зураач Винсент Фатауззогийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлхийг тойрсон гэж хэлж болно. Хит Леджерийн хөрөг зургийг түүнийг нас барахаас өмнө хэдхэн долоон хоногийн өмнө зуржээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 7

Камальки Лауреано

Доминаканийн авьяаслаг зураач бөгөөд бүдүүн бийр, усан будгаар зургаа зурдаг. Шинэ уран бүтээл гэдэг нь түүний хувьд шинэ зураг төдий биш амьдралын шинэ өнгө төрх болдог байна.

Бодит мэт гайхалтай уран зургууд 13

Пол Кэдден

Зурагчны ганц багаж бол грифель харандаа юм. Зураас, үрчлээ болгоныг сэтгэл хөдлөлтэй нь гаргаж ирэхэд тэрээр харандаа байхад л хангалттай гэж үзжээ. Аугаа гэж хэлэхэд буруудахгүй дээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 8

Томас Арвид

Томас албан ёсны ямар нэгэн боловсролгүй нэгэн. Өөрийн сургалтын системээр ур чадвараа дээшлүүлж өөрийн гэсэн сэдэвтэй болсон нь – дарс юм. “Томас Арвидийн дарсны зоорь” –ийн түүх ингэж үүссэн бөгөөд цуврал уран бүтээлдээ дарсны шил, бөглөө, онгойлгогч, дарстай хундага зэргийг дүрсэлжээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 9

Брайан Друри

Америкийн зураач 2007 онд Нью-Йоркийн урлагийн академийг төгссөн бөгөөд реалист чиглэлийг сонгон уран бүтээлээ хийж байна. АНУ болон Европын нэр хүнд бүхий шагналыг хүртэж байсан зураач юм. Хүний арьсыг ялангуяа биднээс нуудаг хэсгийг ил гарган зурдаг байна.

Бодит мэт гайхалтай уран зургууд 10

Игаль Озери

Игаль гэрэл, сүүдрийн хослол, нарны тусгал гээд гэрэл зургаар гардаг болгоныг уран зургаараа гайхалтай гаргаж чаддаг зураач юм.

Бодит мэт гайхалтай уран зургууд 14

Танер Цейлан

Туркийн алдарт зураач нь гипперреализмийн урсгалаар зургаа зурдаг. Зургаа акрилээр зурахыг эрмэлздэг ажээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 11

Эндрю Тэлбот

Британийн нэртэй зураач Эндрю Тэлбот 15 наснаасаа эхлэн уран зураг сонирхсон бөгөөд 2002 оноос эхлэн уран зургаараа амьдралаа залгуулж эхэлжээ. Бодит байдлыг тод томруунаар гаргаж чаддаг бөгөөд өнгийн ялгарал нь бусдаас онцгойрч чаддаг ажээ.

Бодит мэт гайхалтай уран зургууд 12

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/01 at 09:09

    Сэтгэгдэл *АСАР ИХ АЖИЛЛАГАА ОРДОГ ЯНЗТАЙ ЗУРАГНУУД БАЙНА

  2. Зочин

    2015/07/01 at 12:08

    nariig zursan ch chadahaar gaihaltai humuus bna

  3. Зочин

    2015/07/01 at 13:44

    Hmmmm :/ usan budgaar zursan ter zurag hudlaa haragdaad baihiimaa?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *