Таны өмнө нь үзэхдээ анзаарч байгаагүй алдартай кинонууд дээрх 8 алдаа

0

Гайхалтай хийцтэй, хэд ч үзээд уйдамгүй кино уран бүтээлүүд олон хэдий ч тэр болгон алдаагүй байдаг уу гэвэл мэдээж үгүй билээ. Киноны аль нэгэн үзэгдэлд зураглаачийн сүүдэр орох, кино багийнхан харагдах гэхчилэн олон төрлийн алдаа гарах нь бий. Тэгвэл манай сайт уншигч танд таны урьд өмнө нь үзэхдээ анзаарч байгаагүй алдартай кинонууд дээрх алдаануудаас хүргэхээр бэлдлээ.

1. “The Lord of the Rings” цувралын Леголасын нүдний өнгө өөрчлөгдсөн нь

© The Hobbit: An Unexpected Journey/ New Line Cinema and co-producers, © The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers

“The Hobbit: An Unexpected Journey” кинон дээр эльф эр Леголасын нүдийг цэнхэр өнгөөр дүрсэлсэн байдаг бол “The Lord of the Rings: The Two Towers”, “The Lord of the Rings: The Return of the King” кинонууд дээрх тyлаантай үзэгдлүүдэд түүний нүд бор болж өөрчлөгдсөн байдаг ажээ.

Түүнчлэн тэрээр нүдний линз нь түүний нүдний торлог бүрхэвчийг гэмтээж байна гэж үзсэн тул үзэгдэл бүрт линз зүүж тоглоогүй бөгөөд зарим хэсэгт компьютер график ашиглан нүдний өнгийг өөрчилж байжээ.

 

2. “The Conjuring: The Devil Made Me Do It” кинон дээрх ном

© The Conjuring: The Devil Made Me Do It / New Line Cinema and co-producers

“The Conjuring: The Devil Made Me Do It” киноны үйл явдал 1980-аад онд өрнөдөг боловч зурагт харагдаж буй үзэгдэлд арын номын тавиур дээр 2004 онд анх хэвлэгдэж байсан “Jonathan Strange & Mr. Norrell” хэмээх зохиолын ном байх ажээ.

 

3. “Everything Everywhere All at Once” кинон дээрх тэмдэглэл

© Everything Everywhere All at Once / IAC and co-producers

Кинон дээр Evelyn зааварчилгаа бичсэн тэмдэглэлийг авч унших үед амьсгалах буюу “breathe” гэх үгийг “breath” хэмээн буруу бичсэн байдаг ч дараах үзэгдэлд үгээ засч зөв болгон бичсэн байдаг аж.

 

4. “Unforgiven” кинон дээрх ном

© Unforgiven / Warner Bros. Pictures and co-producer

Тус киноны зурагт харагдаж буй үзэгдэлд жүжигчин Gene Hackman ном уншиж буй мэт байх боловч үнэн хэрэгтээ кино зохиол дээрх хэлэх үгсээ харж байгаа нь ил харагдаж байна.

 

5. “Once Upon a Time in Hollywood” киноны дуу оруулга

© Once Upon A Time in Hollywood / Heyday Films and co-producers

Жүжигчин Austin Butler-ыг “Тэр мэдээж” хэмээн хэлэх үед түүний амны хайрцаг хөдөлдөггүй гэдгийг та анзаарч байсан уу?

 

6. “Richard Jewell” дээрх Макарена бүжиг

© Richard Jewell / The Malpaso Company and co-producers

1996 онд үйл явдал нь өрнөх тус киноны бүжигтэй энэхүү үзэгдэлд нэгэн эр Apple Watch зүүсэн байх аж.

 

7. “The Little Mermaid” хүүхэлдэйн кинон дээрх бариул

© The Little Mermaid / Walt Disney Animation Studios and co-producers

Карлотта хоол авч ирэх үед хүнсийг тагласан бүрхүүлийн тагны бариул мөнгөлөг өнгөтэй байсан ч удаах үзэгдэлд алтлаг шаргал өнгөтэй болон өөрчлөгдсөн байдаг.

 

8. “Monster: The Jeffrey Dahmer Story” цуврал дээрх медаль

© Monster: The Jeffrey Dahmer Story / Netflix and co-producers, © Jim Barber / Shutterstock.com

Киноны үйл явдал өрнөх 1979 онд Jeffrey Dahmer-ын зүүсэн буй Батлан хамгаалахын одон медалийг гардуулахаа зогсоосон байсан ажээ. Тус медалийг 1974-1990 онуудын хооронд олгож байгаагүй гэнэ.

Ямар ч алдаагүй төгс гүйцэтгэлтэй кино та өмнө нь үзэж байсан уу?

7
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2022/11/08 at 15:27

    breathe гэж амьсгалах гэсэн үйл үг, breath гэж амьсгал гэсэн нэр үг. Англи хэлэнд үйл үгийн араас үйл үг орох үед л to авдаг. Тэгэхээр don’t forget to гэж байгаа бол араас нь заавал, гагцхүү, зөвхөн breathe л орох ёстой. Breathe буруу байгаагүй breath буруу байсан гэсэн үг.

  2. Зочин

    2022/11/08 at 15:28

    8. 73 онд авсан медалиа 79 онд зүүж байж болдоггүй юм уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *