Алдартнууд хаана хуримаа хийдэг вэ?

0

Мэдээж хэрэг алдартнуудын хурим үнэхээр гайхамшигтай байх нь гарцаагүй. Төгс даашинз, тансаг чимэглэл, гайхалтай зочид мөн хамгийн гол нь үнэхээр ер бусын газар. Олон алдартнуудын хувьд “Тийм ээ, би зөвшөөрч байна” гэдэг үгийг хамгийн төгс орчинд, хамгийн гайхамшигтай газарт хэлэхээр сонгохыг эрмэлздэг. Та бидний мэдэх зарим алдартнуудын хувьд амьдралынх нь дахин давтагдашгүй мөч ямар газарт өнгөрснийг мэдээний дэлгэрэнгүйгээс мэдэх боломжтой юм.

Justin Timberlake, Jessica Biel: Итали, Пуглия, Борго Эгнация амралтын газар

2012 онд поп хөгжмийн ертөнцийн хамгийн хүсүүштэй ганц бие эр болох Justin Timberlake олон жил үерхсэн найз бүсгүй, кино од Jessica Biel-тэйгээ Италийн Пуглия муж дахь Борго Эгнация амралтын газрын гайхалтай орчинд хуримаа хийсэн. Тэд Адриатын тэнгис болон ойролцоох усан үзмийн талбайн дунд орших амралтын газрын хуучин гантиг чулуун виллад газар дундын тэнгисийн таатай уур амьсгал дунд хуримын андгайгаа өргөжээ.

Нар гайхам үзэсгэлэнтэйгээр жаргасан үдшийн дараа асаасан Италийн романтик үдшийг сонгосны учир нь мэдээж хэрэг Итали зоог байсан ба тэдний хамгийн дуртай зүйлсийн нэг нь Итали хоол юм байна.

Patrick Stewart, Sunny Ozell: Невада, Тахое нуур

Алдарт Оддын дайны ахмад өнгөрсөн зун Нью Йоркын дуучин, ая зохиогчтой Техасын үзэсгэлэнт Тахое нуурын эрэг дээр гадаа хуримаа хийсэн. 5 жил үерхсэн хосууд хувийн байр захиалж, хуримынхаа гэрчүүдээр Stewart-ын сайн найзууд болох Sir Ian “Gandalf”, “Magnito” McKellan нарыг сонгосон байна. Мөнгөн долгио нь гялалзсан нуурын эрэг дээр хүндэт 100 зочдын өмнө андгай өргөсөн хосуудын ёслолын дараа олон гэрлээр чимсэн нуурын эрэг дээр зочид идэж ууж, наргиж цэнгэжээ.

Pharrell Williams, Helen Lasichanh: Флорида, Маяами, Coconut Grove-ийн Халуун орны Ботаникийн үндэсний цэцэрлэг

2013 оны сүүлээр амжилттай яваа продюсер удаан үерхсэн найз бүсгүй, загвар өмсөгч Helen Lasichanh-тайгаа гэрлэсэн.

Хуримын зочид Маяамигийн эргээс хувийн дарвуулт завиар хөвж явахдаа хуримын андгайг сонсож, дараа нь 60 зочинтой дарвуулт завь цэцэрлэгт хүрээлэнг чиглэсэн байна. Хамгийн онцгой нь хосууд Шотланд хээтэй өмсгөл өмссөн байжээ.

Halle Berry and Olivier Martinez: Чатье дес Конде, Валлери, Франц

Хэдийгээр жүжигчин хатагтай дахин хэзээ ч гэрлэхгүй гэж байсан ч Францын жүжигчин Olivier Martinez-ын гуйлтыг эсэргүүцэж чадаагүй юм. Гурав дахь гэрлэлтээ Halle Berry Францын Чатье дес Кондед хийхээр шийдсэн бөгөөд асар том эртний энэ ордон жижиг шилтгээнүүд болон цэцэрлэг, усан сангаар хүрээлэгджээ.

1548 онд баригдсан сэргэн мандлын эхэн үеийн энэ байгууламж нэг хэсэг мартагдсан газар байсан ч хожим нь дотор заслыг нь хурим үдэшлэгийн зориулалтаар хийжээ. Berry-гийн тансаг хурим моддын дунд, гоёмсог салютын гэрэлтэй наадсан оддын доор үргэлжилсэн байна.

Kate Bosworth, Michael Polish: Монтана, Филипсбург, Рок Крикийн малчны суурин

Жүжигчин Kate Bosworth найруулагч Michael Polish нар өндөр уулын дундах малчны суурин хэлбэрийн тансаг амралтын газарт хуримаа хийжээ.

Гайхамшигтай үзэсгэлэнтэй амьд байгалийн дунд 70 зочны өмнө хуримын андгай өргөсөн бөгөөд сүйт бүсгүй морь хөллөсөн сүйх тэргээр ирж, хясаан дээр сүйт хархүүтэйгээр уулзсан байна.

Alicia Keys, Swizz Beatz: Францын өмнөд хэсгийн Корсика арал

Газар дундын тэнгисийн хамгийн үзэсгэлэнт арлуудын нэг Корсика арал ер бусын үзэсгэлэнтэй эрэг, толгод, тайван амгалан суурингуудтай.

2 жил үерхсэн хосууд гадаах сэрүүн тавцанд хуримын бөгжөө солилцож, тэдний дотны анд Deepak Chopra хуримын гэрчээр байлцжээ. Хуримын ёслолынхоо дараа тэд тэндээ үлдэж, нар, элс, Франц зоогоор чимсэн бал сараа тэмдэглэсэн байна.

Emily Blunt, John Krasinski: Итали, Комо нууран дахь Олеандра вилла

Британи бүсгүй Америк сүйт хархүүтэйгээ Италид гэрлэжээ. Италийн түүхэн, үзэсгэлэнт Комо нуурын Олеандра виллаг сонгосны учир нь энэ газар хувийн эдлэн газар төдийгүй үнэхээр халдашгүй газар аж. Эрэг тал нь тэр чигээрээ жүжигчин George Clooney-гийн хувийн эзэмшил бөгөөд 30 өрөөтэй энэ вилла заримдаа жүжигчин эрхмийн киноны зураг авалтын хэсэг болох нь ч бий.

Комо нуур нь Ромын эзэнт гүрний үеэс чинээлэг, нөлөө бүхий хүмүүсийн очих дуртай газар байсан ба зуны цагт алдартнууд энд шавдаг. Гэхдээ энэ үзэсгэлэнт газарт зөвхөн урилгаар очих боломжтой. Сүүлийн үед Angelina Jolie, Brad Pitt нарын хуримыг энд болж магадгүй гэсэн цуу яриа гараад байгаа юм.

Jennifer Garner, Ben Affleck: Туркс ба Кайкосын арал, Паррот Кэй амралтын газар

Багамын арлуудыг бүрдүүлдэг бүлэг арлуудын нэг Туркс ба Кайкосын арал дээр орших энэ амралтын газар руу зөвхөн завиар очих боломжтой.

Өтгөн сахлаг ногоон ургамал, эргийн цагаан элснээс гадна аглаг буйд байдал нь хосуудыг татсан байна.

Anne Hathaway, Adam Shulman: Калифорни, Санта Лучиягийн уулс, Биг Сур

Сүй тавьснаас хойш багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсний эцэст Оскарын шагналт жүжигчин бүсгүй найз залуутайгаа Калифорний Санта Лучиягийн уулсын дундах эдлэн газарт, 100 зочдын өмнө хуримын андгайгаа өргөжээ.

Номхон далайн үзэсгэлэнт эрэг дээр хуримын ёслолд оролцсон зочид үдэш нь түүдэг гал тойрон тэнгисийн усны шуугих дууг сонсон цэнгэсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *