Дэлхийн хамгийн гайхалтай инженерийн шийдлүүд

1

Бидний нүдийг бүлтийлгэж гайхашруулах орчин үеийн инженерийн шийдлүүд олон бий. Аварга том хэмжээ, хосгүй гадаад үзэмжээрээ тэд бусад бүтээлүүдээс өөрийн эрхгүй ялгардаг билээ. За ингээд орчин үеийн хамгийн гайхалтай 5 инженерийн шийдлийг та бүхэнд хүргэе.

1. The Skywalk, Grand Canyon

Энэхүү морины тах хэлбэртэй тунгалаг шилэн гүүр нь Grand Canyon-д оршдог. Шал болон хажуу хана зэргийг бүхэлд нь шилээр хийжээ. Colorado голоос дээш 1219 м өндөрт оршдог энэхүү гүүрэн дээр өндрөөс айх эмгэгтэй хүмүүсийг гарахгүй байхыг зөвлөдөг ажээ. Тус гүүрийг 2007 онд ашиглалтанд оруулсан ба хадны ирмэгээс 21 м сунгасан учраас тус байгууламжийн ихэнх хэсгийг агаарт тогтож байгаа гэж ойлгож болох юм. Гүүрний даац нь 71 сая тонн буюу 71 ширхэг Boeing 747 онгоцыг даах чадалтай. Гүүрийг барихад нийт 37,648 кг шил, 453,592 кг ган ашигласан байна. Зөвхөн өрөмдөх үйл явц л гэхэд бүтэн жилийн турш үргэлжилжээ.

Дэлхийн хамгийн гайхалтай инженерийн шийдлүүд 1

2. Millay Viaduct, Франц

2004 онд баригдсан Европ тивийн хамгийн өндөр тавцант гүүр юм. Эйфелийн цамхагаас ч өндөр буюу 342 м өндрөөрөө дэлхийд эгнэшгүй. Хамгийн өндөр цэг нь Тарн голоос дээш 270 м ажээ. Тус гүүрийг Франц болон Испанийг холбогч болгон барьсан байдаг. Зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 320 сая евро.

Дэлхийн хамгийн гайхалтай инженерийн шийдлүүд 3

3. Кансай нисэх онгоцны буудал, Япон

Япон шиг хүн ам ихтэй улсад хиймэл арал дээр нисэх онгоцны буудал байгуулах нь сайхан санаа байх нь мэдээж хэрэг юм. Уг онгоцны буудлыг байгуулахын тулд 20 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. 21 сая хавтгай дөрвөлжин метрийг ухаж, 2.5х4 км гүйх зурвасыг бий болгоход нийт 10,000 ажилчин хөлс хүчээ гаргасан байдаг. Өнөөг хүртэл уг онгоцны буудал нь дэлхийн хамгийн их хөрөнгө, хүч шаардагдсан инженерийн төсөл хэвээр байгаа юм.

Дэлхийн хамгийн гайхалтай инженерийн шийдлүүд 4

4. Бурж Халифа, Арабын Нэгдсэн Имрат улс

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах тус буудал нь 2010 оны 4 сарын 27-ны өдөр нээгдсэн түүхтэй. Emaar Properties компаний захирал дэлхийн хэмжээний алдарт загвар зохион бүтээгч Georgia Armani-г урьж буудлын нээлтийн ёслолдоо оролцуулсан бөгөөд хоёр дахь барилгаа Миланд барих болно хэмээн захирал Mohamed Alabbar нь мэдэгдсэн юм. Дэлхийн хамгийн өндөр барилга болох Burj Khalifa нь 828 метрт орших хамгийн өндөр тулгуургүй барилга юм. Арабын Эмират улс салхины хүч ихтэй болохоор тус барилга ашиглалтанд орохын тулд нийт 40 төрлийн салхины шалгуурыг давсан байдаг. Дан ганц барилгыг шалгаад зогссонгүй ашиглаж байгаа крануудыг хүртэл шалгажээ.

The Burj Khalifa, which houses the Armani hotel, stands in Dubai, United Arab Emirates, on Tuesday, April 27, 2010. Emaar Properties PJSC, which today opened its first hotel with fashion designer Giorgio Armani in Dubai, plans to build a second one in Milan, Chairman Mohamed Alabbar said. Photographer: Gabriela Maj/Bloomberg

5. Палм арал, Арабын Нэгдсэн Эмират улс

Сэтгэл баясгам энэхүү хиймэл арлыг 2008 онд ашиглалтанд оруулсан. Уг арал нь 100 сая хавтгай дөрвөлжин талбайтай ба элс, чулуунаас бүрддэг. Эдгээрээс гадна эргэн тойронтой нь зохицуулахын тулд далайгаас 210 сая тонн чулууг гарган авсан байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардагдсан чулууны хэмжээг тооцон үзвэл дэлхийн бөмбөрцгийг 3 удаа тойрох хэмжээний юм.

Дэлхийн хамгийн гайхалтай инженерийн шийдлүүд 5

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Odko Baatarzorigt

    Odko Baatarzorigt

    2015/07/22 at 16:04

    Hashaa Baatarzorigt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *