Спортын хамгийн хогийн 11 төрөл: Ямар ч утга учиргүй эдгээр спортын төрлүүд бүр дэлхийн аварга шалгаруулах хэмжээнд хүртлээ хөгжжээ

1

Спортын уламжлалт төрөл бидний амьдралтай мөр зэрэгцэн он удаан жил явж байна. Бид бүгд ямар нэгэн хэмжээгээр спортын төрлөөр хичээллэж үзсэн байдаг. Харин бүгд зурагтаар гарах эсвэл талбай дээр зохион байгуулагдсан спортын уралдаан тэмцээнийг үзэж сонирхжээ.

Хөлбөмбөг, бокс эсвэл шатрын тэмцээн – энэ бүгд бидний хувьд спортын сонгодог төрөл.

Мөн абсурд буюу утга учиргүй спортын төрөл ч гэж бас байдаг ажээ. Ийм утга учиргүй спортын төрлөөрөө Их Британи тэргүүн байрыг эзэлдэг гэдгийг юуны түрүүнд хэлэх ёстой байх. Магадгүй тэндхийн хүмүүс тэгж их уйддаг юм болов уу даа. Гэхдээ хамгийн аймшигтай нь зарим нэг төрөл нь бүр дэлхийн аварга шалгаруулах хэмжээнд хүртлээ хөгжсөн байх юм.

Утга учиргүй ч гэлээ нэг зүйл зохиогоод тэрэндээ өөрийгөө аварга гэж харахыг хүссэн хүмүүс л ийм зүйл бодож олдог байх гэж найдахаас. Эдгээр төрлүүд спортоос үнэндээ хол ойлголт гэж хэлмээр санагдсанаа нуух юун.

10 дугаар сард гэхэд л Испанид агаарын бөмбөлгийн анхны тэмцээн зохион байгуулагдаж нийт 32 улс орноос тамирчид оролцсон байх юм. Янз бүрийн эд зүйл байрлуулсан талбайд агаарын бөмбөлгийг агаарт байлгаж унагаахгүй байх ёстой. Унагасан хүний өрсөлдөгчид оноо нэмэгдэнэ. Хамгийн инээдтэй нь уг тэмцээнийг “Барселона”-гийн тоглогч Жерар Пике (зүгээр тоглоод явж байсан бол дээр байж дээ) зохион байгуулжээ.

Бид дартсыг үнэхээр утгагүй гэж үздэг байсан үе бий. Дараах спортын төрлүүдээс аль нэг нь Олимпын төрөлд багтвал битгий гайхаарай гэж хэлмээр байна.

 

Бог-сноркелинг

Хэрвээ танд бассейн уйтгартай санагдаад байгаа бол, гэхдээ сэлэх хүсэл төрөөд байвал энэ төрлийн спорт яг танд тохирох нь. 120 метр замыг намаг дундуур туулах ёстой. Сонгодог сэлэлтээр сэлэхийг xориглосон, мөн булингартай усан доогуур ч шумбаж болохгүй.

Танд хөлөндөө углах ласт бас намаг дундуур хаашаа сэлж байгаагаа баримжаалах нүдний шил л өгнө.

 

Боссабол

Хөл бөмбөг, гимнастик бас гар бөмбөгийн хослол. Баг 5 удаагийн хүрэлтээр бөмбөгийг торны цаана буюу эсрэг багийн талбайд унагах ёстой, тэмцээний талбай нь хийлсэн батут байх юм.

 

Хөлийн барилдаан

Нэрнээсээ шууд тодорхой болно, хөлөөрөө гар барилдах нь. Спортын уг төрөл нь өөрийн гэсэн дүрэмтэй: тэмцээн эхлэхээс өмнө тамирчид өрсөлдөгчийнхөө гутал, оймсыг тайлах ёстой. Уг төрлийг 1997 онд Олимпын хөтөлбөрт багтаах гэж оролджээ.

 

“Хоосон” тоглоом

Уйтгартай ч гэлээ олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг спортын төрлийг танилцуулж байна. Уг тэмцээнийг Винни Пухийн номоос санаа авчээ. Ялахын тулд гүүрэн дээрээ савх унагаахад л болно. Унагасан савхны үзүүр хамгийн түрүүнд гарч ирсэн нь ялагч болно.

 

Эхнэртэйгээ гүйж уралдах болон Куперсхилдийн гүйлт

Та спортын энэ төрлийг урьд нь сонсож байсан биз ээ. Эхний тохиолдолд өөрийн (эсвэл хөршийн) эхнэрээ мөрөн дээрээ үүрээд саадтай замыг туулна. Тэмцээний ялагч эхнэрийнхээ жинтэй адил хэмжээний шар aйраг шагналд нь авдаг байна.

Хоёр дахь тэмцээн нь уулын оройгоос өнхрөх бяслагийг гүйцэж түрүүлэх ёстой. Хүмүүс огцом уулнаас тэр чигээрээ гүйх нь гүйж, унах нь унана. Аюултай ч гэлээ хөндлөнгөөс харахад их хөгжилтэй. Ялагч нь доош өнхрөх бяслагийг шагналд нь авдаг.

 

Өт урхидах тэмцээн

Спортын бас нэгэн утгагүй төрөл мөртлөө олон улсын хэмжээнд улам л алдартай болж байгаа. 3х3 метрийн хэмжээтэй талбайгаас аль болох олон өт түүх хэрэгтэй. Хөрсийг ухахгүй, химийн бодис ашиглахгүй. Тэгэхээр өт урхидах өөрийн аргад л найдахаас өөрцгүй.

 

Шатбокс

Шатар, боксын сонирхолтой хослол гэх юм уу даа. Нийт 11 раунд, оюун ухаан, булчингийн хүчийг үзнэ. Өрсөлдөгчийг нокаутаар эсвэл шаг-мад хийж байж хожих боломжтой. Энэ төрөл олон улсад тархаад удаж байна.

 

Алчуур шидэх

Англичууд тэмцээндээ шар aйраг хэрэглэх их дуртай, энэ удаад ч мөн адил. “Шидэгч”, “хамгаалалтад орогсод” гэсэн хоёр баг бий. Тэмцээний даалгавар маш энгийн – тойрог болоод зогсох “хамгаалалтад орогсод”-ын хэн нэгийг шар aйргаар норгосон алчуураар онох ёстой. Оносон тохиолдолд “шидэгч” оноо авна, оноогүй тохиолдолд тодорхой хэмжээний сoгтууруулах төрлийн ундаа ууна.

Тэмцээн нийт 4 раундтай эсвэл хэн нэгнийг унатал нь цоxивол тэмцээн “шидэгч”-ийн ялалтаар дуусна.

 

Шувуудын жиргээ

Ийм тэмцээн бий, гэхдээ зөвхөн Суринамад. Спортын бусад төрөлд эндхийн ард иргэд нэг их сонирхолтой ханддаггүй. Харин өөрийн спортын төрөлд Олимпын хороо хүртэл ажилладаг байна. Өрсөлдөгчид тэмцээнд өөрийн шувууг авчирч өөд өөдөөс нь харуулан тавина.

Шүүгчийн ажил их уйтгартай гэхээр, яагаад гэвэл тэмцээнд оролцогч шувуу ширгэх болгонд оноо тавьж суудаг байна. Спортын энэ төрөлд яваад байвал багагүй хөрөнгө хурааж болохоор санагдсан. Учир нь ялсан шувуунд хэдэн мянган долларын шагнал гардуулдаг ажээ.

21
ТэнэглэлТэнэглэл
15
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *