
Өөрийгөө болон бусдыг ойлгоход дөхөм болно хэмээн найдаж дараах сэтгэл зүйн 20 баримтыг дурдаж байна.
-
Дадал зуршлыг тогтоохын тулд хүнд дунджаар 66 хоног шаардлагатай
-
Мэдээллийг нүдээ аньсан үедээ илүү сайн тогтооно
-
Хүний тархи, ходоод нарийн уялдаатай. Тийм учраас, зарим нэг сэтгэл хөдлөл, ялангуяа айдас ходоодонд нөлөөлдөг байна
-
Хүнийг байгаагаар нь хайрлах болон хүний байгаа байдлыг хайрлах нь тэс ондоо ойлголт юм
-
Мөрөөдлөө цаасан дээр бичиж буулгах нь мөрөөдлөө илүү нарийвчлан гаргаж байгаа хэрэг юм
-
Хүний мэдрэх эрхтэнээс үнэртэх нь ой тогтоолттой илүү холбоотой
-
Бид хэрхэн сэтгэж байгаагаа бодож байгаа бол өндөр оюун ухаантай гэсэн үг
-
Хүн болгонд гурван чанар бий: өөрийгөө хэн болохыг бодож явдаг хүн байхад, өөрийгөө хэн гэж тооцож байгаа бол гэж бодож явдаг нэгэн байна. Мөн, үнэн хэрэгтээ өөрийгөө хэн бэ гэдгээ бодож явдаг нь ч байна
-
Мөрөөдөгчид илүү их зүүд зүүдэлж, зүүдээ санадаг
-
Гэр бүл, дотны найз нөхөд бол аз жаргалтай бага насны эхлэл юм
-
Тайван, зөөлөн дуугаар ярьснаар хамтран ярилцагчаа эзэмдэнэ. Ялангуяа, маргалдаж байгаа үед шүү
-
Талархаж чаддаг хүмүүс аз жаргалыг илүү мэдэрч чаддаг байна
-
Хоёр өөр гадаад хэлээр байнга ярьдаг бол Айльцгеймэрийн өвчний шинж тэмдгийн илрэлийг удаашруулна
-
Дурласан хүний биеэ авч яваа байдал нь мэдрэлийн хямралтай хүний биеэ авч яваа байдалтай адилхан байдаг
-
Мэдээллийг цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол – 10 минутын завсарлагатайгаар 30-50 минут тутамд хичээллэх юм
-
Цуг дуулж байгаа хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө бие биетэйгээ холбогддог
-
Шалгалтнаасаа өмнө санаа зовоож байгаа зүйлээ цаасан дээр бичвэл өндөр оноо авах магадлал нэмэгдэнэ
-
Дутуу нойртой явах нь сэтгэл гутралд хүргэдэг
-
Их зүүдлэгддэг хар дарсан 5 зүүд: уналт, мөрдөлт, тахир дутуу болох, хоцролт, ойр дотны хүний үхэл
-
Морь харахыг хүсч байгаа үедээ хүн хурдан шийдвэр гаргадаг








Зочин
2015/07/02 at 09:57
Сэтгэгдэл *interesting