Эмэгтэйчүүд эдгээр өвчин зовиураас болж жирэмслэхэд хүндрэлтэй байдаг. Хэрэв та хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол үүнийг заавал уншаарай!

2

Жилийн турш тогтмол бэлгийн харилцаанд орсон ч (эр бэлгийн эс сайтай хамтрагчтай байх эсэхээс үл хамаарч), эмэгтэйн талаас үргүйдэл явагдахад хүргэдэг хэд хэдэн учир шалтгаанууд бий. Үүнд дараах өвчин болон нөхцөл байдал ихэвчлэн нөлөөлдөг байна.

tommaso79 / Shutterstock.com

1. Олон төрлийн овуляцийн эмгэгүүд:

  • Анхдагч овуляцийн дутагдал (эрт үеийн сарын тэмдэг): энэ нөхцөлд өндгөвчний үйл ажиллагаа зогсож, сарын тэмдэг 40 хүрэхээс өмнө дуусгавар болно.
  • Поликистик өндгөвчний хам шинж
  • Гиперпролактинеми: хэрэв пролактины хэмжээ хэвийн бус болж өсвөл, эмэгтэй хүн жирэмсэлж чадахгүй эсвэл хөхүүлэх боломжгүй, энэ нь овуляци болон үр тогтолтод нөлөөлнө.
  • Өндгөн эс муу ялгаруулах: өндөр настай эмэгтэй хүн зулбах эрсдэл их байдаг.
  • Бамбай булчирхайтай холбоотой асуудлууд: хэт идэвхтэй эсвэл идэвхгүй бамбай булчирхай дааврын тэнцвэрийг алдагдуулна.
  • Өндөр холестерин
  • Архаг нөхцөл байдал: үүнд ДОХ эсвэл хорт хавдар багтана.

2. Умай эсвэл фаллопын хоолойн дахь асуудлууд:

  • Аарцагны наалдац: аарцагны үрэвсэл, аппендицит, бас хэвлий эсвэл аарцагны мэс ажилбарын дараагаар, эдийн сорви үлдэх
  • Фибройдууд: хоргүй хавдрууд умайн хананы булчинд тогтох
  • Эндометриоз: эндометрийн эсүүд (умай дотор ихэвчлэн байдаг) умайн гаднаас олдох
  • Анамнек дэх ариутгах: фаллопын хоолойн судсыг боосны дараа үр тогтох боломж буцаад ихсэх
andriano.cz / Shutterstock.com

3. Эм бэлдмэлийн хэрэглээ:

  • Стеройд бус үрэвслийн эмнүүд: урт хугацаагаар аспирин эсвэл ибупрофен хэрэглэвэл нөхцөл байдлыг дордуулна.
  • Химийн эмчилгээ: энэ төрлийн зарим эмнүүд өндгөвчийг доголдуулна – зарим нөхцөлд хүүхэд олох горьдлогыг үгүй хийнэ.
  • Цацрагийн эмчилгээ: хэрэв энэ нь нөхөн үржихүйн эрхтнийг онилж байвал, үр тогтолтод нөлөөлнө.
  • Наркотикын бодиснууд: энэ бодисны хэрэглээнээс болж, зовж шаналж буй эмэгтэйчүүд хамаатай.

4. Бусад учир шалтгаанууд

  • Эмэгтэйчүүдийн үр тогтолт бэлгийн бойжилт бүрэн гүйцэд явагдаагүй эсвэл сарын тэмдэг хомс ирснээс болж доголдох боломжтой: хэвлийн өвчин, чихрийн шижингээс үүдэлтэй таргалалт, бас зарим нэг аутоиммун өвчнүүд (жишээ нь лупус эритэматоз).
  • Генийн хэвийн бус байдал мөн жирэмслэх магадлалыг багасгана.
lassedesignen / Shutterstock.com

Эмэгтэйчүүдэд зориулсан сайн мэдээ

Хэдийгээр үргүйдэлд хүргэдэг хэд хэдэн учир шалтгаанууд байдаг боловч, тэдгээрийн ихэнхийг нь үгүй хийх боломжтой. Хэрэв таны олон удаагийн оролдлого бүтэлгүйтвэл, эмчид хандаарай.

6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *