2021 онд нээлтээ хийх “Mission: Impossible 7” киноны зураг авалтын үеэрх Том Крузын шинэхэн гэрэл зургууд

0

Өчигдөр Том Круз алдартай цуврал киноныхоо зураг авалтын ажлаас багахан хөндийрч Ромын гудамжинд цугларсан шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилжээ.

Шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэхээс өмнө 58 настай жүжигчин эр хоёр ч давхар маск өмсөж өөрийгөө хамгаалсан байна. Гудамжинд цугларсан шүтэн бишрэгчид нь түүнийг гэрэл зургийг авахаар зүтгэж байв.

Тэдэнтэй мэндчилж дуусаад Круз зураг авалтынхаа ажилд эргэж орсон юм. Кинонд цуг тоглож байгаа 38 настай Хейли Этвеллтэй цуг машинаар хєєгдєж байгаа хэсгийн зураг авалтаа үргэлжлүүлжээ.

Зураг авалтын завсарлага болгонд Круз хоёр давхар амны хаалтаа зүүж байгаа нь харагдана. Зураг авалтын баг бүрэлдэхүүнтэй ярилцах, шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэх үед дандаа амны хаалттай явж байв. Круз Fiat 500 машины жолооны ард сууж цaгдaa нарт хєєгдєж байгаа хэсгийн зураг авалт саяхан авсан нь энэ юм.

Зураг авалтын багийнхан Италийн нийслэлийн дурсгалт газруудыг кинондоо оруулсан нь мэдээж, энэ удаад Виктор Эммануил II-ын хөшөөний хажууд бууцгаажээ.

Киноны зураг авалтын багийнхан европын хэд хэдэн улс орнуудаар ажлаа амжуулчихсан байна. Тэд Их Британи, Норвеги мөн Италийн Венец хотуудад зураг авалтаа амжилттай хийгээд ирсэн юм.

Коронавирусын цар тахлын улмаас зураг авалтын хуваарь маш шахуу гарсан хэдий ч кино багийнхан ажлаа бараг дуусгаж байгаа сурагтай.

10 дугаар сард зураг авалтын багийн 12 хүнээс COVID-19 илрэхэд Том найруулагч Кристофер МакКуорриттой багагүй зєрчилдсєн юм. Оны эхэнд зураг авалт Италид болж байхад Европт өвчний анхны давалгаа эхэлж, өвчтөний тоо эрс өссөн тул зураг авалтын багийнхан энэ удаагийн зураг авалтаа түр хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд зураг авалтын баг, жүжигчдийн хамтаар Норвегийг зорьж саяхан Италид эргэн ирж зураг авалтаа үргэлжлүүлжээ. Энэ зун Норвегид байхдаа Круз цар тахлын хөл хорионоос болгоомжлон 500,000 фунт стерлингийн усан онгоцыг зураг авалтын багийнханд түрээслэж авсан нь ил болсон юм.

Цар тахлын улмаас “Mission: Impossible 7” киноны нээлтийг 2021 оны 10 дугаар сарын 19 хүртэл хойшлуулжээ.

Уншигч та бүхэн маань эрүүл мэндээ сайтар хамгаалж, онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ бүү гараарай.

4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *