Зуны халуун өдрүүдэд зориулсан ундааны жорууд

0

Интоорын ундаа

Зуны халуун өдрүүдэд зориулсан ундааны жорууд 1

Орц:

  • 1 том нимбэг
  • 2 дунд зэргийн жүрж
  • 3-4 гааны навч
  • 100 мл сироп
  • Дөрвөлжин мөс
  • Хийжүүлсэн ус

Хийх арга:

1 жүрж болон ¼ нимбэгийг нимгэн зүснэ. Үлдсэн жимсний шүүсийг шахна. Саванд шахсан шүүс, сироп болон алгандаа багахан базсан гааг хийнэ. Савны дунд хэсэг хүртэл мөс хийсэн байна. Савыг хийжүүлсэн усаар дүүргэнэ. Өөрийнхөө амтанд тохируулж сироп нэмж болох бөгөөд хийжүүлсэн усны оронд цэвэр ус хийж болно.

Гаатай ундаа

Зуны халуун өдрүүдэд зориулсан ундааны жорууд 2

Орц:

  • 250 мл ус
  • 125 г элсэн чихэр
  • 4-5 шинэхэн гааны навч
  • 2 том жүрж
  • 1 том нимбэг
  • 1 л спрайт эсвэл хийжүүлсэн ус

Хийх арга:

Савтай элсэн чихэр дээр ус хийж 5 минут зөөлөн буцалгана. Бэлэн болсон сироп дээр гаагаа хийж хөргөнө. Цитрус жимснээс шүүсийг нь шахаад ундааны савандаа шахсан шүүс, хөрсөн сироп (гааг нь авч хаяна)-ыг холиод хийжүүлсэн ундаагаа хийнэ. Шилэн аягандаа хийж уухдаа мөс нэмж гааны навч, зүсэм нимбэг эсвэл жүржээр чимнэ.

Тоорын ундаа

Зуны халуун өдрүүдэд зориулсан ундааны жорууд 3

Орц:

  • 3 дунд зэргийн боловсорсон тоор
  • 2 лайм
  • 2 дунд зэргийн нимбэг
  • 4-5 хоолны халбага элсэн чихэр
  • 1 л хүйтэн ус
  • Мөс

Хийх арга:

Тоорыг хальс, яснаас нь салгаад жижиг хэрчиж холигчид хийж дээрээс нь лайм, нимбэгийн шахсан шүүсийн хамт элсэн чихрийг нэмнэ. Дээрээс нь ус хийж холигчид холино. Мөстэй ууна.

Лимончелотой бөөрөлзгөний ундаа

Зуны халуун өдрүүдэд зориулсан ундааны жорууд 4

Орц:

  • 1 аяга бөөрөлзгөнө (170 г орчим)
  • 1 нимбэг
  • 100 г элсэн чихэр
  • 800 мл хүйтэн ус + 200 мл сиропны ус
  • 75 мл лимончело эсвэл нимбэгийн өөр ликёр
  • Мөс, гаа, чимэглэх бөөрөлзгөнө

Хийх арга:

200 мл ус, элсэн чихрээрээ сироп чанаж бэлдэнэ. Сиропондоо жимсээ хийж нухна. Шүүрээр сиропыг шүүж яснаас нь салгана. Нимбэгийн шүүсийг шахаж сироп дээр хийхээс гадна үлдсэн ус, лимончелог хийнэ. Мөс хийж жимсээр чимэглэнэ.

Сонгодог ундаа

Зуны халуун өдрүүдэд зориулсан ундааны жорууд 5

Орц:

  • 3 том нимбэг
  • 1 жүрж
  • 4-5 хоолны халбага элсэн чихэр
  • 700 мл ус
  • 350 мл хийжүүлсэн ус

Хийх арга:

Нимбэг, жүржийн хальсыг авч шүүсийг нь шахсаны дараа саванд хийнэ. Дээрээс нь 3 хоолны халбага элсэн чихэр хийж 700 мл буцлам халуун ус хийнэ. Бэлэн болсон ундааг хөргөж хөргөгчинд 4-5 цаг байлгана. Том шүүрээр шүүж үлдсэн элсэн чихрээ хийгээд сайтар хутгана. Хийжүүлсэн усаар баяжуулж ууна.

3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *