Хурим хийхээр төлөвлөнө гэдэг тийм ч амар гаргах шийдвэр биш, хянаж, зохицуулж чадахгүй олон асуудал бий. Техаст амьдардаг сүйт бүсгүй Tara Foley, энэ нөхцөл байдалтай нүүр тулгарахад хүрчээ. Сар хүрэхгүй хугацааны дараа гэрлэх тэрээр, эмээгээ эмнэлэгт эмчлүүлж байх үеэр хуримлах бөгөөд түүний хуримын ёслол дээр эмээ нь очих ямар ч боломжгүй байв. Гэхдээ түүний эмээ нь ач охиныхоо хурим дээр өөрийн биеэр байхыг маш их хүсэж байсан учир, Tara эмээгийнхээ хүслийг биелүүлэх ямар нэгэн арга зам олох хэрэгтэй болсон бөгөөд хайртай эмээгээ хуримын ёслол дээр очсоноос өөрцгүйгээр баярлуулж чадсан байна.
Манай хамт олон уншигчиддаа энэхүү гайхалтай үйл явдлыг ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд байх эсэх нь хамаагүй, хайртай хүмүүсээ баярлуулж, тэднийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байх ёстой гэдгийг ойлгуулах зорилгоор хуваалцахаар шийдсэн юм.
Сүйт бүсгүй Фэйсбүүк постоороо дамжуулж, 102 настай эмээгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон талаараа бичжээ. Эмээг нь асарч байсан сувилагч өвчтөнөөс сүүлчийнх нь хүслийн талаар асуухад, хариуд нь өвчтөн ач охиныхоо хуримын ёслол дээр очихыг хүсэж байна гэж хариулжээ. Гэвч энэ хүсэл биелэх ямар ч боломжгүй байв, яагаад гэвэл өвчтөний нас өндөр, мөн зүрхнийх нь үйл ажиллагаа асуудалтай байжээ.
Тэгэхээр, хэрэв чамд эмээгээ хуримынхаа ёслол дээр аваачих боломж байхгүй бол, чи юу хийх байсан бэ? Чи хуримынхаа даашинзыг өмссөн чигээрээ түүний хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээр очиж, хамтдаа зургаа авахуулна. Энэ бол Tara-ийн төлөвлөгөө байсан бөгөөд түүний гэр бүлийнхэн энэ талаар огтхон ч мэдээгүй байжээ.
Сүйт бүсгүй эмнэлэг дээр очих үедээ, сувилагчаар дамжуулж, эмээдээ өөр дээр нь эргэлт ирсэн гэж хэлэхийг хүсжээ. Сүйт бүсгүй эмнэлэг дээр хуримынхаа даашинзтай эмээтэйгээ уулзахаар хүлээж байв. Удалгүй тэр энэ үйл явдлыг өөрийнх нь амьдралын хамгийн гайхалтай мөч байлаа хэмээн, “Энэ мөч надад ямар үнэ цэнэтэй болохыг би үгээр илэрхийлж чадахгүй нь, би үлдсэн амьдралдаа өөрийнхөө гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун байх болно. Эмээгийн минь инээмсэглэл үргэлж миний оюун санаанд үлдэхээс гадна, бидний бие биенээ гэх хайр зүрх сэтгэлд минь үүр хадгалагдана.” гэж бичжээ.
Сүйт бүсгүйн энэ үйл явдал тэдний хувьд хамгийн сүүлийн удаа нэгэнтэйгээ уулзах боломж байсан гэдгийг мэдэж байв. “Миний хацрыг гараараа барьж, миний нүд рүү эгцэлж хараад, би чамд үнэхээр их хайртай, 27 жилийн дараа ч гэсэн хайртай хэвээрээ, гэж хэлчихээд эмээ минь бурхны оронд заларсан.”
Гэхдээ энэ үйл явдал ингээд дуусаагүй юм. Хуримын ёслол дээр Tara гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барьж, эмээ дээрээ очих үедээ авахуулсан зургуудаа үзүүлжээ. Энэ бол хуримын ёслолд хүрэлцэн ирсэн зочид гийчдийг нулимс унагахын өмнө хийсэн түүний бахдам үйлдэл байв. Хэдийгээр түүний эмээ нь тэнгэрт хальсан ч, тэр хуримын ёслол дээр ч гэсэн ач охинтойгоо хамт байж, түүний баярт мөчийг хамтдаа хуваалцсан биз ээ. Сүйт бүсгүй эмээгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэхийг хүссэн, тэр ч үүнийгээ хийж чадсан.
Та энэ үйл явдлын талаар уншаад юу мэдэрч байна вэ? Хамтдаа сэтгэгдэл бичих хэсэг дээр хайртай эмээтэйгээ өнгөрүүлсэн мөчүүдээ бичиж хуваалцацгаая.
Duyaa Duya
2019/09/13 at 14:23
Vneheeer goe uhaantai bvsgvi ymaa
Duyaa Duya
2019/09/13 at 14:23
Enkhee Jagaa
2019/09/13 at 16:57
Мяга Жагаа
2019/09/13 at 18:58
Цээсүрэн Цэндийн
2019/09/13 at 19:10
Ээжийн минь ээж .Эмгэн буурал эмээ минь үүрд таныгаа дурсдаг шүү !!
Batuka Mongonoo
2019/09/13 at 19:21
Эмээдээ хайртай шүү
Budbazar Javzandulam
2019/09/13 at 19:23
Yamar uhaantai ach ohin bee nulims garchlaaa…
Naidan Nyamdelger
2019/09/13 at 19:50
Гайхалтай
Naidan Nyamdelger
2019/09/13 at 19:50
Odko Lkhaajav
2019/09/13 at 19:55
Az Jargal Az Jargal
2019/09/13 at 20:20
Vrgelj l taniigaa dursaj yawdag shvv
Munkhuu Bat
2019/09/13 at 20:21
Ухаантай охин
Sanjaa Lhagva
2019/09/13 at 20:23
нагац эмээгээсээ аливаа зүйлыг дутуу хийж болохгүй гэдэг зарчимыг заалгасан..Эмээ маань бодогдтол сайхан үйлс хийсэн бна…
Enhchimeg Nyamdorj
2019/09/13 at 20:23
гайхалтай мөч бна. нулимас гаргахгүй байхын аргагүй
Батсүх Түвшинжаргал
2019/09/13 at 20:26
Setgel hudluhgvi baihiin argagvi saihan much bn. Emeegee bvvr sanachihlaa ???
Chrollo Lucilfer
2019/09/13 at 20:49
Zul Ceceg andaa eniig unshdaa ?
Tuya Otgon
2019/09/13 at 21:58
Setgel xodlood emeegee sanachixlaa
Д. Ундраа
2019/09/13 at 22:01
Gaihaltai Emeege sanachihlaa
Сайхнаа Зандмаа
2019/09/13 at 22:04
vneheer setgel hudulgum saihan ugvvlleg bn. Bi vneheer ih emeegee sanaj zvvdelj neg hesegtee l hetsvv blaa herev tanitaigaa dahin uulzah much tohioldvol ohiniigoo uuchilaarai geed tanidaa tewrvvleh yumsan ohin ni tanidaa vneheer ih hairtai sanaj bn um sain amgalan boltugai
Энхээ Дашзэгвэ
2019/09/13 at 22:10
Би хэдий өөрөө эмээ болсон ч буурал ээжийгээ маш их үгүйллээ
Urtnasan Otgonbayar
2019/09/13 at 22:38
Urgelj altan narnii iweelt tsatsrag bolj odor bur iweej bdag emee nartaa hairtai shuu.???
Эрдэнэ-Тогтох Дамдин
2019/09/13 at 22:41
Emeegee het bayrluulaad haysnuu bi buruu oilogtsnuu
Билгүүн Билгүүнээ
2019/09/13 at 23:38
Bvr uilalaa emeegee mash ih sanaj bna boldogson bol tanitaigaa uulzmaar bna
Uyanga Bekhbat
2019/09/14 at 00:08
Emeeteigee bx xamgiin saixan shuu minii emee master togooch bsan emeedee erxleed xool xii geed ochij idex mun ch saixan bj ee emeegee tsaashluulaad l kkkk emeedee xairtai emee maani burxanii orond bgaa
Hishigsuren Otgontungalag
2019/09/14 at 00:08
Emeeteigee bayaraa huvaaltsaj chadsan aztai uhaantai busgui bn. Bi emee uvuu gej medehgui l usluuduu. 2Huuhdee uvuu emeetei usuh ni gej bayarlatal gar deer mini ussiin gal deer mini garsiin geed ach zeegee yalgaj haritsdagt ni uneheer setgel emterdeg huuhed tegeed yalgaad baigaag medenguutei uursduu haritsahgui ochih durgui bolchihdog yum bilee. Bi ch ireeduin emee ur huuhed ach zeegee yalgahgui adilhan hairlana geed ali ert setgel zuigee beldseen kkk. Neg alim baisan ch huvaagad ugchihgui huuhdiin nud bultegnuuleed hairtai ach zeedee ugdug emee uvuu bnaa bn. Huuhed l bol huuhed baimaar yum. nud orchihno gej bodohgui tegdeg yumuu ugaasaa tiim huiten yumuu. Ali esvel nadad durgui bolohleerei huuhduud mini tegej handdag yumuu medehgui ee. Amidaa biey bieynee hairla humuuseeee. Amidral bayan shuuu
Мөнхтуяа Цэстий
2019/09/14 at 00:19
Uneheer gaihaltai shn much.Htai humuuse bayrluulah shn shu.Hedii hagatsah bsan ch gle bayrluulj l bh n zub.Mni hubid emeege asarch Burhani orond udsench setgel dunduur haramsaltai uldej bsan.Uchir n zaluu bgad arai dutu asarche gj bodogddog bla.Tmes eejiige bi teghguin tuld buh yuma orhiod zubhun eejde l tsag zab setgel zurhe zoriulj amisgal huraatal n hajuugaas n holdoogui asarsanda setgel hangaluun uldsende.Eej min ch heleh uge olj ydaj aztaiga gaihan bn bn l talarhan yridag bj ble.Tmes htai humuuse setgeld n htel asarch brai! Uursdu ch setgel tbn ulddeg yum ble.Hun bolj tursun bidend setgel l htei.Busdiig n yaj ch zohitsuulj bo shd.Htai humuuse bayrluulj brai
Nomio Nomio
2019/09/14 at 02:39
ss hgd ogoocu
Лувсанжамъян Сувдэрдэнэ
2019/09/14 at 02:43
Bi ch gesen emeedee iim ix xairtai mini amid burxan bsan bsaar h bx bolno
Tsoodol Dashtseren
2019/09/14 at 02:59
Gaihaltai mundag
Батхуяг Базарханд
2019/09/14 at 08:42
mundag uhaantai ohin ymaa.
Oktyabri Baasandorj
2019/09/14 at 08:47
Bilguun Narangerel
2019/09/14 at 09:39
Болдогсон бол эмээтэйгээ ахиад нэг уулзахсандаа. Иаш их санаж байна
Yoki Baldan
2019/09/14 at 09:49
Togs Jak
2019/09/14 at 10:44
Yamar goy yumbee bur setgel hodolchihloo eejdee hairtai shuu????
Muugii Chimeddorj
2019/09/14 at 11:09
미나미나
2019/09/14 at 11:33
Emeegee sanaad bn?
Burnee Otgonbaatar
2019/09/14 at 11:54
Хайртай эмээгээ их санаж дурсах юм даа
Tungalag Tungaa
2019/09/14 at 12:35
emeegee mash iheer sanaj bna
Khasaa Lu
2019/09/14 at 13:44
Zvgeer l ach yumuu zee ohin ni gewel zuw bhsan
Gerlee Gerlee
2019/09/14 at 13:48
Emeedee hairtai shvv vnheer gaihaltai bvvr setgel hudulchuluu
Narantuya Magsarjav
2019/09/14 at 14:15
Бүсгүй маш зөв зүйл хийсэн байна тэр эмээ үнэндээ үгээр хэлэхийн аргагүй баярласандаа
Elinor Joseph
2019/09/14 at 17:29
гайхалтай
Gunjuudiin Eej
2019/09/14 at 19:04
Buhii l amidraliin mni holboos mni bolson hairtai emee mni. Taniigaa hajuunaas mni holdono gj bodoj ch chadadgui tanidaa mash ih hairtai shuu.
Erhes Monhsar
2019/09/14 at 20:00
Нармандах Чулуунаа
2019/09/14 at 20:56
Аймаар их санаж байна эмээдээ хайртай шүү ???
Annie Sue
2019/09/15 at 00:58
Batsukh Tumur-ochir
2019/09/15 at 09:31
Eneegee mash ih sanaj dursah yum
Саруул Гүн
2019/09/15 at 10:52
,энэ,бол,гайхамшигтай,мэдрэмж,юм.
Yadamsuren Enkhamgalan
2019/09/15 at 13:38
xairtai emeegee yahin martax bilee.
Bolor Bolormaa
2019/09/15 at 14:05
Bolor Bolormaa
2019/09/15 at 14:05
emeege mash ih sanajin hairtai shu