Цайны хандыг хэрэглэснийхээ дараа бүү хая! Яагаад гэвэл…

3

Цайны цаг. Нэг аяга эсвэл нэг данх цай чанаж, жигнэмэг эсвэл хөнгөн зууштай идэх нь цайны амтыг илүү төгс болгодог мэт. Харин та хэрэглэсэн цайны хандаа юунд ашигладаг вэ? Хэрэглэмэгцээ шууд хаячихдаг уу?

Хэрэглэсэн цайны хандыг олон зүйлд ашиглаж болдгийг сонсоод та магадгүй гайхах биз. Цай нь найрлагандаа таннин агуулдаг бөгөөд энэ нь бактери, үрэвсэл болон өвчнөөс сэргийлдэг. Энэ мэдээг уншсанаар та хэрэглэсэн цайны хандыг ашиглаж болох 6 зүйлийг мэдэж авна.

1. Нүд хавагнах

Өглөө босоод толиндоо харахад хавагнасан нүдтэй байвал энэ нь танд бүтэн өдрийн турш сэтгэл зовоосон асуудлыг бий болгох нь дамжиггүй. Хавагнасан нүдийг хэвийн болгохын тулд хэрэглэсэн цайны хандыг хөргөгчинд хийж хэрэглэнэ. Хөрмөгц нь нүднийхээ хавагнасан хэсэгт тавьж, цөөн хэдэн минут байлгаарай. Цайны ханд хавагнасан хэсгийг хүйтэн болгох үед цайны хандны нөлөө цусны судсанд нөлөөлөх болно.

2. Шавьжинд хатгуулах

Шавьжинд хатгуулах нь загатнах болон төвөгтэй мэдрэмжийг төрүүлдэг. Хэрэв танд каламины уусмал байхгүй бол цайны хандыг хэрэглэж дуусмагцаа шавьжинд хатгуулсан хэсэгтээ тавьж, 15-20 минут байлгахад хангалттай.

3. Буйлнаас цус гарах

Шүдээ авахуулах эсвэл амны хөндийн ямар нэгэн шархнаас болж буйлнаасаа цус алдаж байгаа бол яг тэр хэсэг газартаа хэрэглэсэн цайны ханд тавьж, 15-20 минут байлгаарай.

4. Амны хөндийгөөр өвдөх

Хэрэв таны шүд өвдөөд байвал хүйтэн эсвэл нойтон цайны хандыг өвчин намтдал авалгүй тавих боломжтой.

5. Тариулсны дараа өвдөх

Биеийнхээ аль нэг хэсэгт тариа тариулсны дараа өвдөлт мэдрэгдээд байвал тэр хэсэгтээ хэрэглэсэн цайны ханд тавихад хангалттай. Үр дүнд нь өвдөлт төд удалгүй алга болно.

6. Буцалгах

Цайны хандыг буцалгаж бие дээрээ тавих нь үр нөлөөтэй байдаг. Учир нь цайны ханданд агуулагдах бактерийн эсрэг үйлчилгээтэй найрлага нь шархыг эдгээх ач тустай.

Цайны ханд нь таны бие организмын дотор болон гадаад хэсэгт хоёуланд нь сайнаар нөлөөлнө. Дараагийн удаа та шавьжинд хатгуулах эсвэл шүд өвдөх үедээ цайны хандыг хэрэглээрэй.

28
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *