Хүзүү чилж, хөшиж өвдөх үед авч хэрэгжүүлбэл зохих 8 арга

1
0
53,126

Орчин цагт хүзүү хөшиж өвдөх нь тун түгээмэл болоод буй билээ. Disease Control and Prevention төвөөс хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 17%, эрчүүдийн 12% нь ямар нэгэн байдлаар хүзүү хөших зовиурыг тогтмол мэдэрдэг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл манай сайт уншигч танд хүзүү хөшилтийг үгүй хийх 8 аргыг танилцуулж байна.

1. Сунгалт хий

Их ажлын хажуугаар хүзүүний сунгалтын дасгал хийх нь хүзүү хөшихөөс тун сайн сэргийлэх болно. Та дараах үйлдлүүдийг давтан хийгээрэй.

  • Мөрөө эргүүлж суллах хөдөлгөөн хийгээрэй.
  • Хоёр мөрөө хойш чиглэлтэй хөдөлгөж, далаа нийлүүлэх үйлдэл хий.
  • Толгойгоо баруун болон зүүн тийш хөдөлгөөрэй. Чих тань аль болох мөрөнд ойртож очих хэрэгтэйг анхаараарай.
  • Гараа чихний дээд хэсэгт байрлуулж толгой руу зөөлөн түлхэх хөдөлгөөн хийгээрэй. Харин та толгойндоо даралтыг хүлээн авч, гарны эсрэг хүчлэн эгц байрлалаа хадгалах хэрэгтэй.

 

2. Халуун болон хүйтэн жин тавих

Хүзүүний үрэвслийг багасгахад халуун болон хүйтэн жин танд нэн тустай зүйлсийн нэг ажээ. Халуун жин хүзүүндээ тавих нь цусны эргэлтийг нэмэгдүүлдэг бол хүйтэн жин нь элдэв үрэвслийг дарж, өвчин намдаах үр дүнтэй байдаг. Иймээс хүзүү хөшиж өвдөх үед халуун болон хүйтэн жингийн аль нэгийг сонгон тавьж хэвшээрэй.

 

3. Нам дэр дэрлэж хэвших

Өндөр дэр дэрлэж унтах нь хүзүү хөших нэгэн шалтгаан болж байдаг ажээ. Иймээс хэрэв өглөө сэрэхэд тань хүзүү хөшиж өвдөж байгаа бол нам дэр дэрлэж унтаж байхыг зөвлөж байна.

 

4. Бариа засал хийлгэх

© Depositphotos.com

Хүзүү тань хөшиж өвдөөд байгаа бол бариа засал хийлгүүлж, алжаалаа тайлаад үзээрэй. Бариа засал нь булчинг суллаж, хуян хөөдөг тул хөшиж өвдөж буй биеийн хэсгүүдийг маш сайн амрааж, өвчинг намдаадаг.

 

5. Дасгал хөдөлгөөн хийх

Хэрэв та оффист ажиллаж, дэлгэцийн өмнө олон цагаар суугаа ажил хийдэг бол ажлаасаа түр завсарлага авч дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.

 

6. Зүү тавиулах

© Depositphotos.com

Эртний хятадаас улбаатай эмчилгээний энэхүү арга нь мэдрэлийн цэгийг олж, өдөөлт өгдөг учир аливаа өвчин, зовуурийг маш сайн намдаадаг гэдгээрээ алдартай билээ.

 

7. Хэлээ сэрээгээр хатгах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүний хэл нь биеийн олон өвчин эмгэгийн шинж тэмдгийг өөртөө агуулж байдаг эрхтэн билээ. Өмнө дурьдсан зүү тавих аргын нэгэн адил аргыг хэлэндээ ашиглах нь хүзүү хөшиж өвдөх зовуурийг маш сайн намдаадаг ажээ. Гэхдээ энэ удаад танд зүү бус сэрээ байхад л хангалттай. Та сэрээ эсвэл хуруугаараа хэлээ 10-30 удаа зөөлөн хатгахад хүзүүний өвчин маш хурдан намддаг байна.

 

8. Гар утсаа доор барьж, тонгойж харах нь хүзүү хөших түгээмэл шалтгаан болдог

© Sam Edwards/Hoxton/East News

Нийтлэлийнхээ төгсгөлд хамгийн нийтлэг хүзүү хөших шалтгаан болох гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг харааны түвшнээс доогуур барьж ашиглах нь хортой гэдгийг танд сануулах нь зүйн хэрэг биз ээ. Учир нь толгойгоо тогтмол удаан хугацаагаар бөхийлгөх нь хүзүүнд ачаалал нэмж, хөшиж өвтгөдөг аж. Иймээс гар утсаа та харааны түвшинд барьж хэрэглэж хэвшээрэй.

Хүзүү тань байнга хөшиж өвддөг үү? Хэрэв тийм бол хөшиж өвдөх үед нь та ямар арга хэмжээ авдаг вэ?

16
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Ganbaa Ganbaa

    Ganbaa Ganbaa

    2020/12/04 at 00:10

    ямар арга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.