Samsung дэлхийн хамгийн анхны тунгалаг, толин дэлгэцийг бүтээжээ

0

Самсунг компани өнгөрсөн 7 хоногт дэлхийн хамгийн анхны тунгалаг, толин OLED дэлгэцийг Хонконг хотноо танилцуулсан байна. Өнөөг хүртэл бид ийм гайхалтай дэлгэцийг зөвхөн кино болон телевизийн шоунаас л үзэж байсан билээ.

Өндөр хэмжээст 1920х1080 пикселийн нягтаршилтай энэхүү дэлгэцийг бүтээхдээ Самсунг компани IntelRealSense технологитой хамтарсан бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд илүү их сэтгэл ханамжийг бэлэглэх боломжтой болсон ажээ. Intel компанийн RealSense технологи нь 3D камераараа эргэн тойрныхоо хүмүүсийг болон орчныг харуулдаг аж.

Samsung дэлхийн хамгийн анхны тунгалаг, толин дэлгэцийг бүтээжээ 1

Тунгалаг, толин Олед дэлгэцнийхээ ачаар Самсунг компани “виртуал өрөө”-г бүтээсэн ба тэнд хэрэглэгчид хувцас, гутал болон үнэт эдлэлээ шал өөр бодит байдлаар нь харж чадах гэнэ. Самсунг компани өөрийн шинэ бүтээлээ “хэрэглэгчиддээ хүргэх бидний тансаг, шал өөр бэлэг” хэмээн тодорхойлсон байна.

Шинээр гарсан бүтээгдэхүүн нь худалдаанд байгаа Толин LCD ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс 50% илүү тусгалтай буюу 75% тусгалтай байгаа юм. Тусгалын гадарга нь тунгалаг дэлгэцэнд хэрэглэгддэг Олед технологи дээр суурилж тухайн зүйлийг аварга томоор үзүүлнэ. Самсунг компани Чо сан сан үнэт эдлэлийн дэлгүүртэй хамтран ажилласан бөгөөд дэлхийн хамгийн анхны Олед толин дэлгэцийг худалдааны зорилгоор ашиглаж байжээ.

Samsung дэлхийн хамгийн анхны тунгалаг, толин дэлгэцийг бүтээжээ 2

Хэрэглэгчид энэхүү шинэ бүтээгдэхүүнийг худалдан авч гэрийнхээ толиор солино гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Самсунгийн дэлгэцний компанийн орлогч дарга Осун Яанг “Манай Самсунг компани нь дижитал технологиор байнга тэргүүлдэг бөгөөд бид Тунгалаг, толин Олед дэлгэцийн салбарт хамгийн хүчтэй нь байхыг зорьж байна” хэмээсэн байна.

 

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Berkee Berkhbol

    Berkee Berkhbol

    2015/06/25 at 16:03

    uu alaad haychlaa

  2. Зочин

    2015/06/28 at 18:21

    Delgets ch yaahav, huuhen ni laitai yum baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *