Орон гэргүй нэгэн эр дэлгүүрт 20 доллараар хуучин зураг заржээ. Гэтэл тэр зураг нь маш үнэ цэнэтэй бүтээл болж таарсан тул дэлгүүрийн эзэн өнөөх эрийн эрэлд гарах нь тэр…

2

Нэг хүнд хог болсон бол нөгөө хүнд эрдэнэс болдог гэж зүгээр ч нэг ярьдаггүй бололтой.

Эдмонтоны (Канад) орон гэргүй эр Адам өөрт нь ганц хоёр доллар болчих эд зүйлсийг хогийн савнаас олчих санаатай хог ухдаг болоод удаж байгаа юм. 2018 оны намар хогон дундаас Бэмбигийн жаазалсан зураг олжээ.

Curiosity Inc / Facebook

Адам зургийг ховор эдлэлийн дэлгүүрт авчирч өгөхөд дэлгүүрийн эзэн Александр Арчболд түүнд 20 доллар санал болгосон байна.

Curiosity Inc / Facebook

“Бэмбигийн зураг юм. Цэвэрлээд авчихдаг юм билүү л гэж бодсон” гэж Александр дурсан ярьжээ.

GIPHY

Хэзээ хойно нь зургийн ард сертификат байгааг олж харжээ. Уг зураг нь 1937 оны хүүхэлдэйн киноны эх зураг болохыг баталсан бичиг байв.

Edmontonjournal / Twitter

Нэгэн худалдан авагч “Бэмби”-гийн зурганд 3700 доллар санал болгоход Арчболд орон гэргүй эрийг олж орлогоосоо хуваалцах ёстой гэж боджээ.

“Би бүх гудамж, асрамжийн газраар явж хайсан. Хаа сайгүй, байж болох бүх л газраар явсан даа” гэж дэлгүүрийн эзэн ярьсан байна. Эрлийн эцэст Александр азаар Адамыг олж чаджээ. Зурагнаас олсон орлогынхоо тал хувийг түүнд өгөөд зогссонгүй.

“Бэмби”-гийн зургийг хэд хэдэн дэлгүүрт зарах гэтэл тэд тэнүүлч залууг огт тоогоогүй гаргасан тухай Арчболдод Адам ярьжээ.

“Тэр өөрийгөө хүн гэдгээ мэдэрч чадахгүй байгаа болов уу гэсэн бодол төрсөн. Энэ бодол маань ч надад их хэцүү мэдрэмж төрүүлж билээ” гэж Александр сэтгэлээ нээжээ. Адам сэтгэл гутралд орж гипсэн хавтан үйлдвэрлэдэг ажлаасаа халагдсан байжээ. Дараа нь эхнэр, дөрвөн хүүхдээсээ өөрийн эрхгүй хөндийрсөн байна.

“Бэмби”-гийн зургийн түүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан тул гэрийнхэн нь Адамыг таньжээ. Ингээд Александр түүнийг гэр бүлтэйгээ дахин уулзахад нь тусалсан байна.

Curiosity Inc / Facebook

Үүнээс гадна Арчболд GoFundMe хуудас нээж түүнд богино хугацаанд 18,000 долларын хандив цуглуулж чадсан юм.

Бусдын төлөө өчүүхэн ч гэсэн анхаарал тавьж чадвал хүний амьдралыг өөрчилж болохыг энэ түүх харуулж байна. Дэлгүүрийн эзэн залуугийн үйлдэл үнэхээр бахархмаар. Александрын тусламжийн ачаар Адам амьдралаа дахин шинэ хуудаснаас эхлүүлж чадна гэдэгт найдаж байна.

83
ХөөрхөнХөөрхөн
40
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *