- Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын нэгэн уулыг маш олон тооны хүмүүс хүрзээр ухаж буй бичлэг цахим орчинд түгээд байна.
- Эх сурвалжийн мэдээлснээр тус уул нь алтны нөөц ихтэй гэдэг нь батлагдсан аж.
- Тодруулбал, Өмнөд Киву мужид байрлалтай энэхүү уулын хөрсний 60-90 хувь нь алтны агууламжтай юм байна.
- Энэ тухай мэдсэн орон нутгийн удирдлагууд олборлолт явуулахыг хориглосон аж.
Цахим орчинд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад хийгдсэн гэх нэгэн бичлэг олны анхаарлын төвд орсон билээ. Тэрхүү бичлэгт хүмүүс газар ухахаар шавааралдаж, олноороо цуглаж байгааг харуулсан байв.
Эх сурвалжийн мэдээлснээр тус уулын хөрс их хэмжээний алтны агууламжтай гэдэг нь ил болсон учраас хүмүүс ийнхүү гар аргаар алт олборлож эхэлсэн байна. Энэ үйл явдал өнгөрсөн 2-р сарын сүүлээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Өмнөд Киву мужид болсон ажээ.
Өмнөд Киву муж дахь алтны сoлиорол
Энэхүү уулын хөрсний 60-90 хувь нь алтны агууламжтай аж
Ийнхүү маш олон хүмүүс тус уул руу зүглэх болсон шалтгаан нь ил болжээ. Сэтгүүлч Ahmad Algohbary энэхүү бичлэгийн тайлбарт, “Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад хийгдсэн энэхүү бичлэгт алтны нөөц ихтэй уул олдсон тул хүмүүс нүцгэн гараараа алт ухахаар цугласан нь энэ. Тэд ухсан шороогоо шигшиж, алтаа гаргаж авахын оронд шууд л шороогоо гэр гэр лүүгээ зөөцгөөж байна” хэмээжээ.
Харин өөр нэгэн бичлэгт алтаа угааж, шигшиж байгаа тэдний дүрс бичигдэн үлджээ.
A video from the Republic of the Congo documents the biggest surprise for some villagers in this country, as an entire mountain filled with gold was discovered!
They dig the soil inside the gold deposits and take them to their homes in order to wash the dirt& extract the gold. pic.twitter.com/i4UMq94cEh— Ahmad Algohbary (@AhmadAlgohbary) March 2, 2021
The moment of washing the dirt and extracting the gold. #Congo pic.twitter.com/7L1V1Clm30
— Ahmad Algohbary (@AhmadAlgohbary) March 2, 2021
Энэхүү бичлэг мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан хойно нь нутгийн удирдлагууд энэ тухай олж мэдсэн бөгөөд тус бүс нутагт олборлолт явуулахыг хоригложээ.