Ядуу зүдүү амьдралаас хэрхэн салах вэ?

4

Ядуу тарчиг байдлаас сална гэдэг амаргүй. Энэ нь хүний бодол сэтгэл, амьдралын хэв маяг, дадал зуршилд гүн суусан байдаг байна. Заримдаа ядуу байна гэдэг бүр генийн хэмжээнд хадгалагдаж үлдсэн мэт санагдах нь ч бий. Тиймээс ядуу эцэг эхчүүдийн хүүхдүүд бас л ядуу байдаг мэт. Яагаад ийм байдаг хэрэг вэ? Зөвхөн материаллаг өв уламжлалаас болдог гэж үү?

Ингээд энэ удаа ядуу зүдүү амьдралын тухай уншигч эмэгтэй нарын маань ирүүлсэн хоёр түүхийг танилцуулъя. Эдгээр түүхээс та өөрийн таниж мэдэх хүнийг олж харж болох ба өөрийгөө ч олж харж магадгүй шүү…

 

Ядуу хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

Олон хүн ядуу амьдрах нь ичгэвтэр зүйл биш гэж ярьдаг. Зарим нь бүр үүгээрээ бахархах ба бид шударга учир ядуу амьдарч байна гэж гайхуулна. Тэд ядуу зүдүү байдал нь тэдний сэтгэлгээнд улам бүр гүн сууж байгааг мэдэрдэггүй байна.

“Багадаа би нэгэн охинтой үерхэн цуг тоглодог байлаа. Бид хоёрын дуртай тоглоомын нэг нь найзын маань аав ээж байхгүй үед буйдан дээр нь харайх тоглоом байв. Үсэрч харайн шороо тоос бужигнуулах нь бид хоёрт ёстой л жаргал авчирдаг байж билээ. Саяхан би найзтайгаа уулзаж гэрт нь очтол өнөөх буйдан маань байж л байна.”

“Яг л хорин жилийн өмнөх шигээ: үрчийж хуучирсан, сунасан пүрштэй, бодвол урьдынх шиг бас л бөөн тоос шороотой бололтой. Гэрийн бусад тавилга ч гэсэн тиймэрхүү л дүр төрхтэй байсан ба хагарч цуурсан цэцгийн сав, скотчоор наасан толь, он удаан жилийн эдэлгээний явцад элэгдэж, харласан ширээ гэх мэт.”

“ Би үүнийг хараад итгэж чадахгүй байлаа. Мөнгө байхгүй байлаа ч шинэ ваар аваад, ханын цаасаа солиод, хуучин ширээг өнгөлж болохгүй гэж үү? Эсвэл гэрт зөвхөн хог тарихаас цаашгүй болсон хэрэггүй зүйлүүдийг гаргаж хаяж болмоор. Яагаад ядуу зүдүү байдал, бохир заваан хоёр хоорондоо ийм ойрхон байдаг юм бол? Нээрээ л ядуурал гэдэг угаагаагүй толгойд бий болдог гэдэг үнэн юм болов уу?”

Дараагийн түүх маань өмнөх нийгмийн үеийн хүмүүсийн тухай бөгөөд дутагдаж гачигдах зүйлээ гэрэлт ирээдүйд итгэх итгэлээрээ дарж явсан хүмүүсийн тухай гэдгийг та уншаад л мэдэх болно. Гэрэлт ирээдүйд зориулан бүх л зүйлээ зориулж байсан ч тэр ирээдүй нь ирээгүй юм.

“Таньдаг нэгэн эмэгтэй маань насан туршдаа нэг л зүйл мөрөөдөж байдаг хүн байлаа. Тэрээр насны эцэст хотын гадаа зуслангийн газартай болж дуу чимээгүй, модны хажууд голын чимээ сонсон байх хүсэлтэй байв. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр бүх л зүйлд хэмнэлт гаргах хэрэгтэй байсан ба ганцаараа өсгөж байгаа хоёр охиндоо ч ингэж байлаа.”

“Охид өлсөж цангаж өссөн төдийгүй шинэ хувцас ч өмсөж үзэлгүй өсжээ. Том нь надад нэгэн удаа гадаа хуучирсан, элдэв нөхөөс болсон хувцастай гарахдаа ямар их ичдэг байсан тухайгаа ярьсан ба хавар болгон л түүний өсөхтэй цуг тэдгээр нөхөөс ч өсөж байсан гэнэ. Ээж нь урьдчилж худалдаж авсан даавууг тайрч аваад нөхөж тавьдаг байсан нь хуучирч муудсан өмд дээр нь дэндүү их ялгарч харагддаг байв.”

“Эцэст нь тэр эмэгтэй хотын гадаа өөрийн гэсэн зуслантай болж чадсан билээ. Гэхдээ охид нь тэр зуслан дээр нь ганц ч удаа очоогүй бөгөөд өөрийн бага насандаа амсаж өнгөрөөсөн ядуу зүдүү байдал, үе тэнгийнхний дооглолт, ямар нэг хүмүүжил олж аваагүй явдлаа ээжийнхээ буруу гэж үзэж байв.”

“Одоо тэр хоёр аль хэзээний насанд хүрч өөрсдийн хүүхдээ хүмүүжүүлж байна. Их даруухан амьдрах ба шинэ хувцас ч цөөхөн авна. Мөнгөгүйдээ биш, ердөө л хайран мөнгө үрэн таран хийх, аливаа шинэ зүйл тэдэнд гоёдох, “гангадах” бий гэдэг айдастай учраас тэр. Үүнийг Үнсгэлжингийн синдром гэж нэрлэдэг санагдаж байна. Энэ нь хүн ядуу зүдүү байдалд хэт дасахыг хэлдэг билээ.”

Хуучирч муудсан ширээ, бохир байдал, тааруухан хоол ундыг хараад хүүхэд өөрийн мэдэлгүй өөрийгөө ядуу зүдүү амьдралд бэлдэж эхэлдэг. Магадгүй нэг бус хүн ядуу зүдүү байдал нь хүнийг ажиллаж, сурах, бусдаас ялгарах нэг нөхцөл болдог гэж эсэргүүцэх байх. Гэхдээ ийм хүн цөөхөн юм шүү. Ихэнх нь ядуу зүдүүгийн энэ хүнд ачаанд сөхөрч бүтэлгүй нөхдүүдийн эгнээг нэмнэ. Үүнийг дээрх хоёр жишээ баталж байна.

Бидний олонх нь ирээдүйд зориулж амьдардаг. Тэд өлсөж, цангаж, муудсан хувцас өмсөж, халтартаж урагдсан ханын цаас харж байхдаа “хар өдөрт” зориулан мөнгө хуримтлуулсаар л байдаг. Харамсалтай нь тэдний амьдрал өнөөдрөөр өнгөрч байгаа гэдгийг тэд анзаарахгүй өнгөрсөөр байх ба өнөөдрийн амьдрал нь яг л тэр “хар өдрүүд” нь болж байгааг мэдрэхгүй.

Ядуу зүдүү, эвдэрч хэмхэрсэн, бохир заваан орчинд амьдрах нь ичгэвтэр биш гэж үү? Толгой дотор чинь холион бантан байдаг, түүнийгээ ядуу зүдүү байдлаа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүддээ амьдралын хэв маяг болгон өвлүүлж байгаа нь ичгэвтэр хэрэг биш гэж үү?

23
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. МАНыг сонгож сална гэж Монголчууд 28 жил бодлоо Гэвч МАН монголчуудыг ядууруулах ажлыг 97 жил хийж байгаа юм

  2. Altan Chimeg

    Altan Chimeg

    2023/07/29 at 12:46

    Бга зүйлээ өөд нь тат ..архи бүү амс …эрүүл бай …хөдөлмөрлөх чухал …толгойгоо цэнэгэл …хөдөлмөрч хүмүүстэй нөхөрөл …

  3. Olzod Olzod

    Olzod Olzod

    2023/07/29 at 18:48

    Ажил хөдөмөр эрхэл …архинаас холд ..

  4. Magi Magi

    Magi Magi

    2023/07/29 at 23:50

    zalhuugaasaa bolood b.a

  5. Ганаа Гантулга

    Ганаа Гантулга

    2023/07/30 at 05:24

    Ажил хийвэл ам тосдоно гэж үг байдагыг хогон дээрээс амьдралаа босгосон хүүгийн түүх харуулж байгаа шүү , ухаарч амьдрах хорвоо шүү !

  6. Baagii

    2023/07/31 at 21:38

    15 minutaas iluu zugeer suuj bolku. Gar doorh zuils ere mujaan oydol gd yur ni chadah zuilee hiih hrgte. Arhi Amani hemnelttei uhaantai l bvl devjinee

  7. Mm

    2023/07/31 at 21:38

    Mm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *