Амазоны алслагдсан ширэнгэн ойн гүнээс ойролцоогоор 13 км урт үргэлжлэх эртний сүг зураг бүхий асар том хадан хана олджээ

0

Эх дэлхий дээрх бүхнийг хүн төрөлхтөн маш сайн мэдэх мэт танд санагдаж болох боловч хүний гар хүрээгүй онгон дагшин бөгөөд нууцлаг газрууд олон байдаг ажээ. Саяхан Их Британи болон Колумбийн архелогичдын хамтарсан баг олны гайхшралыг төрүүлсэн нэгэн мэдэгдэл хийсэн нь 12,500 жилийн настай хадны сүг зураг бүхий асар том хадан ханыг Амазоны ширэнгэн ойн гүнд байдаг Серраниа Ла Линдоса хэмээх газраас олсон тухай байв. Тэдний мэдээлснээр тус хадны сүг зурагт буга, матар, сарьсан багваахай, сармагчин, яст мэлхий, могой, зараа болон мөстлөгийн үеийн үлэмж биет амьтдыг дүрсэлсэн байсан гэнэ. Мөн түүнчлэн зурагт хамгаас сонирхол татсан амьтад нь арслан заан, тэмээ, нэгэн төрлийн устаж үгүй болсон зээрийн төрлийн амьтан болон үлэмж хэмжээний биетэй баавгай нар байжээ. Энэ тухайд Эксетэрийн Их Сургуулийн доктор Марк Робинсон хэлэхдээ, “Баруун амазоны бүс нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн энэхүү ул мөрийг олж харах үнэхээр гайхалтай байлаа. Бидний өвөг дээдэс барагцаалбал жижиг машины хэмжээтэй өвсөн тэжээлтэн амьтадтай зохицон амьдардаг байсан нь үнэхээр итгэмээргүй” хэмээжээ.

Амазоны ширэнгэн ойн гүнээс ойролцоогоор 13 км урттай сүг зураг бүхий асар том хадан хана олджээ.

channel 4
gipri
gipri

Мөн түүнчлэн тэд энэхүү нээлтийг өнгөрсөн жил хийсэн боловч тодорхой шалтгааны улмаас өдийг хүртэл нууцалж байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Харин өнгсөрсөн 12-р сараас Jungle Mystery: Lost Kingdoms of the Amazon баримтат цуврал киноны нэгэн анги болгон зураг авалт хийж эхэлсэн байна. Баримтат киноны найруулагч Элла Ал-Шамахи хэлэхдээ, “Нэр ч өгч амжаагүй байгаа энэ газарт зураг авалт хийх үнэхээр гайхалтай байна” гэжээ.

 

Судлаачид уг сүг зурагнуудыг ойролцоогоор 11,800-12,500 жилийн настай гэж тооцоолжээ.

gipri
gipri
gipri

Тус газрыг Их Британи болон Колумбийн архелогичдын хамтарсан баг олж илрүүлсэн бөгөөд Эксетер Их Сургуулийн архелогийн багш Хосе Ириарте хэлэхдээ, “Тэр газар бол сэтгэл хөдөлгөхгүй байхын аргагүй тийм л газар. Олон үеийн түүх бичигдэн үлдсэн ариун газар” хэмээжээ.

 

Тус хадны зурагт буга, матар, сарьсан багваахай, сармагчин, яст мэлхий, могой, зараа болон мөстлөгийн үеийн үлэмж биет амьтдыг дүрсэлсэн байна.

gipri
gipri
gipri

Гайхалтай нь тус ханан дээрх зурагнууд маш сайн хадгалагдан үлдсэн төдийгүй, нарийн чимхлүүр хэсэг нэг бүр нь тун сайн харагдаж байна. Жишээлбэл, мөстлөгийн үед адуу зэрлэг амьтан байсан тул дэл үс нь маш урт ургасан байгааг харж болохоор буйг Хосе Ириарте нэмж дурьджээ. Мөн тэрээр, “Эрт цагт хүмүүс энэ зургийг ашиглан нийгмийн харилцааг өөр хоорондоо тогтоож, үлэмж биетэй мөстлөгийн үеийн амьтадтай хэрхэн зохицон амьдарч буйгаа харуулдаг байсан байх” хэмээн таамаглаж буйгаа илэрхийлжээ.

 

Энэхүү нээлт хийгдсэн цагаас хойш нэг жил өнгөрөөд буй боловч одоо л олон нийтэд зарлаж байгаа бөгөөд, Jungle Mystery: Lost Kingdoms of the Amazon баримтат киногоор олны хүртээл болгох ажээ.

gipri
gipri
gipri
gipri
gipri
20
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Chuka Diver

    Chuka Diver

    2020/12/04 at 13:27

    Ёстой гайхамшигтай оригоороо эртний зураг байна!

  2. Bekhbold Behee

    Bekhbold Behee

    2020/12/04 at 18:29

    Bayar Banzragch

  3. Altansukh Grisha

    Altansukh Grisha

    2020/12/05 at 08:46

    Хана хашаа харагдаад байна уу даа

  4. Galaa Galaa

    Galaa Galaa

    2020/12/05 at 16:30

    Goe yumaa

  5. Khandaa Jargalsaikhan

    Khandaa Jargalsaikhan

    2020/12/05 at 23:03

    Хулхи ба төөрөгдөл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *